311-ИЙНХЭН тэргүүлэв

2017 оны 07 сарын 06

            Зэвсэгт хүчний 2017 оны аварга шалгаруулах “Цэрэг, спорт цогцолбор нормын зуны 5 төрөлт”-ийн тэмцээн зохион байгуулагдлаа. Гранат шидэх, буудлага, уртын харайлт, 1000 метр, 100 метрийн гүйлтийн төрлөөр явагдсан тус тэмцээнд Зэвсэгт хүчний 26 анги, байгууллагын 200 гаруй цэргийн алба хаагч хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон бөгөөд орон нутгаас Зэвсэгт хүчний 232, 256, 327 дугаар ангийн тамирчид оролцоо.Тэмцээн дөрвөн насны ангиллаар явагдсан бөгөөд 18-30 насны эрэгтэй төрөлд ахлагч Г.Ууганбаяр /016/, эмэгтэй төрөлд Х.Мичидмаа /084/, 31-35 насны эрэгтэй төрөлд сургагч ахлагч Т.Хатантөмөр /311/, эмэгтэй төрөлд ахмад М.Мөнх-Эрдэнэ /084/, 36-40 насны эрэгтэй төрөлд тэргүүн ахлагч Б.Ганзориг /330/, эмэгтэй төрөлд ахлах дэслэгч Ю.Туяа, 41-ээс дээш насны ангилалд сургагч ахлагч Б.Хишигдалай /310/, эмэгтэй төрөлд ахлах ахлагч С.Цэцэгмаа нар тэргүүн байрт шалгарсан юм. Нэгдсэн дүнгээр тэргүүн байрыг Зэвсэгт хүчний 311 дүгээр анги хүртэж, цом, өргөмжлөлийн эзэн болсон бол Зэвсэгт хүчний 016 дугаар бригад мөнгө, 330 дугаар анги хүрэл медаль хүртлээ.

     Энэ жилийн тэмцээний хувьд зохион байгуулалтдаа их анхаарсан нь ажиглагдаж байна. Ялангуяа, гүйлтийн зам, талбайг шинээр төхөөрөмжилж, тамирчдын цуглуулсан оноог шууд дэлгэцээр үзүүлж байсан нь оролцсон тамирчдын талархлыг хүлээлээ. Мөн ЗХЖШ Биеийн тамир, спортын тасагтай болсноор Зэвсэгт хүчинд зохиогдож буй тэмцээн уралдааны зохион байгуулалт, тохижилт, тэмцээний хэрэглэл материал орчин үеийн шаардлагад нийцэж байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна гэж Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн дулааны инженер, ахлах дэслэгч Ю.Туяа хэллээ. 


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1030

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017