ЦЭРГИЙН СЭТГҮҮЛЧДИЙГ ШАГНАЛАА

2017 оны 05 сарын 10

     Энэ сарын гурванд Дэлхийн  хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиолоо.  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын гуравны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болсон юм. Энэ өдөр БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Х.Батбилэг салбарынхаа хэвлэл мэдээллийн байгууллага болох 93 жилийн түүхтэй “Соёмбо” сонин болон 21 жилийн түүхтэй “Дуулга” телестудийн уран бүтээлчдийг  хүлээн авч уулзав. Х.Батбилэг “Батлан хамгаалах салбарыг олон нийтэд сурталчлах амаргүй ажлыг гүйцэтгэж байгаа та бүхэндээ баяр хүргэе. Хэвлэл мэдээлэл гэдэг өөрөө асар хүчтэй хэрэгсэл байдаг. Дайны хүнд үед сэтгүүлчдийн эрэмгий зориг оруулсан нийтлэл, нэвтрүүлгээс цэрэг дайчид эрч хүч аваад давшиж байсан түүх бий. Цаашдаа та бүхэн нийтлэл, нэвтрүүлгийн бодлогоо шинэчлэн сайжруулах, цар хүрээгээ нэмэгдүүлэх шаардлага бий” гээд идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллаж байгаа сурвалжлагч нарыг шагнаж урамшуулсан юм. Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Цэргийн шинэчлэл” сэтгүүлийн нарийн бичгийн дарга, ахлах дэслэгч Э.Очхүү “Эх орны төлөө-ll”, “Соёмбо” сонины сурвалжлагч, дэслэгч М.Мөнхзориг “Эх орны төлөө lll, “Дуулга” телестудийн ахлах редактор, ахлагч Ц.Намжилмаа “Дайчин алдар-lll” медаль, зураглаач, ахлагч Я.Эрдэнэ-Очир “Эх орны төлөө-lll” хүндэт тэмдгээр шагнагдлаа. Дэслэгч М.Мөнхзориг, ахлагч Я.Эрдэнэ-Очир нар энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагч-сурвалжлагчид юм.

Эх сурвалж “Соёмбо” сонин.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 944

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017