• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“АРАВТ”-ЫН АНХАН ШАТНЫ ТӨЛӨВЛӨЛТИЙН ХУРАЛ ЦАХИМААР ЯВАГДАНА
Нийтэлсэн: 2020-04-13 14:10:51
Үзсэн: 804

“АРАВТ”-ЫН АНХАН ШАТНЫ ТӨЛӨВЛӨЛТИЙН ХУРАЛ ЦАХИМААР ЯВАГДАНА
Нийтэлсэн: 2020-04-13 14:10:51 Үзсэн: 804



       Монгол Улсын Зэвсэгт хүчин ОХУ-ын БХЯ-наас зохион байгуулдаг “Олон улсын цэргийн наадам”-ын хүрээнд 2019 онд “Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдааныг амжилттай зохион байгуулсан билээ. Монгол Улсын нутаг дэвсгэрт зохион байгуулагдсан энэхүү уралдааны талаар олон улсын шинжээчид хэд хэдэн зүйлийг дурдсан нь нэгдүгээрт уралдаж өрсөлдөхөөс гадна хамтарсан сургалт бэлтгэлийн үүрэг гүйцэтгэж, монгол адууны уналга, эдэлгээтэй холбоотой олон зүйлийг оролцогч орнуудад таниулж чадлаа. Хоёрдугаарт, байгаль, цаг уурын хүнд нөхцөлд цэрэг хүний бэлтгэл сургуулилт, эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорилоо.

        Гуравдугаарт “Олон улсын цэргийн наадам”-ын хүрээнд явагддаг тэмцээнүүдээс хамгийн хүнд бөгөөд сонирхолтой, шигтгээ төрөл нь болсон талаар онцлон тэмдэглэж байсан юм. Монгол Улсыг олон улсад дахин сурталчлах “Аравт-2020” олон улсын морин цэргийн уралдааны анхан шатны төлөвлөлтийн хурлын тов гарчээ. Дэлхий нийтээр тархаад байгаа цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулахаар товлосон байна.

ИРГЭН-ЦЭРГИЙН ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС

Холбоотой мэдээ
УРАН БҮТЭЭЛЧИД ГАНЗАГА ДҮҮРЭН БУЦЛАА
Нийтэлсэн: 2022-08-27 08:49:31 Үзсэн: 225