• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Нийтэлсэн: 2020-06-11 14:27:18
Үзсэн: 252

ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Нийтэлсэн: 2020-06-11 14:27:18 Үзсэн: 252



Монгол Улсын Зэвсэгт хүчний иргэн-цэргийн харилцааны чадавхыг сайжруулах, албан тушаалтнуудын мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор “Иргэн-цэргийн харилцааны үндсэн сургалт”-ыг АНУ-ын Зэвсэгт хүчний сургагч багш нар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташегийн албаны Иргэн-цэргийн харилцааны бүлэгтэй хамтран анх удаа цахим хэлбэрээр “Шангри-Ла” зочид буудалд энэ сарын 08-наас 12-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тус цахим сургалтыг АНУ-ын Хавай, Нью-Йорк, Миннесота мужуудаас иргэн-цэргийн харилцааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай сургагч багш нар удирдан зохион байгуулсан бөгөөд энэхүү сургалтад Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 нэгтгэл, анги, байгууллагын соёл хүмүүжил хариуцсан цэргийн алба хаагчдыг хамруулж, тэдний мэргэжил арга зүйн мэдлэг, дадлагыг нэмэгдүүлсэн юм.
ЗХЖШ-ын Иргэн-цэргийн харилцааны хэлтсийн дарга хурандаа С.Төмөрхуяг сургалтын нээлтийн үеэр энэхүү цахим сургалтын бүх талын бэлтгэлийг ханган, гардан зохион байгуулж буй АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташегийн албаны ахмад Логан Мартин даргатай Иргэн-цэргийн харилцааны бүлэг, тус бүлгийн Соёлын зөвлөх Ч.Энхцэцэг, А.Уянга болон АНУ-аас сургалтыг удирдан явуулж буй бэлтгэл дэд хурандаа Майк Моллахан даргатай сургагч багш нарын багийн нийт бүрэлдэхүүнд талархлаа илэрхийлж, ажлын амжилт хүсч, оролцогсдод сурсан мэдсэнээ бататган анги, нэгтгэл, аймаг, орон нутагтаа иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэн ажиллахыг хүссэн.
Түүнчлэн сургалтыг “COVID-19” цар тахлын үеийн Улсын Онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн яамны зөвлөмжийн дагуу байр танхимыг 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж, хүн бүр амны хаалт зүүх, гар ариутгагч тогтмол хэрэглэх, агааржуулалт хийх, хүн хоорондын зайг барих зэрэг арга хэмжээг зочид буудлын ажилтнуудын хяналт дор явуулж хамтран ажилласан.