ЭНХИЙГ САХИУЛАГЧ АХ НАРТАА БАЯРЛАЛАА

2017 оны 05 сарын 10

     Афганистан Улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний IV ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн  эх орондоо ирээд удаагүй байна. Тус хамт олон сайн үйлсийн санааг алс холоос тээж, ирсэн даруйдаа  87 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Х.Тунгалагтамирт цуглуулсан мөнгөө гардуулж, амжилт хүсэн аав ээжийнхээ нэрийг сайнаар дуурсгаж явахыг хүсч, урам зориг хайрласан  юм. Энэ охиныг сонгосон нь учиртай. Түүний аав дэд хурандаа А.Хатанбаатар элитийн батальоныг байгуулалцсан анхдагч, ээж ахлах ахлагч Т.Түмэнцэцэг нь анхны шүхэрчин эмэгтэйчүүдийн нэг. Тэд Зэвсэгт хүчинд хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан хүмүүс бөгөөд одоогоос 10 жилийн өмнө хоёулаа хүү, охин хоёроо орхиод тэнгэрийн оронд оджээ. Тунгалагтамир аав ээжийг минь марталгүй бидэнд тусладаг цэргийн ах эгч нар, дэд хурандаа Н.Ууганбаяр захирагчтай цэргийн багийн хамт олонд баярласнаа илэрхийлж, амжилт хүсч байгааг дамжуулсан. Тэрээр өөрийн нүүр номын хуудаснаа “Зэвсэгт хүчний ах эгч нартаа болон ялангуяа Афганистан улсад үүрэг гүйцэтгээд ирсэн энхийг сахиулагч ах нартаа туслаж дэмжиж, урам хайрласанд баярлалаа. Итгэлийг тань алдахгүйгээр заавал хүсэл мөрөөдлийнхөө эзэн нь болох болно. Та бүхэндээ ажлын амжилт хүсье” хэмээн бичиж талархлаа илэрхийлжээ.

Эх сурвалж “Соёмбо” сонин.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 843

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017