“ЭХ ОРОН-ЭР ЦЭРЭГ”-Т ӨРСӨЛДӨНӨ

2013 оны 12-сарын 24

Батлан хамгаалах Яамны I орлогч сайд, ЗХЖШ-ын дарга агсан дэслэгч генерал Ч.Пүрэвдоржийн мэндэлсний 80 жилийн ойг тохиолдуулан ЗХЖШ, ЦДБЭЧ хамтран “Эх орон-эр цэрэг” тэмцээнийг 12 дугаар сард зохион байгуулна.

Тус тэмцээнд эх орноо хамгаалах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж, цэргийн албаа үлгэр жишээчээр хааж буй хугацаат цэргийн алба хаагчдыг алдаршуулах, тэдэнд мэдлэг туршлагаа харилцан солилцох боломж олгох зэрэг зорилгыг агуулжээ. Дайчид гоц авьяасын үзүүлбэр “Эх орон надаас эхэлнэ” эссе бичлэг, уран илтгэл, цэргийн дүрмийн мэдлэг, дэслэгч генерал Ч.Пүрэвдоржийг хэн сайн мэдэх вэ? асуулт хариултын тэмцээн зэргээр өрсөлдөх аж.

Эх сурвалж: Соёмбо сонин

Холбоотой мэдээ



Зэвсэгт хүчний жанжин штаб. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтын дизайн, програмчлалыг "ЦУАТ"