ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ 70 ХУВЬТАЙ БАЙНА

2017 оны 09 сарын 25

Зэвсэгт хүчний анги, салбаруудын 2017-2018 оны сургууль, өвөлжилтийн бэлтгэл ажил улс орон даяар өрнүүлж байна. Энэ талаар ЗХЖШ-ын АТГ-ын Барилга, орон сууцны хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Ганбатаас  тодрууллаа.

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Зэвсэгт хүчний анги, салбаруудын 2017-2018 оны сургууль, өвөлжилтийн бэлтгэлийг хангахаар ЗХЖШ-ын даргын баталсан төлөвлөгөө, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч даргын баталсан удирдамжийн дагуу ажиллаж байна. Улаанбаатар цэргийн хүрээний анги, салбаруудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг өнгөрсөн наймдугаар сарын 14-22-ны өдрүүдэд шалгаж, үүрэг даалгавар өглөө. Товчхондоо Зэвсэгт хүчний ангиудын 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 70 гаруй хувьтай байна.

Ургац хураалт, хадлан, тэжээл бэлтгэх тухайд?

-Төмс, хүнсний ногоо хураах ажил орон нутагт ид явагдаж байна. ЗХЖШ-ын АТГ-аас томилогдсон бүрэлдэхүүн өнгөрсөн өдрүүдэд тариалангийн бүсэд ажиллаж,  ургац хураалтын явцтай танилцаад ирлээ. Ургац хураалтын зэрэгцээ Зэвсэгт хүчний туслах аж ахуйн малын өвөлжөө, хашаа саравч, худгийг засварлах, хадлан бэлтгэн нөөцлөх ажил ч энэ өдрүүдэд явагдаж байна. Ургац хураалтыг энэ сарын сүүлч гэхэд дуусгасан байхаар төлөвлөсөн.

Нэлээд олон ангид засварын ажил өрнөж байгаа байх?

-Тийм ээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн 32 машины гарааш, соёл, спортын төв, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн Говийн бүсийн сургалтын төвд халуун ус, угаалгын газар, гал тогооны бэлтгэлийн заал, хичээлийн цэгийн байраас эхлээд хэд, хэдэн бүтээн байгуулалтын ажлыг Зэвсэгт хүчний 017, 339 дугаар ангийн бие бүрэлдэхүүн гүйцэтгэж байна. Барилга угсралтын явц 50 гаруй хувьтай байгаа. Мөн Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн санхүүжилтээр Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид 200 цэргийн байр, Зэвсэгт хүчний 256 дугаар ангид соёл, спортын төв, Зэвсэгт хүчний 331 дүгээр ангид штаб, цэргийн гал зуух, уурын зуухны барилга болон гадна инженерийн шугамыг шинэчлэн засварлаж байна.  Зэвсэгт Зэвсэгт хүчний 016 дугаар бригад, 331, 350 дугаар ангид тус бүр 40 айлын орон сууц, Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн харьяа “Аварга тосон” сувиллын дутуу барилгын засвар, угсралтын ажлыг Зэвсэгт хүчний 017, 338, 339, 340 дугаар ангиуд гүйцэтгэж байна. Барилга угсралтын явц 70 гаруй хувьтай байна. Түүнээс гадна ЗХЖШ-ын урсгал засварын хөрөнгөөр Зэвсэгт хүчний 10 анги, салбарын барилгын дээвэр, гадна дулаан, цэвэр усны шугам хоолой, цахилгаан хангамж, халаалтыг засч сайжруулах ажлыг төлөвлөгөө, хуваарийн дагуу гүйцэтгэж, ашиглалтад оруулсан. Нэмж хэлэхэд Улаанбаатар цэргийн хүрээний анги, салбаруудын 6,10кВ-ын цахилгаан дамжуулах агаарын болон кабель шугам, дэд өртөө, трансформаторуудын үзлэг үйлчилгээ, засвар болон зарим ангийн цахилгаан дамжуулах шугамын засварыг хийгээд бараг дуусч байна.

Нүүрс, мод татах, бэлтгэх ажил хангагдав уу?

-Анги, салбаруудын хэрэгцээт нүүрсийг татан авах ажлыг өнгөрсөн сарын 15-наас эхлүүлээд байна. Ажлын явц 80 орчим хувьтай байгаа бол түлш мод татах ажил үндсэндээ дууссан.


Сүүлд нэмэгдсэн
МОНГОЛ УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛТ САХИЛГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТААРАА ҮЛГЭР ДУУРИАЛАЛ БОЛЖ БАЙНА

2019 оны 10 сарын 11

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА Д.ГАНЗОРИГТ ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЦОЛ ОЛГОЛОО

2019 оны 10 сарын 10

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 124 ДҮГЭЭР АНГИЙГ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР ШАГНАВ

2019 оны 10 сарын 09

УУЛЫН ЯВГАН ЦЭРГИЙН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

2019 оны 10 сарын 07

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГААР БРИГАДЫН ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ ТОМИЛОГДЛОО

2019 оны 10 сарын 04

АФГАНИСТАНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ЦЭРГИЙН БАГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 10 сарын 02

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ УДИРДЛАГУУД АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 09 сарын 30

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БАРИЛГЫН ЦЭРГИЙН 017 ДУГААР АНГИЙГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД МАНЛАЙЛАН ОРОЛЦОХ АСУУДАЛД АНХААРЧ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

2019 оны 09 сарын 30

Б.БАТ-ЭРДЭНЭ: ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН АЛБА ХААГЧДАД НҮБ-ААС ЦАЛИН ОЛГОДОГГҮЙ

2019 оны 09 сарын 25

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР ТӨВ ТАЛБАЙД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА СУРТАЛЧИЛЛАА

2019 оны 09 сарын 25

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019