УСЧИН ДАЙЧДЫН ДЕСАНТЫН БОЛОН ПАРОМЫН СУРГУУЛИЛТ

2017 оны 08 сарын 23

            Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн хээрийн гаралт, хээрийн хүрээний дадлагыг 2017 оны долоодугаар сарын 20-26-ны өдрүүдэд Булган аймгийн Сэлэнгэ сумын Хар усан тохойн районд зохион байгуулж явууллаа.

Энэ удаагийн сургалт дадлагаар офицер, ахлагч нарын байлдааны бэлтгэл, бие бүрэлдэхүүнийг ус гатлалтын тусгай тоноглолтой техник дээр ажиллах дадлагыг нэмэгдүүлэх, салбарын жигдрэлтийг хангах зорилготой юм. Усанд сэлэх, шумбах, хөвөх, ус гатлалтын техникээр хуурай замын болон усан замын жолоодлого хийх, голын тагнуул зохион байгуулах зэрэг хичээлийн таван цэгээр бүрэлдэхүүнийг сургав.

            Мөн ангийн удирдлага, штаб, гүүр ус гатлалтын тусгай ротын удирдлагатай “Батальоны тактикийн бүлгийг усан саадаар гаталгах гүүр ус гатлалтын тусгай ротын ажиллагаа” сэдвээр тусгай тактикийн хээрийн сургуулийг төлөвлөн явуулж, төгсгөлд нь үзүүлэх сургууль зохион байгуулсан юм. Энэхүү үзүүлэх сургуулиар гүүр ус гатлалтын тусгай ротын захирагчийн “Батальоны тактикийн бүлгийг усан саадаар гаталгах шийдвэр” гаргах, усан саадын тагнуул зохион байгуулах, гатлалтын хэсгийг төхөөрөмжлөх, аврах командын ажиллагаа, хуурамч район төхөөрөмжлөх, цэргийн ажиллагааг өнгөлөн далдлах, десантын болон паромын гатлалтаар салбаруудыг нэвтрүүлэх, бэлтгэгдээгүй эргээс хөвүүр гүүрийг усанд дэлгэх, хураах, уулархаг районд ойрын зайнд марш үйлдэх дасгалуудыг үзүүллээ.
 

             Тус хээрийн гаралт, полигоны дадлагыг зохион байгуулснаар сүүлийн жилүүдэд болоогүй десантын болон паром (хөвөгч хэрэгсэл)-ын гатлалтыг зохион байгуулж усчин дайчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлсэн, цэргийн алба хаагчдыг “АрМИ“ олон улсын цэргийн тэмцээний усан саадыг гатлах төрөлд оролцуулах боломжийг судлаж, сургалт дадлагаар хөвөгч тээвэрлэгч ПТС, моторт завь БМК-130 загварын техникүүд дээр ажиллах 12 механик жолоочийг албан тушаалд нь сурган дадлагажуулсан ач холбогдолтой сургууль боллоо.

 

             Түүнчлэн тус хээрийн гаралтаар хөвүүр гүүр дэлгэн хүн, техник нэвтрүүлэхээс гадна сүүлийн жилүүдэд боловсруулагдаагүй десантын болон паромын гатлалт сэдвийг боловсруулснаар өмнөх сургалт, дадлагаас онцлог болж чадсан юм.

Эх сурвалж: "Соёмбо" сонин


Сүүлд нэмэгдсэн
МОНГОЛ УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛТ САХИЛГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТААРАА ҮЛГЭР ДУУРИАЛАЛ БОЛЖ БАЙНА

2019 оны 10 сарын 11

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА Д.ГАНЗОРИГТ ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЦОЛ ОЛГОЛОО

2019 оны 10 сарын 10

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 124 ДҮГЭЭР АНГИЙГ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР ШАГНАВ

2019 оны 10 сарын 09

УУЛЫН ЯВГАН ЦЭРГИЙН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

2019 оны 10 сарын 07

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГААР БРИГАДЫН ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ ТОМИЛОГДЛОО

2019 оны 10 сарын 04

АФГАНИСТАНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ЦЭРГИЙН БАГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 10 сарын 02

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ УДИРДЛАГУУД АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 09 сарын 30

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БАРИЛГЫН ЦЭРГИЙН 017 ДУГААР АНГИЙГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД МАНЛАЙЛАН ОРОЛЦОХ АСУУДАЛД АНХААРЧ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

2019 оны 09 сарын 30

Б.БАТ-ЭРДЭНЭ: ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН АЛБА ХААГЧДАД НҮБ-ААС ЦАЛИН ОЛГОДОГГҮЙ

2019 оны 09 сарын 25

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР ТӨВ ТАЛБАЙД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА СУРТАЛЧИЛЛАА

2019 оны 09 сарын 25

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019