ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА БРИГАДЫН ГЕНЕРАЛ Б.ГАНБААТАР

2017 оны 05 сарын 04

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Б.Ганбаатар 1959 онд Архангай аймгийн Хашаат суманд төрсөн. Ам бүл 5. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг.

-Боловсрол, мэргэшлийн байдал:

- 1982-1986 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг “Хувцасны инженер-эдийн засагч” мэргэжлээр,

- 1987-1988 онд ОХУ-ын Вольск хотод цэргийн ар талын офицерийн мэргэжил дээшлүүлэх дамжааг “Ар талын команд” мэргэжлээр,

- 1992-1993 онд Төрийн захиргааны удирдлагын академийг “Төрийн захиргааны удирдлага” мэргэжлээр,

-2002-2003 онд БХИС-ийн Батлан хамгаалахын удирдлагын академийн стратегийн дээд дамжааг “Оператив тактик” мэргэжлээр тус тус төгссөн. Цэргийн мэргэжлийн II зэрэгтэй.

Ажлын туршлага:

- 1981-1986 онд Зэвсэгт хүчний 167 дугаар ангид Хувцасны албаны дарга,

- 1986-1991 онд Цэргийн нэгдсэн дээд сургуульд Хувцасны албаны дарга, төлөвлөлт зохион байгуулах тасгийн дарга,

- 1991-1994 онд Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн Захирагчийн I орлогч, штабын дарга,

- 1994-1997 онд Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн Захирагчийн орлогч, Ар талын дарга,

- 1997-2000 онд Зэвсэгт хүчний 238 дугаар ангийн Захирагч,

- 2000-2007 онд ЗХЖШ-ын Ар талын газрын Материал хангалтын хэлтсийн дарга,

- 2007-2011онд Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн Захирагч,

- 2011-2015 онд Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн Захирагч,

- 2015 оны 10 дугаар сараас Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын даргаар томилогдон ажиллаж байна.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 854

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017