МЭНДЧИЛГЭЭ

2017 оны 07 сарын 06

     Монголын тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баярыг тохиолдуулан нийт ахмад дайчид, Монгол Улсын төрийн цэргийн байгууллагуудын генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан албан хаагч, хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

     Монгол Улсын зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, дэвшүүлсэн зорилго, зорилтоо бүрэн дүүрэн хэрэгжүүлж, ажил хөдөлмөр, амжилт бүтээлээр дүүрэн түүхт ойнуудаа угтлаа.

     Зэвсэгт хүчний үе үеийн дайчид 1921 оноос Монгол Улсын нутаг дэвсгэрийг гадаадын цэргийн түрэмгийллээс бүрэн чөлөөлж, улсын хилийг хамгаалах, 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайнд ялалт байгуулан, 1940-1948 онуудад баруун хилийг гадны зэвсэгт халдлагаас хамгаалахад эрэлхэг зориг, баатарлаг үйлс байгуулсныг бид мартахгүй.

     Улс орны хөгжлийн 90 гаруй жилийн түүхэн хугацаанд манай Зэвсэгт хүчний гүйцэтгэсэн үүрэг, хүрсэн амжилтыг Монгол Улсын төр өндрөөр үнэлж ЗХЖШ-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Сүхбаатарын одон”-гоор шагнасан нь Зэвсэгт хүчний үе үеийн удирдлага, ахмад дайчид, генерал, офицер, ахлагч байлдагчдын хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн юм.

     Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах, иргэний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй төрийн цэргийн байгууллагууд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлсээр байна.

     Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн эх орноо батлан хамгаалах цэргийн тангарагтаа үнэнч байж, мэргэжлийн ур чадвараа тасралтгүй дээшлүүлэн, батлан хамгаалах шинэчлэлийн бодлогын хүрээнд мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бүрдүүлж, хөгжүүлэх төрийн бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд бүхий л хүч бололцоо, мэргэжлийн ур чадвараа дайчлан албаа сайн хааж байгааг тэмдэглэхэд таатай байна.

     Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэдэл, монгол түмний төрт ёсны уламжлал, түүх, соёлын илэрхийлэл Үндэсний их баяр наадмаараа амар амгалан, түвшин сайхан баярлахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

Та бүхэн хийморь золбоотой сайхан наадаарай.

 

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА, ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ДАВАА


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1030

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017