БАЯРТ ГУРВАН ҮЙЛ ЯВДАЛ ЗЭРЭГ ТОХИОВ

2017 оны 07 сарын 06

ҮБХИС-д баярт гурван үйл явдал нэгэн зэрэг тохиов.  Цэргийн хэргийн мэдлэг эзэмшсэн офицер, ахлагч нарын  эрдмийн баяр, сургуулийн оройн дээд шүтээн болох Байлдааны туг болон Засгийн газрын тогтоолын дагуу сургуулийн дүрэм гардуулах ёслол өнгөрсөн даваа гаригт болсон юм.  Энэхүү ёслолын арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Х.Батбилэг, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, ҮБХИС-ийн захирал, хошууч генерал Я.Чойжамц БХЯ, ЗХЖШ, ҮБХИС-ийн удирдлагын бүрэлдэхүүний төлөөлөл, офицер, ахлагч, сонсогч, сурагчид болон тэдний ар гэрийн төлөөлөл оролцсон. Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын “Батлан хамгаалахын их сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2016 оны 11 дүгээр сарын 23-ны 156 дугаар тогтоол, “ҮБХИС-ийн дүрэм батлах тухай” Батлан хамгаалахын сайдын тушаал, ҮБХИС-ийн оройн дээд шүтээн “Байлдааны туг”-ийг ҮБХИС-ийн захирал, хошууч генерал Я.Чойжамцад гардуулан өгч, нийт бие бүрэлдэхүүн болон төгсөгчдөд баяр хүргэсэн. Мөн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ тус сургуульд иж бүрэн цахилгаан хөгжмийг гардуулан өгч, бие бүрэлдэхүүнийг соён гэгээрүүлэх их үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөв. Төрийн цэргийн байгууллагуудад 96 жилийн хугацаанд олон мянган цэргийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж ирсэн ҮБХИС-ийг “Онцгойлох үнэлгээтэй” төгссөн БХУА-ын төгсөгч дэд хурандаа Д.Даваа-Очир, ЦНС-ийн төгсөгч Ү.Галмандах, Ахлагчийн сургуулийн төгсөгч Б.Номин-Эрдэнэ, Б.Сүх-Очир нар Батлан хамгаалахын сайдын гарын үсэгтэй дурсгалын бугуйн цаг, БХУА-ын төгсөгч хошууч Б.Баттүвшин, ЦНС-ийн төгсөгч Ү.Жанчивдорж, Ахлагчийн сургуулийн төгсөгч О.Баярбаатар, Э.Хорол-Эрдэнэ нар ЗХЖШ-ын гарын үсэгтэй дурсгалын бугуйн цаг, ЦНС-ийн төгсөгч Б.Эрдэнэжаргал, Ахлагчийн сургуулийн төгсөгч Т.Батзул, Б.Мөнхдалай, ЦХС-ийн төгсөгч Д.Басбиш, Б.Цогбадрах нар ҮБХИС-ийн захирлын гарын үсэгтэй дурсгалын бугуйн цаг, ЦНС-ийн төгсөгч С.Самбуу, Ахлагчийн сургуулийн төгсөгч Ц.Төрмөнх нар “Танкчдын холбоо”-ны нэрэмжит шагнал, ЦНС-ийн төгсөгч Б.Мөнх-Эрдэнэ “Дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит шагнал”-аар тус тус шагнагдсан юм.

 

“Соёмбо” сонин


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 880

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017