АХЛАГЧ НАРЫН ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2017 оны 05 сарын 08

     Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн ахлагчийн зөвлөл, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын ахлагчийн зөвлөлөөс санаачлан “Зүүн бүсийн Ахлагч нарын анхдугаар зөвлөгөөн”-ийг 2017 оны 04 дүгээр сарын 16-нд амжилттай зохион байгууллаа.

     Зөвлөгөөнд Зэвсэгт хүчний 327 дугаар анги, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 085 дугаар салбар,  Хилийн цэргийн 0132, 0198, 0275, 0306 дугаар ангиуд, Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар, Дорнод аймгийн Цагдаа, Тагнуулын байгууллагын ахлагч нараас гадна  Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн ахлагч, тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр болон анги, байгууллагуудын удирдлагууд оролцлоо. 

     Зөвлөгөөний үед ахлагч нар харилцан туршлага солилцож цаашид хамтран хийх ажлын төлөвлөлтөө ярилцаж ахлагч нарын дунд тулгамдаж буй хүндрэл бэрхшээлүүд, ахлагч нарын ёс зүй, боловсролыг дээшлүүлэх сэдвээр ярилцаж сэдэв тус бүрийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ. 

     Мөн зөвлөгөөний төгсгөлд Хилийн цэргийн 0132 дугаар анги, Дорнод аймгийн Онцгой байдлын аймгийн газрын үйл ажиллагаатай танилцаж орон нутгийг судлах музей үзэж ахлагч нарын хамтарсан урлагийн тоглолт үзэж сонирхолоо.

Цаашид энэхүү зөвлөгөөнийг жил бүр уламжлал болгон анги, байгууллагууд ээлжлэн зохион байгуулж байхаар боллоо.

 

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 880

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017