Энхийг дэмжих ажиллагаа
ЦАГДАА ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛЖЭЭ

2019 оны 08 сарын 19

      БНӨСУ-д 2019 оны энэ сарын 13-15-ны өдрүүдэд Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны VIII ээлжийн удирдлагын санаачлагаар “Зэвсэглэсэн цагдаагийн хүчин /FPU/-ний үндсэн үүрэг, үүрэг гүйцэтгэлт” сэдэвт сургалт зохион байгуулсан. Тус сургалтыг Гана улсын Зэвсэглэсэн цагдаагийн хүчин /FPU/-тэй хамтран зохион байгуулж цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг хамруулжээ.           Сургалтыг онол, дадлагын хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд Зэвсэглэсэн цагда...

Дэлгэрэнгүй

СУДАНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ЗАХИДАЛ ИЛГЭЭЖЭЭ

2019 оны 08 сарын 12

               Сурагчийн ширээнээс илгээсэн чин сэтгэлийн захидал Суданд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагчдын сэтгэлийг сэргээж эх орноор нь аялуулж, эрч хүч урам зориг нэмсэн нь энэ сарын онцлох үйл явдал байлаа. Зэвсэгт хүчний Жанжин штаб, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Боловсролын газраас “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг тохиолдуулан ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд “Энхийг сахиулж байгаа Мон...

Дэлгэрэнгүй

АФРИК ТИВД “ХҮҮХДИЙГ ЭХИЙН СҮҮГЭЭР ХООЛЛОХ ДЭЛХИЙН 7 ХОНОГ” ЭХЭЛЛЭЭ

2019 оны 08 сарын 07

              НҮБ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны VIII ээлжийн цэргийн багийн үлээвэр найрал хөгжмийн хамтлаг БНӨСУ дахь НҮБ-ын хүүхдийн хөгжлийн сангаас дотоодын дүрвэгсдийн хуаран болон “Бентью” хотын иргэдэд зориулан энэ сарын 01, 02-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Хүүхдийг эхийн сүүгээр хооллох” ухуулга сурталчилгааны аянд нэгдэж, орон нутгийн иргэдтэй хамт хөгжимтэй жагсаалаар алхан үйл ажилл...

Дэлгэрэнгүй

ХИРОКО ХИРАХОРА: МОНГОЛ УЛСЫН БАТАЛЬОН НҮБ-ЫН ЧУХАЛ НЭГ ХЭСЭГ ГЭДГИЙГ ДАХИН ХАРУУЛЛАА

2019 оны 07 сарын 30

        БНӨСУ-д НҮБ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны VIII ээлжийн цэнхэр дуулгатнууд иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх хүмүүнлэгийн ажлаа хийсэн байна. Тэд Бентью хотын төвд орших доктор Жон Грангийн нэрэмжит “Спорт цогцолбор”-ыг тэдний чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх, спортоор хичээллэх цогц талбайг нь засч тохижуулан Африкийн хүүхдүүдэд бэлэг барьсан талаар бид өмнө мэдээлсэн.        Нээлтийн арга...

Дэлгэрэнгүй

ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД ХҮҮХЭД БАГАЧУУДАД ЗОРИУЛАН “СПОРТ ЦОГЦОЛБОР” ШИНЭЧЛЭН БАЙГУУЛЖЭЭ

2019 оны 07 сарын 25

        БНӨСУ-д НҮБ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа манай мотобуудлагын батальоны VIII ээлжийн цэргийн багийнхан иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор Бентью хотын төвд байрлах “Спорт цогцолбор”-ыг сэргээн засварлах ажлыг энэ сарын 15-22-ны өдрүүдэд гүйцэтгэснээ хүлээлгэж өглөө. Уг арга хэмжээнд UNMISS ажиллагааны мужийн зохицуулагч, хатагтай Хироко Хирахора, мотобуудлагын батальоны VIII ээлжийн цэргийн багийн захирагч, хурандаа Д.Жавхланбаяр, БНӨСУ-ын Хойд Лиеч...

Дэлгэрэнгүй

Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019