ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИУДЫН ИНЖЕНЕРИЙН ДАРГА НАРЫН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЯВУУЛЛАА

2017 оны 05 сарын 08

     Зэвсэгт хүчний 2016-2017 оны цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөө, ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний ангиудын инженерийн дарга нарын цугларалтыг 2017 оны 4 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд зохион байгуулж явууллаа.

     Цугларалтад Зэвсэгт хүчний анги, байгууллагын 25 инженерийн офицерыг хамруулж “Мотобуудлагын бригадын инженерийн хангалтыг төлөвлөх” сэдвийн хүрээнд инженерийн хангалтыг төлөвлөн зохион байгуулах, удирдах аргад сургах зорилгыг дэвшүүлэн онол, дадлага, танилцуулах хэлбэрээр зохион байгууллаа.

     Цугларалтаар Хуурай замын цэргийн болон инженерийн цэргийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, мотобуудлагын бригадын хориглох байлдааны инженерийн хангалтыг төлөвлөх, инженерийн хангалтын баримт бичиг боловсруулах, инженерийн салбаруудын боломж тооцоолох, инженерийн техник, эд хэрэгсэл, галт хэрэглэлийн ашиглалт, хадгалалт, арчлан хамгаалалт, бүртгэл, тооцоог хөтлөх аргачилал, инженерийн болон барилга, инженерийн анги, салбаруудын сургалт, НҮБ-ын сургалтын тогтолцоо, ХБНГУ-ын Зэвсэгт хүчний бүтэц, инженерийн сургуулийн сургалтын тогтолцоо, инженерийн салбар, зэвсэглэл, техникийн танилцуулга зэрэг сэдвүүдээр онолын сургалтыг явуулж, бүлгээр хувааж цэргийн байр зүйн зураг ашиглах дадлага, зураг дээр газар орныг инженерийн талаар үнэлэх, мотобуудлагын бригадын инженер сапёрын батальоны боломж тооцоолох аргад сургах бүлгийн дасгал боловсруулж, төгсгөлд нь инженерийн зэвсэглэл, цэргийн техниктэй танилцаж, жолоодлогын дасгал боловсруулсан.

      Анги, салбаруудын инженерийн техник, эд хэрэгсэл, галт хэрэглэлийн ашиглалт, хадгалалтыг сайжруулах зорилгоор “Инженерийн техник, эд хэрэгсэл, галт хэрэглэлийн ашиглалт, хадгалалт, арчлан хамгаалалт, бүртгэл, тооцоо” сэдвээр аргачилсан зааварчилгаа өгсөн.  

 

Цугларалтын үр, дүн:

Зэвсэгт хүчний ангиудын инженерийн офицерууд мотобуудлагын бригадын байлдааны инженерийн хангалтыг төлөвлөн зохион байгуулах, удирдах аргад суралцсан;

Зэвсэгт хүчинд ашиглагдаж байгаа байлдааны инженерийн хангалтын техник, эд хэрэгсэл, галт хэрэглэлтэй танилцаж ашиглалтын онцлогоос суралцсан.

 

 

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ


Сүүлд нэмэгдсэн
МӨРДЭСТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО

2019 оны 09 сарын 16

ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЦЭНХЭР ДУУЛГАТНУУДАА ТОДРУУЛЛАА

2019 оны 09 сарын 16

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ УЛИРАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ҮРГЭЛЖИЛНЭ

2019 оны 09 сарын 16

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ ЗУУНМОД ХОТОД БОЛЛОО

2019 оны 09 сарын 16

П.ДОРЖСҮРЭН:ЭНЭ БОЛ СЭТГЭЛИЙН БЭЛЭГ

2019 оны 09 сарын 09

ШИНЭ ОФИЦЕРУУДЫГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИ, САЛБАРТ ТОМИЛЛОО

2019 оны 09 сарын 09

Б.СЭРГЭЛЭН: МОНГОЛ УЛСЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ГАР БИЕ ОРОЛЦОЖ БУЙ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИДДАА СЭТГЭЛИЙН ДЭМ ӨГӨХӨӨР ЭНЭ АЖЛЫГ САНААЧИЛСАН

2019 оны 09 сарын 05

Ж.ГҮРРАГЧАА: ХАЛХЫН ГОЛЫН ТҮҮХТ ОЙ БОЛ БИД БҮГДИЙН ХАМТЫН БАЯР

2019 оны 09 сарын 03

ЭХ ОРОН, ЭР ЦЭРЭГ, ТУСГААР ТОГТНОЛ САЛШГҮЙ АМИН ХОЛБООТОЙ

2019 оны 09 сарын 03

ЦЭРЭГ ТЕХНИКИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ѲГѲХ ХУГАЦААГ СУНГАЖ БУЙГ МЭДЭГДЛЭЭ

2019 оны 09 сарын 03

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019