ЗЭВСЭГТ ХҮЧИН, ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТАРСАН ХИМИЙН МЭРГЭЖЛИЙН ОФИЦЕРУУДЫН ЦУГЛАРАЛТ БОЛЛОО

2017 оны 05 сарын 08

             Зэвсэгт хүчин, Онцгой байдлын байгууллагатай хамтарсан химийн мэргэжлийн офицеруудын цугларалт 2017 оны 04 дүгээр сарын 10-13 өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэ цугларалтад Зэвсэгт хүчний болон ОБЕГ-ын харьяа анги, салбаруудаас нийт 74 цэргийн алба хаагч оролцсон.

 

     Цугларалтыг “Цацраг, хими, биологийн ослын үеийн Зэвсэгт хүчин, Онцгой байдлын байгууллагын томилгоот бүлгүүдийн хамтын ажиллагаа” гэсэн сэдвээр, “Цацраг, хими, биологийн болон үйлдвэрлэлийн ослын үед аврах, хор уршгийг арилгах арга хэмжээнд химийн мэргэжлийн офицеруудын ур чадварыг дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, харилцан ажиллагааг сайжруулах” гэсэн зорилго дэвшүүлэн зохион байгуулж явууллаа.

 

Цугларалтыг үндсэн дараах үе шаттайгаар зохион байгуулж явуулсан.

1.Онолын сургалт

2.Практик ажиллагаа /үзүүлэх сургууль, тактик жагсаалын хичээл, дадлага, тусгай тоноглолтой техник хэрэгсэлтэй танилцах/

 

     

 

 

 

 

     Цугларалтад оролцсон бүрэлдэхүүнд Зэвсэгт хүчний химийн анги, салбарын цацраг, хими, биологиос хамгаалахын мэргэжлийн ахлагч /тасаг тоотын дарга, бүлгийн дарга, машины дарга г.м/, ОБЕГ-ын /аврагч-химичин, аврагч/ нийт 70 мэргэжлийн ахлагч оролцлоо.

 

     Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Б.Амгаланбаатар, ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга хурандаа Б.Мандахгэрэл нар нээлтийн ажиллагаанд оролцож үг хэлснээр цугларалтын ажиллагаа эхэлсэн. Онолын сургалтаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, ОБЕГ, “Тамбов” цэргийн химичид ТББ, Цөмийн энергийн комиссын ажлын алба, Улсын мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүдийн лекцээр онолын сургалт явагдсан.

 

 

 

 

 

    Цөмийн энергийн комиссын ажлын албаны цөмийн аюулгүй байдлын бодлогын газрын дарга Э.Нямдаваа “Монгол Улсын цөмийн аюулгүй байдлыг хангах нэгдсэн төлөвлөгөө”, “Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм, Цацрагийн аюулгүйн норм”-ын талаар, “Тамбов” цэргийн химичид ТББ-ын тэргүүн, бэлтгэл хурандаа Д.Сэргэлэн “Цөмийн зэвсгийн хөгжил, цаашдын чиг хандлага”, “Химийн аюултай обьект болон тээврийн хэрэгсэлд осол болж хүчтэй үйлчилгээтэй хорт бодис алдагдах үеийн хордолтын цар хэмжээг урьдчилан таамаглах аргачлал” сэдвээр, Онцгой байдлын Ерөнхий газрын гамшиг судлалын хүрээлэнгийн химич-судлаач ахмад П.Чимэдцэрэн “Химийн хорт болон аюултай бодис, түүнээс үүсэх эрсдэл, химийн ослын үеийн аюулгүй ажиллагаа” сэдвээр, доктор Н.Батсуурь “Био аюулгүй байдал, био терроризм” сэдвээр, ОБЕГ-ын дэслэгч Ш.Мөнхтулга “Химийн хорт болон аюултай бодисын хууль, эрхзүйн орчин” сэдвээр тус тус лекц уншсан.

 

     Мөн Зэвсэгт хүчний болон ОБЕГ-ын бие бүрэлдэхүүнд ашиглагдаж байгаа цацраг, хими, биологийн болон аврах тусгай тоноглолтой техникүүд, материал хэрэгслийг дэлгэн байрлуулж цугларалтын бүрэлдэхүүнд үзүүлэн таниулах, тайлбарлах, хийж гүйцэтгүүлэх байдлаар танилцуулсан ба төгсгөлд нь “Хордсон газар орныг тандах, илрүүлэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх, аврах”, “Хордсон газар орныг туулах, хордолттой зэвсэг техникийг ариутгах”  ажиллагааг харуулсан тактик жагсаалын үзүүлэх тоглолтыг хийж сонирхуулсан.

 

            Цөмийн энергийн комиссын ажлын албанаас цацрагийн мэргэжилтэнгүүд химийн офицеруудын цугларалттай холбогдуулан “Алдагдсан үүсгүүрийг хэрхэн хайх, илрүүлэх арга ажиллагаа”-ны талаар дадлага явуулж, цацрагаас хамгаалах хувцас тоног, багаж хэрэгслийн талаар танилцуулсан.

 

     Сугалтын төгсгөлд “Химийн цэргийн өнөө ба ирээдүй” сэдвийн хүрээнд хошууч Б.Түвшинжаргал “Зэвсэгт хүчний анги, салбаруудын бүтэц, зохион байгуулалт, тэдгээрийн олон талт үүрэг гүйцэтгэх хууль эрх зүйн зохицуулалт, сургалт бэлтгэлийн түвшин, үүрэг гүйцэтгэхэд тулгамдаж байгаа асуудлууд”, хошууч Г.Дүнжингарав “Химийн цэргийн техник, хэрэгсэл, түүнд хийгдэх шинэчлэлийн чиг хандлага” сэдвүүдээр чөлөөт хэлэлцүүлгийг зохион байгуулж явуулсан.

 

     Энэ удаагийн цугларалт нь Зэвсэгт хүчин, ОБЕГ-ын цацраг, хими, биологиос хамгаалахын мэргэжлийн офицеруудаас гадна цөмийн энергийн комиссын ажлын алба, “Тамбов” цэргийн химичид төрийн бус байгууллага болон эрдэмтэн докторууд  дэмжлэгтэйгээр сургалтыг илүү өргөн цар хүрээтэй, үр дүнтэй зохион байгуулагдсан.

 

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 880

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017