“ХААНЫ ЭРЭЛД- 2017” ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ ОЛОН УЛСЫН СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2017 оны 07 сарын 23

      Монгол Улсын Зэвсэгт хүчин нь Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагыг 2003 оноос эхлэн хоёр талын сургууль хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2006 оноос олон улсын сургалт, дадлага болгон өргөжүүлж, өдгөө 11 дахь жилдээ зохион байгуулж байна. Түүхэндээ дэлхийн 5 тивийн нийт 51 улсын 11 мянга гаруй цэргийн алба хаагчид оролцсон.

      Тус сургууль нь Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын  энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгждэг 5 гол арга хэмжээний нэг болсон байна. 

    "Хааны эрэлд-2017”  энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт, дадлагыг Монгол Улсын Зэвсэгт хүчин болон Номхон далай дахь АНУ-ын Тэнгисийн явган цэргийн командлал хамтран 4 удаагийн төлөвлөлтийн шатны хурлыг тус тус амжилттай зохион байгуулж, тус сургуулийн хүрээнд бригад, батальоны түвшний команд штабын сургууль, салааны түвшний тактикийн хээрийн сургууль, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны хүчин чармайлтыг сайжруулахаар ротын түвшний хээрийн сургалтыг тус тус зохион байгуулж олон улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулагчдыг сургаж бэлтгэн, хамтран ажиллаж, харилцан туршлага солилцдог онцлогтой юм.

     

           Энэ жилийн “Хааны эрэлд-2017” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд АНУ, Балба, Бангладеш зэрэг 26 улсын 1100 гаруй цэргийн алба хаагчид болон Монгол Улсын БХЯ, ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлал, тэдгээрийн харьяа анги, байгууллагууд оролцож байна.          

         Тус сургуулиар ротын хээрийн сургууль шинээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд НҮБ-ын ЭСА-нд үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүнийг сурган дадлагажуулах ялангуяа бие даан үүрэг гүйцэтгэх салбарын гар нийлэмжтэй ажиллагааг хангах, захирагчийн шийдвэр гаргах арга барилд сургах зэрэг чухал ач холбогдолтой сургалт юм. Тиймээс Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх мотобуудлагын батальоны нэг ротын бүрэлдэхүүнийг ажиллагааны арга техникт сургах, ялангуяа рот, салаагаар бие даан үүрэг гүйцэтгэхэд дээд штабтай харилцан ажиллагаа зохион байгуулах, бие бүрэлдэхүүний хувийн бэлтгэлийг хангах, ротын түвшинд шийдвэр гаргах ажиллагаанд сурган дадлагажуулах, ар тал хангалтыг зохион байгуулахад тус сургуулийн үндсэн зорилго оршино.

 


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 883

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017