Хуулийн цаг: ОНЦГОЙ НӨХЦЛИЙН НЭМЭГДЛИЙГ ТУХАЙН АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН САРЫН ҮНДСЭН ЦАЛИНГИЙН 10 ХУВИАР ТООЦОЖ САР БҮР ОЛГОНО

2017 оны 10 сарын 27

Өнөөдрийн дугаараар Та бүхэнд цэргийн алба хаагчийн цалин хөлсний эрх зүйн зохицуулалтын талаар хүргэе. 
Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд цэргийн алба хаагчид олгох цалин хөлсний талаар тусгасан байдаг. Цэргийн алба хаагчийн цалин хөлс нь үндсэн ба цэргийн цолны цалингаас гадна дор дурдсан нэмэгдлээс бүрдэнэ. Үүнд:
-Байлдааны жижүүрлэлтийн болон тусгай үүргийн, 
-Удаан жил ажилласны,
-Онцгой нөхцлийн, 
-Цэргийн мэргэжлийн зэргийн, 
-Хилийн,
-Төрийн нууцад хамаарах мэдээ мэдээлэл хариуцсаны,
-Боловсролын болон эрдмийн зэрэг, цолны. 
Дээрх цалин хөлсний нэмэгдлүүдээс удаан жил ажилласны болон онцгой нөхцлийн нэмэгдлийг хэрхэн тооцож олгох талаарх зохицуулалтыг танилцуулж байна.
1.Цэргийн алба хаагчийн удаан жил ажилласны нэмэгдлийг Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан “Зэвсэгт хүчин, хилийн цэргийн офицер, ахлагч нарт төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-д зааснаар доорх хүснэгтийн дагуу бодож олгоно.
Төрийн тусгай алба хаасан хугацаа /жилээр/ Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээ /хувиар/
5-7 жил 5 
8-10 жил 8
11-14 жил 12
15-19 жил 15
20-24 жил 20
25-30 жил 25
31 ба түүнээс дээш 30
2.Харин онцгой нөхцлийн нэмэгдлийг Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 123 дугаар тогтоолоор батлагдсан “Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт цэргийн алба хаагчид албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдэл олгох журам”-д зааснаар “Зэвсэгт хүчинд цэргийн жинхэнэ алба хааж байгаа офицер, ахлагч, гэрээт цэргийн алба хаагчдад өдөр, шөнө, улирлын ямар ч нөхцөлд байлдааны жижүүрлэлт хийх, харуулд гарах, олон улсын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаа, хээрийн сургууль, дадлагад оролцох, байлдааны зэвсэг техник, тэсэрч дэлбэрэх болон хорт бодис, цэргийн нууцтай байнга харьцах, гамшгийн аюулаас хүн ам, эд юмсыг авран хамгаалах болон тогтоосон хорио, цээрийн дэглэмийг сахиулахад туслах зэрэг онцгой үүрэг гүйцэтгэхэд албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдлийг тухайн албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 10 хувиар тооцож сар бүр олгоно. 
Жишээ нь: Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын мэргэжилтэн, дэд хурандаа Түвшин нь ТТ-13.4 дэх шатлалаар цалинждаг бөгөөд тэрээр цэргийн жинхэнэ албыг 21 жил хаасан. Түүнд хэдэн төгрөгийн цалин хөлс олгогдох вэ?
Хариулт: дэд хурандаа Түвшингийн сарын үндсэн цалин нь 715,876.00 төгрөг + удаан жил ажилласны нэмэгдэл /үндсэн цалингийн 20 хувь/ 143,175.2 төгрөг + онцгой нөхцлийн нэмэгдэл / үндсэн цалингийн 10 хувь/ 71,587.6 төгрөг = 930, 638.8 төгрөгийн цалин хөлсийг сард авна. Энэхүү цалин хөлсөнд мэргэжлийн зэргийн нэмэгдэл болон өөр бусад нэмэгдэл ороогүй болно. 
Цэргийн алба хаагчийн цалин, бусад хангамжаас хууль тогтоомжид зааснаас бусад суутгал хийхийг хориглоно.

ЗХЖШ-ЫН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ХУУЛИЙН ТАСАГ

Эх сурвалж: "Соёмбо" сонин


Сүүлд нэмэгдсэн
У.ХҮРЭЛСҮХ:МӨРДЭСТЭЙ ЭМЭГТЭЙ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН УУЛЗАЛТ ДЭЭР ИЖИЙТЭЙГЭЭ УУЛЗСАН ЮМ ШИГ БОЛЛОО

2019 оны 09 сарын 21

ТАНКИЙН БИАТЛОН МОНГОЛД...

2019 оны 09 сарын 19

1000 МӨРДЭСТӨН БҮСГҮЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ МАРГААШ БОЛНО

2019 оны 09 сарын 19

БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЖОЗЕФ Ж.СТРЕФИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2019 оны 09 сарын 19

ЭХ ОРНЫХОО ЗАХИАС ДААЛГАВРААР ХӨЛГИЙН ЖОЛОО ЗАЛАХ ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД ЖАНЖИН ТУГАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 09 сарын 18

МӨРДЭСТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО

2019 оны 09 сарын 16

ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЦЭНХЭР ДУУЛГАТНУУДАА ТОДРУУЛЛАА

2019 оны 09 сарын 16

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ УЛИРАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ҮРГЭЛЖИЛНЭ

2019 оны 09 сарын 16

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ ЗУУНМОД ХОТОД БОЛЛОО

2019 оны 09 сарын 16

П.ДОРЖСҮРЭН:ЭНЭ БОЛ СЭТГЭЛИЙН БЭЛЭГ

2019 оны 09 сарын 09

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019