• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

А.Б.МАХНЁВ: МОНГОЛЧУУДЫН ЦЭРГИЙН НААДАМД ОРОЛЦОХ ТЭМЦЭЭНИЙ ТӨРӨЛ, ТОО НЭМЭГДСЭЭР БАЙНА.
Нийтэлсэн: 2019-07-27 18:40:40
Үзсэн: 89

А.Б.МАХНЁВ: МОНГОЛЧУУДЫН ЦЭРГИЙН НААДАМД ОРОЛЦОХ ТЭМЦЭЭНИЙ ТӨРӨЛ, ТОО НЭМЭГДСЭЭР БАЙНА.
Нийтэлсэн: 2019-07-27 18:40:40 Үзсэн: 89



     Монгол Улсын Зэвсэгт хүчнээс “Цэргийн наадам-2019” олон улсын наадамд оролцох бие бүрэлдэхүүний удирдлагыг ОХУ-ын Зэвсэгт хүчний Байлдааны бэлтгэлийн газрын төлөөлөгч, хурандаа А.Б.Махнёв хүлээн авч хоёр талын анхдугаар уулзалтыг Москва хотноо зохион байгууллаа. Цэргийн наадмын Олон Улсын шүүгч, ЗХЖШ-ын Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Х.Даваацэрэн, ЗХЖШ-ын Ар талын газрын Техникийн хангалтын хэлтсийн дарга, хурандаа Ц.Төрмөнх нарын төлөөлөл оролцлоо. Монгол Улс цэргийн наадмыг зохион байгуулагч орны нэг болж байгаагийн хувьд энэ жилийн тэмцээний бэлтгэл, үйл явцын талаар санал солилцлоо. Хурандаа А.Б.Махнёв энэ үеэр Монгол Улсын зэвсэгт хүчний цэргийн наадамд оролцох тэмцээний тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгааг дурьдсаны дээр өөрийн орондоо “Аравт”морин цэргийн олон улсын уралдааныг зохион байгуулж байгаа нь наадмын төрлүүдийг нэмж, ач холбогдлыг нь улам өндөрт өргөж байна хэмээн онцоллоо.

Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ

Холбоотой мэдээ
УРАН БҮТЭЭЛЧИД ГАНЗАГА ДҮҮРЭН БУЦЛАА
Нийтэлсэн: 2022-08-27 08:49:31 Үзсэн: 226