ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ГАР УРЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН ГАРГАЛАА

2017 оны 05 сарын 16

     Найрамдах Судан Улсын Дарфур мужид явагдаж буй Африкийн холбоо, НҮБ-ын хамтарсан “UNAMID” энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Цэргийн хээрийн II шатны эмнэлгийн VIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн     2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсаа сурталчилах зорилгоор цэргийн алба хаагчдын хийсэн гар урлалын зүйлс болон тохижилтын ажлын хүрээнд хийж гүйцэтгэсэн уран бүтээлийн үзэсгэлэнг Дарфур мужийн Кабкабияа сууринд зохион байгууллаа.

     Тус үзэсгэлэнд нийт 31 цэргийн алба хаагчийн өөрсдийн гараар урласан монгол бөхийн зодог шуудаг, хөөрөгний даалин, хэрээсэн хатгамал, шигтээ наамал, шүрэн эдлэл, тоглолтын хувцас хэрэглэл, гэрийн бүрээс, сийлбэр, Чингис хааны болон баатрын хөрөг зурагт самбарууд, ханан зургууд, дурсгалын болон бичиг баримтын самбарууд, тамхины сав, сандлын бүрээс, ханын даам, шатрын самбар, Монгол Улсын төрийн дуулал болон цэргийн тангараг бүхий самбар, гал тогооны тавиур зэрэг 21 нэр төрлийн 91 ширхэг бүтээлийг дэлгэн үзүүлсэн.

     Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдээс харуул хамгаалалтын салааны буудагч дэд ахлагч Ч.Ганбаярын /ЗХ-ний 150 дугаар ангийн гранатмётчин, ахлагч/ Чингис хааны болон баатрын хөрөг зурагт самбарууд, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний бүлгийн дарга ахмад Ж.Уламсайханы /УНТЭ-ийн Яаралтай тусламжийн сургалт арга зүйн төвийн яаралтай тусламжийн тасгийн их эмч/ дурсгалын болон бичиг баримтын самбарууд, бэлтгэгч тогооч дэд ахлагч Б.Саруултэсийн /ЗХ-ний 186 дугаар ангийн химийн нярав-засварчин, ахлагч/ монгол бөхийн зодог шуудаг, Хүлээн авах, ялган дугаарлах бүлгийн эмч ахлах дэслэгч А.Алтанзагасын /Нийслэлийн түргэн тусламжийн төвийн ахлах зохицуулагч/ ханан зургууд зэрэг бүтээлүүдийг шилдгээр тодрууллаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 854

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017