БИД ЭХ ОРНОО ХАМГААЛАХ НЭГ ТАНГАРАГТАЙ, НЭГ ЗОРИЛГОТОЙ

2017 оны 06 сарын 12

           Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах, иргэний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй төрийн цэргийн байгууллагууд, Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалан бэхжүүлэх тал бүрийн баталгаа бий болгоход чиглэсэн төрийн бодлогыг улс орны хэмжээнд зохион байгуулан хэрэгжилтийг ханган ажилладаг тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах, харилцан мэдлэг, туршлагаа солилцох нөхцлийг бүрдүүлэх үүднээс Төрийн цэргийн болон Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын дунд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

 

          Төрийн цэргийн болон Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын дунд 6 дахь удаагаа зохион байгуулагдаж буй марш, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн нь Бид “Эх орноо хамгаалах....” нэг тангарагтай, нэг зорилготой уриан дор Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд 2017 оны 6 дугаар сарын 9-нөөс 10-ны өдрүүдэд явагдсан.   

                

          Энэ жилийн марш, тусгай бэлтгэлийн тэмцээнд Зэвсэгт хүчний Хуурай замын цэрэг, Агаарын цэрэг, ХХЕГ, ОБЕГ, ШШГЕГ, ТЕГ, ЦЕГ болон анх удаа оролцож буй Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Хууль сахиулахын их сургуулийн бие бүрэлдэхүүний хугацаат цэргийн алба хаагчдын 4 салаа, эмэгтэй цэргийн алба хаагчдын 7 тасаг, байнгын бие бүрэлдэхүүний 8 салаа бүхий нийт 9 байгууллагын 19 баг, тамирчид цэргийн хэргийн мэдлэг, ур чадвар, сэтгэл зүй, бие бялдар, тэсвэр хатуужилаа сорин өрсөлдсөн.

         

                 Хугацаат цэргийн алба хаагчдын салааны төрөлд

Тэргүүн байранд дэслэгч Г.Жавхлантөгс захирагчтай бригадын генерал О.Энхбаяр командлагчтай Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын салаа

 Дэд байранд ахлах дэслэгч П.Ганбаяр захирагчтай бригадын генерал Б.Амгаланбаатар командлагчтай Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын салаа

 Гутгаар байранд ахлах дэслэгч Г.Цолмонхүү захирагчтай хошууч генерал Я.Чойжамц захиралтай Үндэсний Батлан хамгаалахын Их сургуулийн салаа

                   Эмэгтэй цэргийн алба хаагчдын тасгийн төрөлд

Тэргүүн байранд ахмад М.Хишгээ захирагчтай бригадын генерал Б.Амгаланбаатар командлагчтай Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын тасаг

Дэд байранд ахлах дэслэгч Г.Нямжаргал захирагчтай бригадын генерал О.Энхбаяр командлагчтай Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын тасаг

Гутгаар байранд ахмад М.Мөнх-Эрдэнэ захирагчтай хошууч генерал Я.Чойжамц захиралтай Үндэсний Батлан хамгаалахын Их сургуулийн тасаг

                    Байнгын бие бүрэлдэхүүний салааны төрөлд

Тэргүүн байранд сургагч ахлагч Х.Гантулга захирагчтай бригадын генерал О.Энхбаяр командлагчтай Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын салаа

Дэд байранд ахлах дэслэгч Б.Анхбаяр захирагчтай бригадын генерал Б.Амгаланбаатар командлагчтай Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын салаа

Гутгаар байранд ахмад О.Пүрэвням захирагчтай хошууч генерал Б.Хурц даргатай Тагнуулын ерөнхий газрын салаа тус тус шалгарлаа.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 883

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017