• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ЗӨВ ЗӨВД ШУДАРГА ЗӨВ" АЯНД НЭГДЭЦГЭЭЕ
Нийтэлсэн: 2022-03-26 12:24:29
Үзсэн: 195

“ЗӨВ ЗӨВД ШУДАРГА ЗӨВ" АЯНД НЭГДЭЦГЭЭЕ
Нийтэлсэн: 2022-03-26 12:24:29 Үзсэн: 195



        НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас гаргасан “Таны эрх, Таны оролцоо-Авлигад үгүй гэж хэлье” урианд нэгдэж, авлигатай тэмцэх хүсэл зоригоо илэрхийлэх, хамтран ажиллах боломжийг олон нийтэд олгох чиглэлээр Авлигатай тэмцэх газраас “Зөв зөвд шударга зөв” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа бөгөөд олон нийтийн сүлжээг ашиглан авлигатай тэмцэх үйл ажиллагааг сурталчлан таниулах, үнэн зөв мэдээ, мэдээллийг бодит эх сурвалжаас түгээх зорилготой “Авлигатай тэмцэх газар” пэйж хуудас, авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах, төрийн албан хаагчдын шударга байдлыг нэмэгдүүлэх, ёс зүйг дээшлүүлэх, байгууллагын соёлыг тогтоох зорилготой “АТГ-Олон нийтийн төв” фэйсбүүк пейж хуудсыг тус тус хөтлөн ажиллуулж, мэдээ, мэдээллийг олон нийтэд тасралтгүй хүргэж байна.

        Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, уг үйл ажиллагаанд олон нийтийг татан оролцуулах, тэдний идэвх санаачилгыг өрнүүлэх, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд бүх шатны төрийн албан хаагчдын үүрэг, оролцоо чухал тул авлигатай тэмцэхэд манлайлан оролцож, дээр дурдсан хоёр хуудсанд нэгдэхийг хүсьe .

https://inf.ooo/g/Y6Dt91G4k4

https://inf.ooo/g/3CxUbcSWVpR

Холбоотой мэдээ
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ
Нийтэлсэн: 2022-08-04 09:39:19 Үзсэн: 207
Авлигатай тэмцэх газрын мэдээлэл
Нийтэлсэн: 2022-01-05 15:23:23 Үзсэн: 560
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ, 2021.2.15
Нийтэлсэн: 2021-02-17 12:59:36 Үзсэн: 190