САЛХИА ХҮРТЭЛ САНАНА ШҮҮ ДЭЭ

2017 оны 05 сарын 19

     Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчидтай  сургалт  явуулж буй Германы Зэвсэгт хүчний цэргийн багт нэгэн монгол залуу байсан нь ихэд содон байв. Түүнтэй хэдэн хором хөөрөлдсөн юм.

       Уншигчдад өөрийнхөө тухай мэдээлэл өгөхгүй юу. Мэдээж хамгийн сонин нь яагаад Германы Зэвсэгт хүчинд алба хаах болов гэдэгт байна?

      -Ахлах түрүүч Щ.Сонинбаяр. Германы Зэвсэгт хүчний гурвын 393 дугаар ангийн танкийн салааны буудагч. Санаандгүй тохиолдлоор цэргийн хүн болчихсон. Дархан хотын “Союз 27” дунд сургуулийг дүүргээд 2014 онд Герман улсыг зорьсон. Эмч, цагдаа ч юм уу, ер нь төрийн албан хаагч болох хүсэл мөрөөдөлтэй байсан, тэгээд судалж байгаад л тус улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагч болохоор шийдэж, зохих шалгалтуудыг нь өгөөд алба хаах болсон доо.

       Цэргийн албаны тухай ойлголт хэр байсан бэ?   Ахлах түрүүч гэхээр манайх шиг хугацаат цэргийн алба хаагч биз дээ?

     -Цэргийн албаны талаар огт ойлголтгүй, манай гэр бүлд ч цэргийн хүн байдаггүй. Германы Зэвсэгт хүчин байлдагчаас эхлээд таван цолтой. Үүний дараа коллеж, их, дээд сургуульд элсэж  офицер болох боломжтой. Миний хувьд ч офицер болох зорилготой.

Цэргийн анхан шатны сургалт ямар байсан бэ?

      -Төсөөлснөөс хэцүү, “чанга даваа” байсан. Шантрах үе ч олон байсан шүү. Ер нь аливаа сургалт бэлтгэл нь  ачаалал ихтэй, маш чанартай явагддаг. Цаг барих тал дээр бол бараг л секундын зөрөөгүй шүү дээ.

Монгол хүн болохоор чинь наашаа томилов уу?

    -Үгүй ээ. Монголын Зэвсэгт хүчинтэй хамтарсан сургалт явагддаг тухай мэдээлэл олчихоод хүсэлтээ гаргасан. Дашрамд хэлэхэд монгол цэргүүд маань идэвхтэй, сурах арга барил сайтай гээд давуу тал олонтой юм. Монголдоо монгол цэргүүдтэйгээ хамтарч ажиллаж байгаадаа урамтай, баяртай байна. Ер нь дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэж байгаа монголын энхийн сахиулагчдын талаар, сайхан зүйл  сонсоод үнэхээр бахархдаг. Цэргийн хүн болоод ч тэр үү монгол цэргүүдийнхээ тухай мэдээллийг интернэтээс олж унших, бичлэг үзэх дуртай.

Цэргийн алба хаадаг монгол хүн чамаас өөр байдаг уу?

-Хоёр залуу байдаг гэсэн. Уулзаж танилцах боломж олдоогүй л байна.

Хэрвээ нууц биш бол цалин, хангамж ямар байдаг вэ?

     -Байр хоол, бусад хангалтыг анги, байгууллага хариуцдаг. Гурван сая орчим төгрөгийн цалинтай. Миний хувьд казармд байрлаж байгаа. Германы хуулиар 25 нас хүрээгүй бол казармд байрлах ёстой.

Эх орондоо ирэх мэдээж сайхан ...

    -Онгоцноос буугаад монголчуудаа хараад догдлож баярласан. Тэнд казармд байрладаг болохоор монгол хүнтэй таарах боломжгүй. Улаанбаатар хотод маань барилга, байгууламж нэмэгдээд, хөл хөдөлгөөнтэй улам л гоё хот болчихсон байна.

Нутгаа их санадаг уу?

-Саналгүй яахав. Байгалиа, хуушуур, буузаа гээд л бүх зүйл үгүйлэгдэнэ. Салхиа хүртэл санана шүү дээ.

Герман улсын иргэн болчихсон уу?

-Аав маань герман хүн учраас германы иргэн болсон. Аав, ээж, дүү гурав маань одоогоор Дархан хотод ажиллаж амьдарч байгаа.

Сонинбаяр маань тэгэхээр цаашдаа германд л амьдрах нь ээ дээ?

-Ойрын жилүүдэд бол зорилгодоо хүрэхийн тулд амьдарч, суралцахаас өөр аргагүй. Гэхдээ монголдоо байнга ирж очих нь ойлгомжтой. Монгол бүсгүйтэй гэр бүл болж сайхан амьдарна гэж боддог.

Ярилцсанд баярлалаа.

Хошууч Х.ГАНЗУЛ


Сүүлд нэмэгдсэн
БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017 оны 11 сарын 20

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ.

2017 оны 11 сарын 20

“ТӨВ” ДУУДАЖ БАЙНА! “ИРАКИЙН ЭРХ ЧӨЛӨӨ” АЖИЛЛАГААНД ОРОЛЦСОН МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРГИЙН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮНД УРИАЛАХ НЬ

2017 оны 11 сарын 16

СИМФОНИ НАЙРАЛ ХӨГЖМИЙНХНИЙ НЭГ ӨДӨР БУЮУ ХӨГЖИЛТЭЙ ХӨГЖИМЧИД

2017 оны 11 сарын 16

“ЖАНЖИН Ж.ЛХАГВАСҮРЭН-105” ҮЗЭСГЭЛЭНГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017 оны 11 сарын 16

ЭЛЧИН САЙД ЖЕННИФЕР ГАЛТАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

2017 оны 11 сарын 16

ЦЭРЭГ СТРАТЕГИЙН СУРГАЛТАД ХАМРУУЛАВ

2017 оны 11 сарын 16

ТУЛГАМДСАН ЧУХАЛ АСУУДЛЫГ ХӨНДЛӨӨ

2017 оны 11 сарын 16

ЦАГ ХУГАЦАА ҮНЭНИЙ БӨГӨӨД БҮХНИЙ ШАЛГУУР

2017 оны 11 сарын 16

“ХААНЫ ЭРЭЛД” СУРГУУЛЬД ТУСГАЙ ХҮЧНИЙ СУРГАЛТ НЭМЭГДСЭН

2017 оны 11 сарын 16

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1021

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017