ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ИНЖЕНЕРИЙН МЭРГЭЖЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ИНЖЕНЕРИЙН ЦЭРЭГ-2017” ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017 оны 05 сарын 08

     ЗХЖШ-ын даргын тушаалаар баталгаажсан зохион байгуулалтын зааврын дагуу Зэвсэгт хүчний инженерийн мэргэжлийн аварга шалгаруулах “Инженерийн цэрэг-2017” тэмцээнийг Зэвсэгт хүчний инженерийн мэргэжлийн офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдын дунд 2017 оны 04 дүгээр сарын 04, 05-ны өдрүүдэд зохион байгуулж явууллаа.

     Инженерийн мэргэжлийн офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, техникийн болон онолын мэдлэгийг дээшлүүлэх, математик, техник сэтгэлгээг хөгжүүлэх, мэргэжлийн ур чадвар, туршлага судлуулах зорилгыг дэвшүүлэн дараах ангилалаар тэмцээнд хамруулсан. Үүнд:

1. Инженерийн батальоны захирагч, орлогч, штабын офицер, инженерийн албаны дарга,

2. Инженерийн салаа, салбарын захирагч, орлогч,

3. Инженерийн салааны захирагчийн орлогч, сургагч багш,

4. Инженерийн машины механик жолооч-жолооч,

5. Инженерийн мэргэжлийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагч.

 

     Тэмцээнд мэдүүлэг өгсөн Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын 43 офицер, 25 ахлагч, 20 гэрээт болон хугацаат цэргийн алба хаагч нийт 88 цэргийн алба хаагчдад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны нэгдсэн зааварчилгааг танилцуулан инженерийн суурь онолын мэдлэг, инженерийн эд хэрэгсэл ашиглах, тэсэлгээний ажил гүйцэтгэх, техникийн бэлтгэлийн норматив биелүүлэх, байр зүйн зураг дээр ажиллах, химийн норматив биелүүлэх төрлүүдээр оюун ухаан, авхаалж самбаагаа сорьж өрсөлдлөө.

 

     Инженерийн суурь онолын мэдлэг шалгах тэмцээнд офицерууд математик, геометр, физикийн үндсэн томьёо, тогтмол тоо ашиглан тооны машин цахим хэрэгсэл ашиглахгүйгээр инженерийн ажлын тооцоо хийж өрсөлдсөн. 

     Инженерийн техникийн бэлтгэлийн норматив биелүүлэх тэмцээнд офицерууд ЭОВ-4421, ГМЗ-2, ПКТ-2, ИМР, ПЗМ-2, МДК-2 машинуудыг ажилд бэлтгэх норматив биелүүлж, механик жолооч нар траллерыг хамгийн бага радиусаар эргэж эсрэг зогсоолд байрлуулах дасгал боловсруулж, салааны ахлагч нар ЭСБ-8И, ВФС-2,5, ОПС, ПМЗ-4-ийг тус тус ажилд бэлтгэх норматив биелүүлсэн.

 

     Инженерийн эд хэрэгсэл ашиглах хэсгийн тэмцээнд инженерийн мэргэжлийн офицер, ахлагч нар сугалаагаар таарсан даалгаврыг биеэр хийж гүйцэтгэсэн. Энд төрөл бүрийн инженерийн тагнуулын дуран, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, бүх төрлийн минийг байрлуулсан байв. Гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид автоматаар хэвтээ байдлаас буудах окоп ухах нормативыг хангасан. 

 

 

 

     Тэсэлгээний ажил гүйцэтгэх тэмцээнд офицерууд хамрагдаж тэсэлгээний ажил гүйцэтгэхийн өмнө сугалаагаар таарсан тэсэлгээний ажлын бодлогыг бодсоны дараа сонгосон материалыг тэсэлж өрсөлдсөн.

 

 

 

 

     Байр зүйн дасгал боловсруулах тэмцээнд офицерууд сугалаагаар таарсан зүг чиг тодорхойлох, байр зүйн зураг ашиглах, азимутаар явах, тэмдэгт тайлбарлах, зураг дээр хэмжилт хийх, солбицол тодорхойлох дасгалыг боловсруулсан.

 

 

 

 

 

 

 

 

    Химийн норматив биелүүлэх хэсгийн тэмцээнд инженерийн мэргэжлийн офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид газ эсэргүүцэгч өмсөх №1, ерөнхий цэргийн хамгаалах иж, газ эсэргүүцэгч өмсөх №3б нормативуудыг тус тус биелүүлсэн.

Тэмцээний явцад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчигдсөн, сахилга, зохион байгуулалт алдагдсан, инженерийн техник, эд хэрэгсэл эвдэлсэн, инженерийн галт хэрэглэл зүй бусаар зарцуулсан зэрэг зөрчил гараагүй.

 

 

 

ТЭМЦЭЭНИЙ НЭГДСЭН ДҮН

Хэсгийн шүүгчид зааврын дагуу 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр тус бүрийн хэсгийн дүнг баталгаажуулж нарийн бичгийн даргад нэгтгэн өгч нэгдсэн дүнг шүүгчдийн бүрэлдэхүүнээр ажиллаж гаргасан.  

 

 

 

 

 

 

 

Тэмцээний нэгдсэн дүнг дараах байдлаар шүүгчдийн 100 хувийн саналаар баталгаажуулсан. Үүнд:

 

1. Зэвсэгт хүчний анги, салбаруудын инженерийн батальоны захирагч, орлогч, штабын офицер, инженерийн албаны дарга ангилалд:

I байранд 19,5 оноогоор Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн Инженер сапёрын батальон /сургуулийн/-ы техникийн орлогч ахлах дэслэгч Л.Сангажав,

II байранд 17,7 оноогоор Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн инженерийн дарга хошууч Б.Батбаяр, 

III байранд 15,7 оноогоор Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн Инженерийн техникийн албаны инженерийн техникийн засварын инженер ахлах дэслэгч С.Нямдорж.

 

2. Инженерийн салаа, салбарын захирагч, орлогч ангилалд:

I байранд 15,1 оноогоор Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн Инженер сапёрын батальон /сургууль-байлдаан/-ы төхөөрөмжийн ротын захирагч дэслэгч Б.Бархасбадрал,

II байранд 12,6 оноогоор Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн инженер сапёрын батальон /сургуулийн/-ы инженер сапёрын салааны захирагч дэслэгч Б.Түмэндэмбэрэл, 

III байранд 12,5 оноогоор Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн инженерийн сапёрын салааны захирагч дэслэгч Д.Баярсайхан.

 

3. Инженерийн салааны захирагчийн орлогч, сургагч багш ангилалд:

I байранд 12,3 оноогоор Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн инженерийн засварын цехийн ахлах засварчин ахлах ахлагч Д.Батдорж,

II байранд 11 оноогоор Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн замын тусгай ротын хийц бэлтгэх салааны карьерийн дарга ахлах ахлагч Ц.Санжмятав, 

III байранд 11 оноогоор Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн Инженер сапёрын батальон /сургууль-байлдаан/-ы инженер сапёрын ротын инженер сапёрын салааны захирагчийн орлогч, тасгийн захирагч ахлах ахлагч Б.Мөнхдөл.

 

4. Инженерийн машины механик жолооч-жолооч ангилалд:

I байранд 7,6 оноогоор Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн Инженер сапёрын батальон /сургуулийн/-ы батальоны ахлагч сургагч ахлагч Б.Мөнхтөр,

II байранд 6 оноогоор Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн Инженер сапёрын батальон /сургууль-байлдаан/-ы инженерийн техникийн ротын газар шорооны машины салааны тасгийн захирагч ахлах ахлагч А.Баатарцогт, 

III байранд 5,6 оноогоор Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн замын тусгай ротын хийц бэлтгэх салааны захирагчийн орлогч, тасгийн захирагч сургагч ахлагч О.Ганганбаатар.

 

5. Инженерийн мэргэжлийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагч ангилалд:

I байранд 8 оноогоор Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн Инженер сапёрын батальон /сургууль-байлдаан/-ы гэрээт цэргийн ротын дэд түрүүч Д.Энхсайхан,

II байранд 6 оноогоор Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн Инженер сапёрын батальон /сургууль-байлдаан/-ы инженер сапёрын ротын дэд түрүүч Ж.Олонбаяр, 

III байранд 4 оноогоор Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн Инженер сапёрын батальон /сургуулийн/-ы төхөөрөмжийн ротын хийц бэлтгэх салааны байлдагч Б.Батмагнай нар тус тус шалгарсан.

 

Мөн тэмцээний хэсгийн шүүгчдээс өндөр үнэлгээ авсан цэргийн алба хаагчдыг Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагчийн нэрэмжит шагналаар /өргөмжлөл, мөнгөн шагнал/ шагнаж урамшууллаа. Үүнд:

1. Инженерийн суурь онолын мэдлэг шалгах хэсэгт 5 оноо авсан Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн инженер сапёрын салааны захирагч дэслэгч А.Батзаяа,

2. Эд хэрэгсэл ашиглах хэсэгт 4 оноо авсан Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн инженерийн дарга ахлах дэслэгч Б.Даваадорж,

3. Тэсэлгээний ажил гүйцэтгэх хэсэгт 4,5 оноо авсан Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн Инженер сапёрын батальон /сургуулийн/-ы техникийн орлогч ахлах дэслэгч Л.Сангажав,

4. Техникийн бэлтгэлийн хэсэгт 4,7 оноо авсан Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн инженер техникийн албаны зам, гүүрийн инженер ахлах дэслэгч Б.Баярбасгалан.

 

ОЛОЛТТОЙ ТАЛ

2. Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын инженерүүд нэгнээсээ суралцах, туршлага солилцох таатай нөхцлийг бүрдүүлсэн;

3. Инженерийн мэргэжилтний мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлж, түвшинг тэмцээн хэлбэрээр тогтоосон;

4. Олон улсын цэргийн тоглоомын инженерийн мэргэжлийн төрөлд оролцуулах, туршлага судлах, ажиглах мэргэжилтэнг тодруулах боломж бүрдсэн.

 

ЦААШИД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

1. Тэмцээнийг цаашид уламжлал болгон зохион байгуулж хэвших, хамрах анги, салбар, бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлэх;

2. Тэмцээнийг зохион байгуулж явуулах зааврыг хөрш зэргэлдээ орнуудын цэргийн тоглоомын жишигт хүргэх

3. Сургалт, дадлага, сургалт-засварын хөдөлгөөнт бүлгээр Зэвсэгт хүчний төвөөс алслагдсан ангиудын инженерийн мэргэжлийн офицер, ахлагч нарын мэдлэг, дадлагыг нэмэгдүүлэх, техникийн бэлэн байдлыг хангах;

4. Зэвсэглэлд шинээр нэвтэрсэн зэвсэглэл, цэргийн техникийг ашиглах онол, дадлагын сургалтыг тухай бүр зохион байгуулж хэвших;

5. Зэвсэгт хүчний инженерийн анги, салбарын нэгдсэн КШХС-ийг зохион байгуулж офицеруудын мэргэжлийн суурь онолын болон тактик сэтгэлгээг хөгжүүлэх, багаар ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх;

 

 

             ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ


Сүүлд нэмэгдсэн
БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017 оны 11 сарын 20

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ.

2017 оны 11 сарын 20

“ТӨВ” ДУУДАЖ БАЙНА! “ИРАКИЙН ЭРХ ЧӨЛӨӨ” АЖИЛЛАГААНД ОРОЛЦСОН МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРГИЙН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮНД УРИАЛАХ НЬ

2017 оны 11 сарын 16

СИМФОНИ НАЙРАЛ ХӨГЖМИЙНХНИЙ НЭГ ӨДӨР БУЮУ ХӨГЖИЛТЭЙ ХӨГЖИМЧИД

2017 оны 11 сарын 16

“ЖАНЖИН Ж.ЛХАГВАСҮРЭН-105” ҮЗЭСГЭЛЭНГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017 оны 11 сарын 16

ЭЛЧИН САЙД ЖЕННИФЕР ГАЛТАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

2017 оны 11 сарын 16

ЦЭРЭГ СТРАТЕГИЙН СУРГАЛТАД ХАМРУУЛАВ

2017 оны 11 сарын 16

ТУЛГАМДСАН ЧУХАЛ АСУУДЛЫГ ХӨНДЛӨӨ

2017 оны 11 сарын 16

ЦАГ ХУГАЦАА ҮНЭНИЙ БӨГӨӨД БҮХНИЙ ШАЛГУУР

2017 оны 11 сарын 16

“ХААНЫ ЭРЭЛД” СУРГУУЛЬД ТУСГАЙ ХҮЧНИЙ СУРГАЛТ НЭМЭГДСЭН

2017 оны 11 сарын 16

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1021

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017