БАТЛАН ХАМГААЛАХЫН АТТАШЕ НАР АЙЛЧИЛЛАА

2017 оны 05 сарын 19

       БНПУ-аас БНХАУ-д Монгол Улсыг хавсран суугаа Батлан хамгаалахын атташе, хошууч генерал С.Калузинский БХЯ-нд ажлын айлчлал хийж, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хошууч генерал З.Болдбаатартай уулзан хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо.

            Израиль Улсаас БНХАУ-д Монгол Улсыг хавсран суугаа Батлан хамгаалахын атташе, хурандаа А.А.Рукун БХЯ-нд ажлын айлчлал хийж, БХЯ-ны ГХАГ-ын дарга, бригадын генерал Ч.Сосорбарамтай уулзаж, хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож ярилцлаа.

            БНЭУ-аас БНХАУ-д Монгол Улсыг хавсран суугаа Батлан хамгаалахын атташе, хурандаа Викас Чаудури БХЯ, ЗХЖШ-т ажлын айлчлал хийж, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, БХЯ-ны ГХАГ-ын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, ЗХЖШ-ын l орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал Д.Ганзориг нартай уулзаж, хоёр улсын Зэвсэгт хүчний хамтарсан “Нүүдэлчин заан” сургуулийн дүнгийн талаар болон салбарын харилцаа, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан санал солилцлоо.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 881

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017