Хошууч генерал Ж.Бадамбазар: АЛБАНДАА ҮНЭНЧ, ЗҮТГЭЛТЭЙ ЯВААРАЙ ЗАЛУУС МИНЬ

2017 оны 08 сарын 28

             Зэвсэгт хүчин шинэхэн дэд ахлагчдаар хүрээгээ тэлж, хүчээ нэмлээ. 2016-2017 оны хичээлийн жилд ҮБХИС-ийн Ахлагчийн сургуульд суралцаж төгссөн сонсогч нар ЗХЖШ-ын даргын тушаалаар дэд ахлагч цолоо зүүж, томилолтоо өвөртлөв.  Шинээр төгссөн дэд ахлагч нарын үндсэн харьяа, эзэмшсэн мэргэжил, анги байгууллагын орон тоог харгалзаж дугаар ангиудад томилсон байна. Томилолт, ахлагчийн үнэмлэх гардуулах ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал Д.Ганзориг, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Ганбаатар, ЗХЖШ-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Б.Алтанхуяг тэргүүтэй удирдлагууд оролцож захиас даалгавраа хэлэв.  Тухайлбал,  ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар “Эрхэм хүндэт ахлагч танд Зэвсэгт хүчний эгнээнд нэгдэж, эх орноо батлан хамгаалах ариун үүрэг хүлээх болсонд баяр хүргэе. Одоо та эр цэрэг боллоо. Гэхдээ өнөөдрөөс би ажил хийж эхэлнэ гэж бодвол эндүүрэл болно. Яагаад гэвэл цэргийн алба хааж байгаа болохоос биш ажил хийж байгаа биш юм. Дөнгөж томилогдож байгаа учраас мэдэхгүй, чадахгүй зүйл гарахыг үгүйсгэхгүй. Гэсэн ч чадахын төлөө албандаа үнэнч, бүтээлч, зүтгэлтэй яваарай залуус минь. Зэвсэгт хүчний гол цөм бүрэлдэхүүн бол ахлагч байдаг юм шүү” хэмээгээд амжилт хүссэн юм. Зэвсэгт хүчний эгнээнд нэгдэж байгаа тэднээс төлөөлөл болгон дэд ахлагч Б.Түмэнзулын сэтгэгдлээс хуваалцахад “Үнэндээ багадаа цэрэг болж тоглож өссөнөөс өөрөө цэргийн алба хаагч болно гэж төсөөлж байгаагүй. Маш сайхан байна. Манай гэрийнхэнд цэргийн хүн байдаггүй болохоор аав, ээж хоёр маань надаас илүү баярлаж байгаа. Миний хувьд  Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид хөгжимчнөөр томилогдсон, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат.  Мэдээж сайн цэргийн алба хаагч болохын төлөө хичээх болно. Хэцүү байгаа зүйл гэвэл ижил дасал болсон онжавуудаа санах байх даа” гэлээ. Мөн ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал Д.Ганзориг Ажиллагааны удирдлагын газрын харьяа анги, байгууллагад очиж ажиллах бүрэлдэхүүнд цэргийн албаны онцлог, цэргийн алба хаагчийн өөртөө бий болгох чадварууд, томилогдсон ажлын байрны тухай мэдээлэл, анхаарах асуудал, биеэ авч явах соёл зэрэг мэдээллийг өгөв.


Сүүлд нэмэгдсэн
БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017 оны 11 сарын 20

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ.

2017 оны 11 сарын 20

“ТӨВ” ДУУДАЖ БАЙНА! “ИРАКИЙН ЭРХ ЧӨЛӨӨ” АЖИЛЛАГААНД ОРОЛЦСОН МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРГИЙН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮНД УРИАЛАХ НЬ

2017 оны 11 сарын 16

СИМФОНИ НАЙРАЛ ХӨГЖМИЙНХНИЙ НЭГ ӨДӨР БУЮУ ХӨГЖИЛТЭЙ ХӨГЖИМЧИД

2017 оны 11 сарын 16

“ЖАНЖИН Ж.ЛХАГВАСҮРЭН-105” ҮЗЭСГЭЛЭНГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017 оны 11 сарын 16

ЭЛЧИН САЙД ЖЕННИФЕР ГАЛТАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

2017 оны 11 сарын 16

ЦЭРЭГ СТРАТЕГИЙН СУРГАЛТАД ХАМРУУЛАВ

2017 оны 11 сарын 16

ТУЛГАМДСАН ЧУХАЛ АСУУДЛЫГ ХӨНДЛӨӨ

2017 оны 11 сарын 16

ЦАГ ХУГАЦАА ҮНЭНИЙ БӨГӨӨД БҮХНИЙ ШАЛГУУР

2017 оны 11 сарын 16

“ХААНЫ ЭРЭЛД” СУРГУУЛЬД ТУСГАЙ ХҮЧНИЙ СУРГАЛТ НЭМЭГДСЭН

2017 оны 11 сарын 16

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1021

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017