Гэрэл түгээгч

2017 оны 07 сарын 06

            Барилгын цэрэг үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн босгонд цэргээр овоглосон барилгачдын залгамж халаа болон яваа олон залуусаас Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн Барилга үйлдвэрлэл марктингийн албаны цахилгааны инженер, ахлах дэслэгч Л.СҮРЭНГ онцлон цөөн хором ярилцлаа.

            Л.Сүрэн Ховд аймгийн харьяат. 2010 ШУТИС-ийн ЭХИС-ийг цахилгааны инженер мэргэжлээр төгссөн. Сүрэнг товч танилцуулахад ийм. Харин “цэргийн” гэсэн тодотгол зүүж, Зэвсэгт хүчинд алба хаахыг аав нь санал болгож 2012 онд Зэвсэгт хүчний 017 дугаар ангид цахилгааны инженерээр томилогдож ажлын гараагаа эхэлсэн байна. 2013-2016 онд ахлах конструктор инженер, 2016 оны зургаадугаар сараас одоогийн албан тушаалд ажиллаж байгаа аж. Түүний анхны ажил нь Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн барилгын цахилгааны зураг байж. Анхны юм бүхэн амаргүй байх нь мэдээж. Гэхдээ туршлагатай инженерүүд, хамт олныхоо тус дэмээр “даваагаа” амжилттай давж, бас багагүй үнэлэгджээ.

            Түүнээс хойш Нэгдсэн ногоон зоорь, Шонхор хүүхдийн зуслан, Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн барилгуудын цахилгааны зураг, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн ерөнхий төлөвлөлт, Өвөрхангай аймаг дахь 256 дугаар ангийн албан тушаалын 40 айлын орон сууцны барилгын гадна цахилгааны гүйцэтгэлийн зураг, Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь говийн бүсийн сургалтын нэгдсэн төвийн гал зуух, 200 цэргийн байр, штабын барилгын цахилгааны эскиз зураг, ангийн штабын барилгын өргөтгөл, спорт заалны цахилгааны зураг, ЗХЖШ-ын шалган нэвтрүүлэх байрны өргөтгөлийн ажлын зураг, Зэвсэгт хүчний 353, 350 дугаар ангиудын штаб, нэгдсэн агуулах, ахлагчийн байр, харуулын байр, гүний худаг, соёлын төв, спорт заал, гал тогоо, авто машины гараж, цэвэрлэх байгууламж, хичээлийн байрын барилгын дотор гэрэлтүүлэг, холбоо дохиоллын ажлын зураг, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байрлалд баригдаж байгаа Цэргийн нисэх буудлын барилгын дотор, гадна гэрэлтүүлгийн зураг, баруун бүсийн сургалт үйлдвэрлэлийн төвийн соёл, спортын төвийн барилга гээд тоолбол чамгүй олон барилгын цахилгааны зургийг зурж, айл өрх, албан байгууллагын амин хэрэгцээ болох “гэрэл”-ийг бэлэглэсэн. Цахилгааны зураг гэдэг хүнээр бол бие эрхтнийг тэтгэн эргэлдэх цусыг агуулагч судас нь юм. Буруу тооцвол гал гарах, тогонд цохиулахаас эхлээд эрсдэл учрах аюултай. Зургаа зурж төлөвлөчихөөд, явцад нь хяналт тавина. Улсын комисст барилгаа хүлээлгэж өгсний дараа л санаа амрана шүү дээ. Гар бие оролцож барьсан барилгаа харахаар бахархмаар сайхан гэж ахлах дэслэгч Л.Сүрэн өгүүлсэн. Тэрээр жил гаруй энгийнээр ажиллаад офицерын албанд шилжжээ. Түүний гоё гэж төсөөлж байсан цэргийн дүрэмт хувцасны цаана цэргийн хүний амаргүй алба, хөдөлмөр байдгийг бараг цол зүүсэн эхний өдрөөсөө мэдэрчээ. Цэргийн хэргийн мэдлэг, бие бялдрын хөгжил, биеийн тамирын шалгуур үзүүлэлт, ахлах гишгэх, ёслож хүндлэхээс эхлээд суралцах зүйл бишгүй. Одоо ч суралцсаар явна. Үндсэн ажлынхаа хажуугаар холбоо дохиоллын ажлын зургийг давхар хариуцаж байгаа болохоор ажлын ачаалал ихтэй. Гэхдээ хийх ажилтай, зорих зорилготой байна гэдэг хамгийн чухал. Л.Сүрэнгээс ойрын зорилгынх нь талаар асуухад мэргэшсэн шинженер болох” гэж товч бөгөөд тодорхой өгүүлсэн. Одоогоор барилгын цэрэгт мэргэшсэн инженер байдаггүй аж. Өөрөөр хэлбэл цахилгааны зурагт хяналт хийх эрхтэй болно гэсэн үг.

            Ярилцлагын төгсгөлд Л.Сүрэн “Ажил, амьдралынхаа гарааг Зэвсэгт хүчин гэдэг хийморь өөдөө “айлаас” эхэлж, хөдөлмөрч сайхан хамт олонтой ажиллаж байгаадаа үргэлж баярлаж бахархдаг. Ажилд ороод удаагүй насныхаа ханьтай танилцаж, хөөрхөн үртэй болсон. Эхнэр маань тус ангид Дайчилгаа хүний нөөцийн хэрэг хөтлөгчөөр ажилладаг Б.Эрдэнэчимэг гэж бүсгүй бий” хэмээж Барилгын цэрэг гэдэг их айлын ам бүлд багтаж, хөдөлмөрлөж яваа бүх хүмүүст түүхт ойн баярын мэнд хүргэснийг уламжилъя.

“Соёмбо” сонин


Сүүлд нэмэгдсэн
БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017 оны 11 сарын 20

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ.

2017 оны 11 сарын 20

“ТӨВ” ДУУДАЖ БАЙНА! “ИРАКИЙН ЭРХ ЧӨЛӨӨ” АЖИЛЛАГААНД ОРОЛЦСОН МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРГИЙН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮНД УРИАЛАХ НЬ

2017 оны 11 сарын 16

СИМФОНИ НАЙРАЛ ХӨГЖМИЙНХНИЙ НЭГ ӨДӨР БУЮУ ХӨГЖИЛТЭЙ ХӨГЖИМЧИД

2017 оны 11 сарын 16

“ЖАНЖИН Ж.ЛХАГВАСҮРЭН-105” ҮЗЭСГЭЛЭНГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017 оны 11 сарын 16

ЭЛЧИН САЙД ЖЕННИФЕР ГАЛТАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

2017 оны 11 сарын 16

ЦЭРЭГ СТРАТЕГИЙН СУРГАЛТАД ХАМРУУЛАВ

2017 оны 11 сарын 16

ТУЛГАМДСАН ЧУХАЛ АСУУДЛЫГ ХӨНДЛӨӨ

2017 оны 11 сарын 16

ЦАГ ХУГАЦАА ҮНЭНИЙ БӨГӨӨД БҮХНИЙ ШАЛГУУР

2017 оны 11 сарын 16

“ХААНЫ ЭРЭЛД” СУРГУУЛЬД ТУСГАЙ ХҮЧНИЙ СУРГАЛТ НЭМЭГДСЭН

2017 оны 11 сарын 16

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1021

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017