ШҮХЭРЧИН ДАЙЧДЫН “НОГООН БҮС” АЯН

2017 оны 08 сарын 21

 

         Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн шүхэрчин дайчид 2016-2017 оны сургалтын төлөвлөгөөний дагуу шүхрийн дадлагын буултыг Архангай аймгийн Өгий нуурын районд 2017 оны 07 дугаар сарын сүүлээр амжилттай гүйцэтгэлээ.

 

Тус ангийн бүрэлдэхүүн дадлагын буултын дараа байгаль орчноо хамгаалах, сэргээн босгох зорилгоор Өгий нуурын эрэг дагуу 7,3 км-ийн урттай талбайг 206 цэргийн алба хаагч 6 нэгж техниктэйгээр цэвэрлэн, улмаар байгаль орчин бохирдохоос сэргийлж 8 ширхэг хогийн савыг шинээр хийн, 600 метр тутамд байрлуулан иргэдэд байгаль орчноо хамгаалж цэвэр цэмцгэр байлгах талаар сурталчилгааны ажлыг зохион байгуулан иргэдийн тав тухтай амрах орчинг бүрдүүлсэн байна.

 

Мөн иргэдийг усанд живж осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Өгий нуурын усны гүнийг тодорхойлон, эргээс 10-20 метрийн зайд аюулгүйн хязгаарлах шугамыг тогтоож 20 ширхэг хөвөгчийг 100 метрийн зайтай тус тус байршуулсан нь аялагч, амрагчдын талархалыг ихээхэн хүлээсэн ажил боллоо.

 

ЦДБЭЧ-ын уран бүтээлчид, хамтлаг, түүнчлэн авьяаслаг цэргийн алба хаагчдын оролцсон урлагийн хэсэгчилсэн тоглолтыг Өгий нуурын нутгийн иргэд болон амрагчдад толилуулж, бие бүрэлдэхүүнийхээ дунд төрөл бүрийн спорт, урлагийн болон мэргэжлийн тэмцээн уралдаануудыг зохион байгуулсан байна.


Сүүлд нэмэгдсэн
МӨРДЭСТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО

2019 оны 09 сарын 16

ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЦЭНХЭР ДУУЛГАТНУУДАА ТОДРУУЛЛАА

2019 оны 09 сарын 16

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ УЛИРАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ҮРГЭЛЖИЛНЭ

2019 оны 09 сарын 16

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ ЗУУНМОД ХОТОД БОЛЛОО

2019 оны 09 сарын 16

П.ДОРЖСҮРЭН:ЭНЭ БОЛ СЭТГЭЛИЙН БЭЛЭГ

2019 оны 09 сарын 09

ШИНЭ ОФИЦЕРУУДЫГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИ, САЛБАРТ ТОМИЛЛОО

2019 оны 09 сарын 09

Б.СЭРГЭЛЭН: МОНГОЛ УЛСЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ГАР БИЕ ОРОЛЦОЖ БУЙ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИДДАА СЭТГЭЛИЙН ДЭМ ӨГӨХӨӨР ЭНЭ АЖЛЫГ САНААЧИЛСАН

2019 оны 09 сарын 05

Ж.ГҮРРАГЧАА: ХАЛХЫН ГОЛЫН ТҮҮХТ ОЙ БОЛ БИД БҮГДИЙН ХАМТЫН БАЯР

2019 оны 09 сарын 03

ЭХ ОРОН, ЭР ЦЭРЭГ, ТУСГААР ТОГТНОЛ САЛШГҮЙ АМИН ХОЛБООТОЙ

2019 оны 09 сарын 03

ЦЭРЭГ ТЕХНИКИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ѲГѲХ ХУГАЦААГ СУНГАЖ БУЙГ МЭДЭГДЛЭЭ

2019 оны 09 сарын 03

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019