• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗУРГААН ТИВИЙН 39 ОРНЫ ЦЭРГҮҮД МОНГОЛД ИРНЭ
Нийтэлсэн: 2016-03-25 09:29:28
Үзсэн: 112

ЗУРГААН ТИВИЙН 39 ОРНЫ ЦЭРГҮҮД МОНГОЛД ИРНЭ
Нийтэлсэн: 2016-03-25 09:29:28 Үзсэн: 112



“Хааны эрэлд-2016” Энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт, дадлагын төгсгөлийн шатны төлөвлөлтийн хурал Улаанбаатар хотод болж өнгөрлөө.  Энэ жилийн сургалт, дадлагыг АНУ-ын Номхон далай дахь цэргийн командлалын харьяа Дэлхийн энхийн төлөөх байгууллагын санхүүжилтээр зохион байгуулах ажээ. Тус байгууллагатай 3 дахь жилдээ хамтарч ажиллаж байна. “Хааны эрэлд-2016” сургалт, дадлагаар урьд нь явагдаж байгаагүй хоёр сургалт шинээр нэмэгдсэн. Нэг нь штабын дадлага, сургалт, нөгөө нь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны хүчин чармайлтыг нэмэгдүүлэх сургалт юм.  Үүнд усны болон амьд гарах арга ухааны сургалт, тэсрэх бодисоос сэргийлэх гэх мэт сургалтын цэгүүд багтаж байгаа гэж ЗХЖШ-ын АУГ-ын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Н.Нямжаргал мэдээлэв. Өмнөх сургалт, дадлагуудад Ази, Австрали, Европ, Америк тивийн орнуудаас ирж оролцдог байсан, энэ жил Өмнөд Америк, Африк тивийн нэг бус орны төлөөлөл нэмэгдэж буйгаар онцлог. “Хааны эрэлд-2016”-ын урилгыг 50 шахам улсад илгээснээс одоогоор 39 улс оролцохоо албан ёсоор мэдэгдсэн байна. Цэнхэр дуулгатнаа илгээж буй улс орны тоо эрс нэмэгдэж байгаа учраас энэ жилийн хувьд зохион байгуулагч оронд илүү ачаалал, үүрэг хариуцлага ноогдож байна. Олон улсын сургалт, дадлага 5 дугаар сарын 22-ноос 6 дугаар сарын 4-ний өдрүүдэд Таван толгой дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны Сургалтын төвд төвлөрч явагдах юм. 

Холбоотой мэдээ
УРАН БҮТЭЭЛЧИД ГАНЗАГА ДҮҮРЭН БУЦЛАА
Нийтэлсэн: 2022-08-27 08:49:31 Үзсэн: 226