• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН 2026 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛГО, ЗОРИЛТ
Нийтэлсэн: 2026-01-05 09:00:00
Үзсэн: 284

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН 2026 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛГО, ЗОРИЛТ
Нийтэлсэн: 2026-01-05 09:00:00 Үзсэн: 284



ЗОРИЛГО:

Цэргийн захиргааны удирдлагын манлайллыг төлөвшүүлж, цэргийн урлагийн өөрчлөлт, шинэчлэлтэд тулгуурлан сургалт бэлтгэлийг шинэлэг аргаар явуулан, Хуурай замын цэргийн үүрэг гүйцэтгэх чадавхыг сайжруулах,

ЗОРИЛТ:

  1. Хуурай замын цэргийг хөгжүүлэх урт, дунд хугацааны хөгжлийн баримт бичгийн хэрэгжилтийг хангах, нэгтгэл, ангийн үүрэг гүйцэтгэх бэлэн байдлын түвшинг дээшлүүлэх,
  2. Цэргийн сургалт бэлтгэлийн агуулга технологийг боловсронгуй болгох, сүүлийн үеийн цэргийн ажиллагаа, зэвсэгт мөргөлдөөний туршлага, сургамжид тулгуурлан бүх түвшинд сургалт, дадлагын чанар, үр дүнг нэмэгдүүлэх,
  3. Хүн төвтэй цэргийн албыг бэхжүүлэх, алба хаах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, иргэд, хүүхэд залуучуудад эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх
  4. Хиймэл оюун ухаан, технологийн дэвшлийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх, шинэ бүтээл, овончтой санал, инновацийг хөгжүүлэх,
  5. Хүний нөөцийн нөхөн хангалтыг нэмэгдүүлэх, алба хаагчдыг мэргэшүүлэх болон мэргэжил эзэмшүүлэх сургалтад хамруулан хөгжүүлж, нийгмийн хамгааллыг сайжруулах,
  6. Хуурай замын цэргийн материал, техникийн хангалтын чанар, үр нөлөөг сайжруулж, үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, чадавхыг нэмэгдүүлэх,

 

Холбоотой мэдээ