• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АЛБА САЛБАР СУРТАЛЧЛАХ АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2021-03-28 10:46:00
Үзсэн: 178

АЛБА САЛБАР СУРТАЛЧЛАХ АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2021-03-28 10:46:00 Үзсэн: 178



        Зэвсэгт хүчний 340 дүгээр анги орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтсан ажлын хүрээнд алба салбар сурталчлах аяныг ангийн штабаас 2021 оны 03 дугаар сараас эхлэн 7 хоногийн хугацаанд байнгын бие бүрэлдэхүүн болон хугацаат цэргийн алба хаагчдын ажлын цаг ашиглалт, албандаа хандах хандлага, сэтгэл зүйн бэлэн байдлыг хангах, тэдний амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор зохион байгуулалтын өндөр түвшинд шинэлэг санаа, бүтээлч байдлаар цар тахлын хорио цээрийн дэглэмийг чанд сахиулан албаны онцлог, шинж чанарыг харуулсан аяныг өрнүүлж байна.

        Тус аяны хүрээнд материал хангалтын салбар нь алба, салбар сурталчлах аяны хүрээнд дараах ажлуудыг ангийн байрлалд зохион байгууллаа.

        Ангийн цэргийн гал тогооны дарга ахлах тогооч, ахлагч Б.Туяа даргатай гал тогооны бүрэлдэхүүн нь тус аяны хүрээнд мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, хоолны нэр төрөл олшлуурах, эрүүл хооллох ач холбогдлыг сурталчлах зорилгоор ангийн нийт бие бүрэлдэхүүний дунд хоолны “Дуудлага худалдаа”-г амжилттай зохион байгуулсан. Дуудлага худалдаанд дараах нэр төрлийн хоол, амттангуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:

  1. Монгол үндэсний зоог
  2. Утаж амталсан шарсан тоорой
  3. Шарсан толгой
  4. Мини бялуу
  5. Гүзээлгэнэтэй smoothie