Танкийн идэвхитэй хамгаалалтын систем “Заслон”

2017 оны 05 сарын 23

     Зориулалт: Танкийн идэвхитэй хамгаалалтын систем “Заслон” нь танк эсэргүүцэх залуурт пуужин, танкийн болон танк эсэргүүцэх артиллерийн системүүд, танк эсэргүүцэх гар гранатомётын төрөл бүрийн галт хэрэглэлээс танкийг хамгаалах үүрэгтэй.

     Гадна тал идэвхитэй хамгаалалтын систем “Заслон”- системийн урд болон хажуу тал, удирдлагын дэлгэц, хэлтэрхий гадарга бүхий хамгаалах галт хэрэглэл

 

     Идэвхитэй хамгаалалтын систем /ИХС/ “Заслон” нь бие даасан модуль бүтэцтэй бөгөөд ямар нэгэн нэмэлт бүтцийн өөрчлөлтгүйгээр бүх төрлийн танк, гинжит болон дугуйт хуягт техникүүд дээр суурьлагддаг.

Энэ нь ИХС “Заслон”-ы бусад ИХС-тэй /Арена, Трофи/ харьцуулахад объект дээр хялбархан суурьлагддаг давуу талтай юм.

 

      Системийг суурилуулах тохиромжтой байрлал нь танкийн гинжний гадна хамгаалалт юм. Уг системийн их бие нь хуяган хамгаалалттай бөгөөд системийг буудлагын зэвсгийн сум болон их бууны сумны хэлтэрхийгээс хамгаалах үүрэгтэй. Системийн үндсэн давуу тал нь бусад идэвхитэй хамгаалалтын системийг бодвол чиглэсэн обьектын эсрэг илүү хурдтай үйлдэл үзүүлдэг/”Заслон” 0,005 сек – бусад ИХС 0,07 сек/.

 

     ИХС “Заслон”-ны ажиллагааны зарчим: Системийн РЛС нь обьект /танк/-оос эргэн тойрон 2-2,5м зайд тасралтгүй долгион цацруулах бөгөөд энэ зайд обьект руу чиглэсэн галт хэрэглэл илрэх үед дохиолол ажиллаж хамгаалах галт хэрэглэлийг тэслэх дохио өгсөнөөр хамгаалах галт хэрэглэл тэсэрч, өндөр хурдтай хэлтэрхийг тойрог талбайд цацаж, хүчтэй цохих долгионыг бий болгодог. Ингэсэнээр обьект руу чиглэсэн галт хэрэглэл тойрог талбайд үүссэн өндөр хурдтай хэлтэрхий болон хүчтэй цохих долгионы нөлөөлөлөөс обьектод хүрэхээс өмнө тэсрэх буюу чиглэлээ өөрчилсөнөөр обьектод хөнөөл үзүүлэх нөлөөлөл нь буурдаг байна.

Миллиметрийн цар хүрээтэй радиолокацийн станц нь:

· Цель илрүүлэх, түүний хурд чиглэлийг тодорхойлох

· Хамгаалж буй обьектоос холдох, дэргэдүүр өнгөрөх сум, хэлтэрхийг таних

· Олон түвшний дохио дамжуулах, өндөр хурдтай хамгаалах галт хэрэглэл тэслэх дохио илгээх

· Саатуулгаас хамгаалагдсан, цаг уурын бүх нөхцөлд ажиллах чадвартай

            

 

 

 

 

 

 

     Зурагт  гар гранатын болон 30 мм галт хэрэглэлийн дохиог үзүүлэв. Бага хурдны (70-100м/с) танканд аюул учруулахгүй галт хэрэглэлийн дохиог тогтоосон үед хамгаалах галт хэрэглэлийг тэслэх дохио өгөгддөггүй.

 

 

 

 

 

 

 

 

     

     Зурагт өндөр хурдтай танк эсэргүүцэх их бууны галт хэрэглэлийн дохиог үзүүлэв. Танканд хохирол учруулахуйц галт хэрэглэлийг таних үед хамгаалах галт хэрэглэлийг тэслэх дохио өгөгдөнө.

 

     Обьект руу чиглэсэн галт хэрэглэлд үзүүлэх нөлөөлөл: хамгаалах галт хэрэглэлийн цохилтын долгион, өндөр хурдтай  нисэх хэлтэрхийн цувраа нь давшиж буй цоргих ажиллагаатай галт хэрэглэлд детонаци үүсгэж, хуяг нэвтлэх чадварыг хамгаалж буй обьектод хөнөөл үл учруулах түвшинд бууруулна. Хуягт нэвтлэгч сум нь хэлтэрхийн нөлөөгөөр өөрийн нисэлтийн чиглэлийг өөрчилж, үндсэн хуягт ашиггүй өнцгөөр тусах эсвэл обьектын бүсээс гадагшаа гарна.

 

     Нимгэн их биетэй олон давхраат болон тандемийн галт хэрэглэл нь өндөр хурдтай хэлтэрхийн нөлөөгөөр нисэлтийн явцдаа үндсэн хуягт хүрэлгүй дэлбэрэх эсвэл цохилтын долгионоор обьектын бүсээс гадна шидэгдэнэ.

Действие БЧ КАЗ «Заслон».

     Цувраа үүсгэсэн нисэх хэлтэрхий нь цоргих ажиллагаатай сумны хэвийн ажиллагааг алдагдуулдаг тул цоргих урсгал нь обьектод хөнөөл үзүүлдэггүй.

 

«Заслон» идэвхитэй хамгаалалтын ажиллагааны жишээ:

 
     550мм зузаантай хуяг нэвтлэх сум идэвхитэй хамгаалалтын нөлөөгөөр хөнөөлийн чадвараа алдаж 60мм гүнтэй нүх үлдээсэн байна.

400 мм хуяг нэвтлэх чадвартай сум идэвхитэй хамгаалалтын системийн үйлчлэлээр 50-60мм гүнтэй хонхорхой үүсгэсэн байна.

 

 

 

 

 

 

 

 

“Заслон” идэвхитэй хамгаалалтын бүтэц, контейнерт:

1. удирдлагын систем, 2. цель илрүүлэх радар (радар), 3. цель устгах систем

8. устгах элемент бүхий галт хэрэглэл, 10. цахилгаан мотор, 11. шилжүүлэгч

12. хөдөлгөх хэсэг, 14. хуягт их бие, 15. хуягт их биеийн хана

18. ажиллагааны горимын шилжүүлэгч, 19. цахилгаан тэжээлийн хайрцаг, 24. радарт хөдөлгөөнт хайрцаг, галт хэрэглэл гарах сүв, 25 бариул.

 

 

 

 

Идэвхитэй хамгаалалтын систем “Заслон” байлдааны байдалд

Идэвхитэй хамгаалалтын ажиллагааны зураг:

2. цель илрүүлэх радар (радар), 6. хамгаалах объект, 8. галт хэрэглэл 
14 идэвхитэй хамгаалалтын системийн хуягласан их бие, 16. цамхаг, 17. гинжний хажуугын хаалт 21. люк (онгойх үед идэвхитэй хамгаалалт систем автоматаар унтарна), 9. обьект руу чиглэсэн галт хэрэглэл
26. өндөр хурдтай хэлтэрхийнүүд

 

 "Заслон" хамгаалалтын бусад идэвхитэй хамгаалалтуудаас илүү гарах давуу талууд:

·        Радар нь хуягласан их биетэй.

  • Өндөр хурдтай целийг илрүүлэх боломжтой.
  • Эгц дээрээс ирэх галт хэрэглэлээс хамгаалах боломжтой.
  • Хөнгөн жинтэй.

 

Тактик техникийн өгөгдөхүүн

Нэр

«Арена»

«Дрозд»

«Заслон»

Улс/үйлдвэр

РФ/КБМ

СССР*

Украина

Суурьлуулах обьект

ЯЦБМ, танк

ЯЦБМ, танк

Танк, ЯЦБМ, ХТ гэх мэт.

Жин кг.

1100

1000

50-130**

(нэг модулийн жин)

Илрүүлэх

РЛС

РЛС

РЛС

Илрүүлэн устгах галт хэрэглэл

ТЭЗП, ТЭ гранатууд

ТЭЗП, ТЭ гранатууд

ТЭЗП, ТЭ гранатууд, Хуяг нэвтэгч артиллерийн галт хэрэглэл

Хөнгөн ангилалын машинуудад суурьлуулах боломж

Боломжгүй

Боломжгүй

Боломжтой

Хамгаалах сектор, град.

Хэвтээ хавтгайд

+ 140

+ 40

150

Босоо хавтгайд

-6, +20

-6, +20

150

Эгц дээрээс давших галт хэрэглэлээс хамгаалах боломж

Хязгаарлагдмал

Хязгаарлагдмал

Боломжтой

Ажиллагааны хурд, с.

0,07

-

0,001-0,005

Байлдааны элементийн тоо

12

8

8 (захиалагчийн хүсэлтээр)

 

 

 

 


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 883

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017