Офицер ахлагчийн алба, Шагнал урамшуулал, Сургалт

2017 оны 05 сарын 08

Ахлагчийн албан тушаал 

1. Цэргийн мэргэжлийн чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг бүхий албан тушаалыг ахлагчийн албан тушаал гэнэ.

2. Хороо, батальоны ахлагч, тасаг, тоот, бүлгийн захирагч  тэдгээртэй адилтгах  албан тушаалыг  ахлагчийн албаны  удирдах албан тушаал гэнэ.

3. Ахлагчийн мэргэжил олгох болон  мэргэжил дээшлүүлэх сургалтыг 2-т дурьдсанаас бусад ахлагч нарын албан тушаалыг гүйцэтгэх албан тушаалд хамааруулна.

4. Ахлагчийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

 

Ахлагчийн алба хаагчид тавигдах ерөнхий шаардлага

Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх

Мэргэжил, ур чадварын түвшин нь тухайн албан тушаалын ажлын байрны шалгуур үзүүлэлтийг хангасан байх

Биеийн эрүүл мэндээр ахлагчийн албанд тэнцэх нь цэргийн эмч нарын комиссын дүгнэлтээр тогтоогдсон байх

Цэргийн мэргэжлийн нэгдмэл удирдлагаар хангах дээд байгууллагын  даргын баталсан  бие бялдрын ерөнхий шалгуур үзүүлэлтийн шаардлагыг хангасан байх

Төрийн албан хаагчийн ёс зүйн ерөнхий шаардлагыг хангасан байх

Ял шийтгэлгүй байх

 

Ахлагчийн алба

1.Цэргийн зохих шатны сургууль, дамжаанд суралцаж, цэргийн мэргэжил эзэмшсэн 30 хүртэлх насны иргэнийг ахлагчийн албанд элсүүлж болно.

2.Ахлагчийн албан тушаал нь даргалах, гүйцэтгэх гэсэн ангилалтай байна.

3.Ахлагчийн алба хаагч нь боловсрол, мэргэжил, ур чадвар, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн зохих шалгуур үзүүлэлтийг хангасан байна.

4.Энэ шалгуур үзүүлэлтийг цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага батална.

5.Иргэн ахлагчийн албыг 47 нас хүртэл хаана.

6.Алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлагатай ахлагчийн цэргийн жинхэнэ алба хаах хугацааг томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тав хүртэл жилээр нэг удаа сунгаж болно.

 

Ахлагчийн сургалт 

           Ахлагчийг бэлтгэх, мэргэжлийг нь дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтыг Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж удирдан дараах шаттайгаар зохион байгуулна.

- Ахлагчийн мэргэжил олгох сургалт

- Мэргэжил дээшлүүлэх сургалт

- Ахлагчийн удирдлагын анхан шатны дамжаа

- Ахлагчийн үндсэн дамжаа

- Ахлагчийн гүнзгийрүүлсэн дамжаа

- Ахлагчийн дээд дамжаа

 

Цэргийн болон иргэний их сургууль, коллеж, ахлагчийн сургуульд элсэн орж  байгаа ахлагчтай суралцуулах тухай захиалагч, сургууль, суралцагчийн гурвалсан гэрээг байгуулна.

            Ахлагчийг сургууль болон  мэргэшүүлэх дамжаа төгссөнөөс хойш гурваас доошгүй жил   ажилласан ахлагчийг  дараагийн шатны сургалтад  сонгон шалгаруулж хамруулах ба хөдөөгийн анги, салбарт хоёроос доошгүй жил ажилласан ахлагчийг тухайн сургуулийн шалгалтанд  тэнцсэн тохиолдолд эхний ээлжинд суралцуулна.

            Төрийн зардлаар гадаад, дотоодын цэргийн болон иргэний их сургууль, коллеж, ахлагчийн сургуульд суралцаж  буй ахлагч сахилга, сурлагаар тэнцэхгүй сургуулиас хасагдсан, хуваарилсан газар, томилсон ажилд очоогүй буюу гэрээнд заасан хугацаанд ажиллаагүй бол суралцсан хугацааны зардлыг бүрэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ.

            Төрийн зардал гэдэгт улсын төсвийн хөрөнгө, түүний оролцоотой бүрдүүлсэн төрөл бүрийн сан, төрийн өмчийн ба төрийн өмчийн оролцоотой аж  ахуйн нэгжийн хөрөнгө, гадаад орны зээл тусламж, Монгол Улстай тохиролцсоноор хүлээн авч байгаа гадаад орны болон Олон улсын байгууллагаас санхүүжүүлсэн зардлууд хамаарагдана.

            Цэргийн боловсролыг ахиулах сургалт, мэргэшүүлэх дамжаанд зөвхөн ахлагчийн алба хаагчийг хамруулна.

 

Офицерийн албан тушаал

1. "Төрийн албаны тухай" болон "Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай" Монгол Улсын хууль, Цэргийн дүрмүүдэд  заасан төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Зэвсэгт хүчний удирдах ба гүйцэтгэх  албан тушаалыг  офицерийн албан тушаал гэнэ.

2. Офицерийн албан тушаалыг удирдах болон гүйцэтгэх албан тушаал гэж ангилна.

3. Офицерийн удирдах албан тушаалд дараахь албан тушаалтныг хамруулна.

 

А. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөр дүгнэлт гаргуулдаг албан тушаалтан;

- Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар, Цэргийн мэргэжлийн нэгдмэл удирдлагаар хангах дээд байгууллагын дарга, нэгдүгээр орлогч дарга нар,

Б. Батлан хамгаалах яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн  салбар зөвлөлөөр дүгнэлт гаргуулдаг албан тушаалтан;

- Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хэлтсийн дарга, харъяа байгууллагын дарга, захирал, Цэргийн мэргэжлийн нэгдмэл удирдлагаар хангах дээд байгууллагын орлогч дарга, Батлан хамгаалахын их сургуулийн дэд захирал, харъяа сургуулийн захирал, Цэргийн штабын дарга, Монгол Улсаас гадаад оронд суух цэргийн атташе нар

 В. Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөр дүгнэлт гаргуулдаг албан тушаалтнууд:

- Цэргийн мэргэжлийн нэгдмэл удирдлагаар хангах дээд байгууллагын хэлтэс, албаны дарга,  хорооны захирагч, орлогч нар, тусгай батальоны захирагч түүнтэй адилтгах албан тушаалтнууд;

 Дээр дурьдсанаас бусад офицерийн албан тушаалыг гүйцэтгэх албан тушаалд хамааруулна.

 

Офицерийн алба хаагчид тавигдах ерөнхий шаардлага

Офицерийн алба хаагчид тавигдах ерөнхий шаардлага

- дипломын болон түүнээс дээш боловсролтой байх;

- мэргэжил, мэргэшил, ур чадварын түвшин нь томилогдох албан тушаалын ажлын байрны шалгуур үзүүлэлтийг хангасан байх;

- биеийн эрүүл мэндээр офицерийн албанд тэнцэх нь цэргийн эмч нарын комиссын дүгнэлтээр тогтоогдсон байх;

- Цэргийн мэргэжлийн нэгдмэл удирдлагаар хангах дээд байгууллагын  даргын баталсан  бие бялдрын ерөнхий шалгуур үзүүлэлтийн шаардлагыг хангасан байх:

- төрийн албан хаагчийн ёс зүйн шаардлагыг хангасан байх;

- ял шийтгэлгүй байх.

  

Офицерын алба

1. Офицерын алба хаагч нь боловсрол, мэргэжил, ур чадвар, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн зохих шалгуур үзүүлэлтийг хангасан байна.

2. Шалгуур үзүүлэлтийг цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага батална.

3. Офицерыг дунд, ахлах, дээд гэж ангилна.

4. Офицерын албыг дунд офицер 47 нас хүртэл, ахлах офицер 52 нас хүртэл, дээд офицер 57 нас хүртэл хаана.

5. Эмэгтэйчүүд офицерын албыг цэргийн цол харгалзахгүйгээр 47 нас хүртэл хаана.

6. Алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлагатай офицерын цэргийн жинхэнэ алба хаах хугацааг томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тав хүртэл жилээр нэг удаа сунгаж болно.

 

Офицерийн сургалт 

Офицерийг дотоод, гадаадын цэргийн мэргэжлийн болон иргэний их сургууль, коллежид шаталсан сургалтаар бэлтгэнэ.

Офицерийг бэлтгэх, мэргэжлийг нь дээшлүүлэх,  мэргэшүүлэх сургалт нь шаталсан байх бөгөөд харъяалах үндсэн газар, хэлтсийн саналыг үндэслэн Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагын хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгж, албан тушаалтан зохион байгуулна.

Цэргийн бакалавр, магистрантур, докторантурт суралцах офицертой захиалагч, сургууль, суралцагчийн гурвалсан гэрээ байгуулна.

Сургууль, мэргэшүүлэх дамжаа төгссөнөөс хойш гурваас доошгүй жил   ажилласан офицерийг дараагийн шатны сургалтад  сонгон шалгаруулж хамруулах ба хөдөөгийн анги, салбарт хоёроос доошгүй жил ажилласан офицерийг тухайн сургуулийн шалгалтанд  тэнцсэн тохиолдолд эхний ээлжинд суралцуулна.

Төрийн зардлаар гадаад, дотоодын цэргийн академи, их сургууль, коллежид суралцаж буй офицер сахилга, сурлагаар тэнцэхгүй болж сургуулиас хасагдсан, эсвэл хуваарилсан анги, байгууллага, томилсон ажилд очоогүй буюу гэрээнд заасан хугацаанд ажиллаагүй бол суралцсан хугацааны зардлыг бүрэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ.

Төрийн зардал гэдэгт улсын төсвийн хөрөнгө, түүний оролцоотой бүрдүүлсэн  төрөл бүрийн сан, төрийн өмчийн ба төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн хөрөнгө, гадаад орны зээл тусламж, Монгол Улстай тохиролцсоноор хүлээн авч байгаа гадаад орны Олон улсын байгууллагаас санхүүжүүлсэн зардлууд хамаарагдана.

 

Цэргийн жинхэнэ алба хаах болзол

1. Офицер, ахлагчийг цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагаас тогтоосон шалгуур үзүүлэлтийг баримтлан албан тушаалд томилно.

1.2. Офицер, ахлагч нь дараахь шалгуур үзүүлэлтийг хангасан байна:

1.2.1. дипломын болон түүнээс дээш боловсролтой байх;

1.2.2. мэргэжил, мэргэшил, ур чадварын түвшин нь томилогдох албан тушаалын ажлын байрны шаардлагыг хангасан байх;

1.2.3. биеийн эрүүл мэндээр цэргийн жинхэнэ албанд тэнцэх тухай цэргийн эмч нарын комиссын дүгнэлт гарсан байх;

1.2.4. бие бялдрын ерөнхий шалгуур үзүүлэлтийг хангасан байх;

1.2.5. цэргийн алба хаагчийн ёс зүйн шаардлага хангасан байх.

1.3. Ажлын зайлшгүй шаардлага, мэргэжлийн онцлогийг харгалзан офицер, ахлагчийн алба хаагчид тавигдах ерөнхий шаардлагыг хангасан 35 хүртэлх насны иргэнийг офицерын, 30 хүртэлх насны иргэнийг ахлагчийн албанд авч болох бөгөөд офицер, ахлагчийн албанд авах уг иргэнийг цэргийн бэлтгэл, сургалтад хамруулна.

 

ОФИЦЕР, АХЛАГЧИЙН ХУВИЙН ХЭРЭГ, TOO БҮРТГЭЛ, 

ХУВИЙН БАРИМТ БИЧИГ

1. Цэргийн жинхэнэ албаны офицер, ахлагчийн хувийн хэргийг цэргийн бүх шатны байгууллагын хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгж, албан тушаалтан эрхлэн нээж, жил бүр баяжилт хийж хадгална.

2. Офицер, ахлагчийн хувийн хэрэг нь түүний цэргийн алба хаасан тухай болон үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшний үнэлгээ, ажил байдлын тодорхойлолт, холбогдох судалгааг багтаасан байна.

3. Офицер, ахлагчийн хувийн хэрэг нээгдмэгц офицер, ахлагчийн үнэмлэх олгох бөгөөд үнэмлэх нь цэргийн жинхэнэ алба хааж байгаа иргэнийг батлах үндсэн баримт бичиг болно.

4. Цэргийн албанаас халагдаж байгаа офицер, ахлагчийн үнэмлэхэд халагдсан тухай тэмдэглэл хийж хувийн хэрэгт нь хадгална.

5. Цэргийн жинхэнэ албанд эргэж орсон офицер, ахлагчид үнэмлэхийг дахин олгоно.

6. Бэлтгэлээр халагдсан офицер, ахлагчид бэлтгэл офицер, ахлагчийн үнэмлэх олгоно.

 

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ШАГНАЖ УРАМШУУЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

- Батлан хамгаалах салбарт ажиллагсдын ажлын амжилт, үр дүн, бүтээлч ажиллагааг урамшуулан дэмжих зорилгоор энэхүү журмыг “Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйл, Монгол улсын ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар батлагдсан ”Монгол улсын цол, одон медалиар шагнах журам”, АИХ-ын Тэргүүлэгчдийн 1990 оны 148, 149 дүгээр зарлиг, 2012 оны 142 дугаар тогтоолыг үндэслэн боловсруулав.

- Албан тушаалын үүргээ бүрэн биелүүлж, амжилт гаргасан цэргийн албан хаагч, ажилчдын ажлын тогтвортой үр дүн, бүтээлч сэтгэлгээ, цэргийн албыг олон жил үр бүтээлтэйгээр хаасан амжилт, шагнал урамшуулал олгоно.

- Яам, түүний харьяа байгууллага, аж ахуйн нэгжид ажиллагсдын шууд болон шадар захирах дарга, ЗХ-д ажиллагсдын Цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагын дарга нарын ирүүлсэн саналыг үндэслэн Батлан хамгаалахын сайдын тушаалаар шагнана.

 

Хоёр. Шагнал урамшууллын төсөл

 

“Эх орны төлөө” Батлан хамгаалахын дээд шагнал

Батлан хамгаалах яамны “Хүндэт тэмдэг”

“Батлан хамгаалахын Тэргүүний ажилтан цол, тэмдэг” 

Батлан хамгаалах яамны “Хүндэт дэвтэр”-т бичих

Батлан хамгаалах яамны “Хүндэт жуух бичиг”

“Дайчин алдар” I зэргийн хүндэт тэмдэг

“Дайчин алдар” II зэргийн хүндэт тэмдэг

 “Дайчин алдар” III зэргийн хүндэт тэмдэг

“Ахмад дайчин”

“Эх орны төлөө” I зэргийн хүндэт тэмдэг

Эх орны төлөө” II зэргийн хүндэт тэмдэг

Эх орны төлөө” III зэргийн хүндэт тэмдэг

“Цэргийн хамтын ажиллагааны төлөө” хүндэт тэмдэг

Үнэ бүхий зүйл /дурсгалын бичигтэй мөнгөн аяга бугуйн цаг/

 

Гурав. Шагнал, урамшуулал олгоход баримтлах үзүүлэлт

3.1 Улс орны үндэсний аюулгүй байдлыг хангах, Батлан хамгаалах салбарын бодлого зорилтыг хэрэгжүүлэх, цэргийн хэрэгт онцгой амжилт гаргасан цэргийн албан хаагч болон Батлан хамгаалах бодлого зорилтыг хангах, салбарыг хөгжүүлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, төрийн бодлого хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхэд онцгой гавьяа байгуулсан иргэний салбарын нэг албан хаагчийн шалгаруулан Өргөмжлөл, болор цом, цул мөнгөөр хийгдсэн энгэрийн тэмдэг, тус бүр 10 000 000 /арван сая/ төгрөгийг дагалдуулан олгоно. 

3.2 Батлан хамгаалах яамны “Хүндэт тэмдэг”-ээр Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, цэргийн албыг 25-аас дээш жил хаасан цэргийн албан хаагчдыг шалгаруулж жилд 5 хүртлэх алба хаагчийг Монгол цэргийн өдрөөр дагалдуулан олгоно.

3.3  “Батлан хамгаалахын Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр Батлан хамгаалах салбарын хэмжээнд хариуцсан ажлын тогтвортой амжилтаар 5-аас доошгүй жил тэргүүлж, хамт олондоо хүндлэгдсэн, агентлаг, байгууллагын дээд шагналаар шагнагдсан, цэргийн албыг 20-оос доошгүй жил үр бүтээлтэйгээр хаасан цэргийн албан хаагч, ажилтан нараас Монгол цэргийн өдрөөр шалгаруулан жилд 10 хүртлэх албан хаагчийг шагнаж, үнэмлэх 100 000 / нэг зуун мянга/ төгрөгийг дагалдуулан олгоно.

3.4 Батлан хамгаалах яамны “Хүндэт дэвтэр”-т Батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, ажил үйлсээрээ хамт олондоо хүндлэгдсэн хүмүүсийг бичиж, “Дурсгалын гэрчилгээ”, 50 000 /тавин мянга/ төгрөгийг дагалдуулан олгоно.

3.5 Батлан хамгаалах яамны “Хүндэт жуух бичиг”-ээр Батлан хамгаалах салбарт идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж цэргийн албыг 10-аас дээш жил тасралтгүй хааж /ажиллаж байгаа/ цэргийн алба хаагч, ажилтан нарыг шагнаж, 30 000 /гучин мянга/ төгрөгийг дагалдуулан олгоно.

3.6 “Дайчин алдар I” медалиар 20-иос дээш жил, “Дайчин алдар II”медалиар 15 жил, “Дайчин алдар III” медалиар 10 жил цэргийн болон батлан хамгаалах салбар /Зэвсэгт хүчин/-т үр бүтээлтэй, тасралтгүй ажиллаж байгаа, тухайн албан тушаалын шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан цэргийн алба хаагчдыг тус тус шагнаж үнэмлэхийн хамт олгоно. “Дайчин алдар I” медалийг 20 000, “Дайчин алдар II” медалийг 15 000, “Дайчин алдар III” медалийг 10 000 төгрөг тус тус дагалдана. Дайчин алдар медалиар зөвхөн Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдыг шагнаж урамшуулна.

Уг медалиудаар зэргийн дарааллыг баримтлан шагнана. Хоёр шагналын хоорондын хугацаа 5-аас доошгүй жил байна.

3.7 “Ахмад дайчин” медалиар цэргийн албанд 25 ба түнээс дээш жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллан цэргийн албанд ажиллах хугацаагаа дуусган тэтгэвэр, чөлөөнд гарах болсон болон цэргийн албанаас чөлөөлөгдсөн ч батлан хамгаалах салбарын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож дэмжлэг туслалцаа үзүүлж буй бэлтгэл, чөлөөнд байгаа генерал, офицер, ахлагч нарыг Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагын харьяа ахмадын хороо, Цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагын харьяа ахмадын хорооны судалгаа, саналыг үндэслэн шагнаж, үнэмлэхийн хамт олгоно. “Ахмад дайчин” медалийг 10 000 төгрөг дагалдана.

3.8 Батлан хамгаалах салбарт төрийн жинхэнэ албыг тасралтгүй хааж байгаа генерал, офицер, ахлагч, алба хаагч нарыг “Эх орны төлөө” 1,2,3 дугаар зэргийн хүндэт тэмдэгүүдээр шагнана.

”Эх орны төлөө” I дүгээр зэргийн хүндэт тэмдэгээр 20 жилээс доошгүй

”Эх орны төлөө” II дугаар зэргийн хүндэт тэмдэгээр 10 жилээс доошгүй

”Эх орны төлөө” III дугаар зэргийн хүндэт тэмдэгээр 5 жилээс доошгүй цэргийн болон батлан хамгаалах салбарт тасралтгүй алба хаасан цэргийн албан хаагчдыг тус тус шагнаж үнэмлэхийн хамт олгоно.

“Эх орны төлөө” хүндэт тэмдэгээр аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагчид, Зэвсэгт хүчний анги, байггууллагуудад ажиллаж буй энгийн албан хаагчдыг шагнаж болно.

Уг хүндэт тэмдгийн зэргийн дарааллыг баримтлан шагнах ба хоёр шагналын хоорондох хэмжээ 3 жилээс доошгүй байна. “Эх орны төлөө” II дугаар зэргийн хүндэт тэмдгийг 10 000, “Эх орны төлөө” III дугаар зэргийн тэмдгийг 5000  төгрөг тус тус дагалдана.

3.9 Батлан хамгаалахын оны тэргүүний офицер, ахлагч, ажилтныг яамны Төрийн нарын бичгийн даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг Батлан хамгаалахын сайдын тушаалаар батлагдсан “Батлан хамгаалахын оны тэргүүний ажилтан шалгаруулах журам”-ыг үндэслэн офицер, ахлагч, ажилтан тус бүр нэг хүнийг шалгаруулж, “Өргөмжлөл” 500 000 /таван зуун мянга/ төгрөгийг дагалдуулан олгоно.

3.10 Гадаадын болон дотоодын амралтанд амраах, аялал жуулчлалаар явуулах эрхийн бичгээр хариуцсан албан тушаалын болон оногдсон ажил үүргийг үлгэр жишээчээр биелүүлж, цэргийн албыг тасралтгүы хаасан цэргийн алба хаагч, ажилтан нарыг урамшуулан шагнана.

3.11 Үнэ бүхий зүйлээр хариуцсан албан тушаалтын болон оногдсон ажил үүргийг идэвх зүтгэлтэй, сайн гүйцэтгэсэн цэргийн алба хаагч, ажилтан нарыг шагнаж “Дурсамж”-ын хамт олгоно.

3.12 Батлан хамгаалах салбарт оруулсан хуь нэмрийг нь үнэлж гадаадын цэргийн албан хаагч, дипломат, ажилтнуудыг “Цэргийн хамтын ажиллагааны төлөө” хүндэт тэмдэгээр, өөрийн орны иргэдийг “Хүндэт жуух”, “Эх орны төлөөх хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнаж болно.Энэ тохиолдолд мөнгө дөгөлдөхгүй болно.

3.13 НҮБ-ын мандаттай болон олон улсын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнийг тухайн улс орны болон ажиллагааны онцлогийг тусгасан дурсгалын медалийг бий болгож шагнаж болно. /Иракийн эрх чөлөө, Афганастанд энхийн төлөө, Африкт энхийн төлөө/

3.14 НҮБ-ын мандаттай болон олон улсын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнийг шагнахад 3.1, 3.7 дахь заалтын хугацаанд хамаарахгүй.

 

Дөрөв. Шагнал, урамшилд тодорхойлох, уламжлах,

өргөн мэдүүлэх, шийдвэрлэх

 

4.1 Цэргийн алба хаагчид, тус салбарт ажиллагсдын Монгол улсын төрийн дээд шагнал, Засгийн газар, яамны шагналаар шагнуулах талаар шууд болон шадар дарга санал дэвшүүлж тухайн хүний хийсэн ажил, түүний үр дүн, шинэ бүтээл, санаачилсан тэргүүн туршлага зэргийг тусгасан тооцоо судалгаатай, тоон үзүүлэлтэй тодорхойлолтыг цэргийн алба хаасан / ажилласан / хушацааны товч анкет /Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар батлагдсан “Монгол Улсын цол, одон медалиар шагнах журам”-ын 18 дугаар зүйлд заасны дагуу/-ын хамт бичиж, хамт олны болон анги, байгууллагын захирагч / дарга/-ын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлсэн тэмдэглэл зэрэг материалуудыг бүрдүүлэн яам, агентлагийн хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжид уламжилна. Шагнагдах хүний тодорхойлолт нь тухайн байгууллагын даргын гарын үсэгтэй байна.

4.2 Агентлаг, байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж /албан хаагч/ нь ирүүлсэн санал, тодорхойлолтыг судлаад 20 хоногийн өмнө, төрийн дээд шагналаар шагнагдсанаас хойш 5-аас дээш жил болсон хүнийг 45 хоногийн өмнө холбогдох материалыг бүрдүүлэн яамны захиргааны удирдлагын газарт ирүүлнэ. Хэрэв шагналын материалыг хугацаа хожимдуулж ирүүлсэн бол тодорхойлолтыг тухайн анги байгуулагад нь буцаана.

4.3 Төрийн захиргааны удирдлагын газар ирүүлсэн материалуудыг хянан үзээд яамны шагналыг 15 хоногийн дотор шийдвэрлүүлнэ. Монгол улсын төрийн  дээд шагнал, Засгийн газрын шагналаар шагнуулах асуудлыг 15 хоногийн дотор Төрийн албаны салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн санал шийдвэр гарсны дараа 30 хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар Засгийн газарт тус тус өргөн мэдүүлнэ.

4.4 Монгол Улсын төрийн дээд шагналд тодорхойлох асуудлыг Монгол цэргийн өдөр, Үндэсний их баяр наадам, Монгол бахархалын өдөр, Тусгаар тогтнолын өдөр, анги, байгуулагын тэгш ойн баяраар, “Эх орны төлөө” Батлан хамгаалах дээд шагналыг  болон яамны бусад шагналыг зөвхөн Монгол цэргийн өдрөөр тус тус шийдвэрлэж байна.

4.5 “Цэргийн хүндэт медаль”-д нэр дэвшигч нь “Дайчин алдар III” зэргийн, “Цэргийн гавьяаны одон”-д тодорхойлогдогчид нь “Дайчин алдар II” зэргийн, “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-д тодорхойлогдогчид нь “Дайчин алдар I” зэргийн медалиудаар шагнагдсанаар дээрхи төрийн дээд одон, медалиар шагнуулах нөхцлийг хангасан нэг үзүүлэлт болно.

4.6 Тэтгэвэр, чөлөөндөө гарсан ахмадуудыг зөвхөн Монголын ахмадуудын өдрөөр шагнаж, билгийн улирлын хаврын тэргүүн сар, цагаан сарын шинийн нэгний баяраар “Ахмад настан түүнд үзүүдэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай” Монгол улсын хуулийн 9 дүгээр зүйлийн дагуу хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулна.

4.7 Агентлагуудын болон яамны хаьяа аж ахуй нэгж, байгуулагууд ньшагнал урамшууллын тайлангаа жил бүрийн 6,12 дугаар срын 20-ны дотор багтаан Төрийн захиргааны удирдлагын газарт ирүүлнэ.

4.8 Шагналын мэдээллийн санг Төрийн захиргааны удирдлагын газарт баяжуулан хөтөлнө.

 


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1030

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017