“ЦАГААН САР-МОНГОЛ ТҮМНИЙ УЛАМЖЛАЛТ ИХ БАЯР” ТЭМЦЭЭНИЙ ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО.

2018 оны 02 сарын 02

“ЦАГААН САР-МОНГОЛ ТҮМНИЙ УЛАМЖЛАЛТ ИХ БАЯР” ТЭМЦЭЭНИЙ ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО.

Монгол түмний ахуй амьдралын өвөрмөц хэв маягаас үүдэлтэй ардын уламжлалт ёс заншлыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх замаар хойч үедээ өвлүүлэх, цэргийн алба хаагчдад үндэсний бахархалт үзлийг төлөвшүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын дунд 16 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулж буй “ЦАГААН САР-МОНГОЛ ТҮМНИЙ УЛАМЖЛАЛТ ИХ БАЯР” тэмцээн нь жилээс жилд оролцогчид болон хөгжөөн дэмжигчдийн тоо өсч, цар хүрээгээ тэлсээр байгаа өрсөлдөөн ихтэй томоохон тэмцээн билээ.

XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярыг угтан ЦДБЭЧ-ын концертын их танхимд 2 үе шаттай зохион байгуулагдсан тус тэмцээнд Зэвсэгт хүчний 28 анги оролцож, Зэвсэгт хүчний 014, 015, 084, 120, 124, 326, 330, 339 дүгээр ангиудийн төлөөлөл шилдэг 9 баг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр алтан цомын төлөө өрсөлдлөө.
Тэмцээний “Алтан цом”-ын эзнээр Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн "Мөнгөн цагаан сум" баг, дэд байрт Баянхонгор аймгаас зорин ирж анх удаа өрсөлдсөн Зэвсэгт хүчний 339 дугаар ангийн "Гурван гурвын ес" баг, гутгаар байрт Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн "Наадгай" баг, тусгай байрт Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн “Барилгачин дайчид” баг тус тус шалгаран, “Шилдэг хөгжөөн дэмжигч” хамт олноор Зэвсэгт хүчний 015 дугаар анги тодорлоо.
Мөн тэмцээний шилдэг удирдлага, шилдэг дуучин, шилдэг дэмбээч болон АХА тэмцээний шилдэг оролцогч зэрэг төрлүүдэд шалгарсан оролцогчдод "Соёл урлагийн академ", "Ардын дуу дуулаачдийн холбоо", Үндэсний үйлдвэрлэгч "Дэлхийн Монгол аялал", "Дэвжих хүнс", "Тод оймс", "Суман гүн" "Аз хур" "Enterprenuer Moms Club" зэрэг ивээн тэтгэгч байгууллагууд шагналын хур буулгалаа.

ИРГЭН-ЦЭРГИЙН ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС


Сүүлд нэмэгдсэн
МОНГОЛ УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛТ САХИЛГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТААРАА ҮЛГЭР ДУУРИАЛАЛ БОЛЖ БАЙНА

2019 оны 10 сарын 11

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА Д.ГАНЗОРИГТ ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЦОЛ ОЛГОЛОО

2019 оны 10 сарын 10

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 124 ДҮГЭЭР АНГИЙГ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР ШАГНАВ

2019 оны 10 сарын 09

УУЛЫН ЯВГАН ЦЭРГИЙН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

2019 оны 10 сарын 07

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГААР БРИГАДЫН ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ ТОМИЛОГДЛОО

2019 оны 10 сарын 04

АФГАНИСТАНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ЦЭРГИЙН БАГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 10 сарын 02

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ УДИРДЛАГУУД АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 09 сарын 30

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БАРИЛГЫН ЦЭРГИЙН 017 ДУГААР АНГИЙГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД МАНЛАЙЛАН ОРОЛЦОХ АСУУДАЛД АНХААРЧ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

2019 оны 09 сарын 30

Б.БАТ-ЭРДЭНЭ: ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН АЛБА ХААГЧДАД НҮБ-ААС ЦАЛИН ОЛГОДОГГҮЙ

2019 оны 09 сарын 25

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР ТӨВ ТАЛБАЙД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА СУРТАЛЧИЛЛАА

2019 оны 09 сарын 25

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019