Хамтарсан сургалт, семинар явагдлаа

2018 оны 04 сарын 02

АНУ-ын Аляска мужийн Үндэсний гвардийн нисэх хүчний бүрэлдэхүүнтэй хамтарсан туршлага солилцох семинарыг Зэвсэгт хүчний 303 дугаар ангид 2018 оны 03 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд “Агаарын хөдөлгөөний хяналт” сэдвээр зохион байгуулж явууллаа.

Туршлага солилцох семинарт АНУ-ын талаас 2, Агаарын цэргийн командлал, Зэвсэгт хүчний 303, 337 дугаар анги, Иргэний нисэхийн ерөнхий газраас нийт 19 цэргийн алба хаагч хамрагдаж, тус сургалтаар иргэний болон цэргийн нисэх хэрэгслүүдийн хөдөлгөөний хяналт зохицуулалт, нислэгийн хөдөлгөөний аюулгүй байдал, нислэг удирдах, хянах байруудын үйл ажиллагаа зэрэг асуудлуудыг боловсрууллаа.

 Сургалтын төгсгөлд АНУ-ын Элчин сайдын яамны Атташегийн туслах хошууч Мишель Ренее, Агаарын цэргийн командлалын Улсын нисэхийн хэлтсийн дарга хурандаа Г.Бат-Орших нар оролцогчдод баяр хүргэж, сертификат гардуулсан.

Сургалтад хамрагдсан бүрэлдэхүүнийг Иргэний нисэхийн Ерөнхий газрын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны үйл ажиллагаатай танилцуулж, туршлага солилцсон нь энэ удаагийн сургалтын онцлог байлаа.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019