ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫГ “СҮХБААТАРЫН ОДОН”-ГООР ШАГНАЛАА

2017 оны 06 сарын 16

     Зэвсэгт хүчний цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага Зэвсэгт хүчний Жанжин штаб нь 90 гаруй жилийн түүхэн хугацаанд орчин цагийн Зэвсэгт хүчнийг цоо шинээр байгуулж, хөгжүүлэх, байлдааны бэлэн байдлыг хангаж, цэргийн сургалт бэлтгэлийг тасралтгүй явуулах, бие бүрэлдэхүүн, ялангуяа цэргийн удирдах бүрэлдэхүүнийг мэргэжлийн хувьд бэлтгэж, төлөвшүүлэх үүргээ нэр төртэйгээр биелүүлж ирсэнийг Монгол Улсын төр, засгаас үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Сүхбаатарын одон”-гоор шагналаа.

     Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, МУ-ын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөх А.Баттөр, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Даваа болон ЗХЖШ-ын даргаар ажиллаж байсан үе үеийн дарга нар, БХЯ, ЗХЖШ, ХЗЦК, АЦК-ын удирдлага, бие бүрэлдэхүүн оролцлоо.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1030

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017