Монголын Залуучуудын холбооны “Цэргийн Алдар” алтан медалийг нөхөн гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

2018 оны 04 сарын 02

Зэвсэгт хүчний 353 дугаар ангид МХЗЭ-ийн Төв хорооны 1976 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаар тогтоолоор олгогдож байсан “Цэргийн Алдар” алтан медалийг нөхөн гардуулах ёслолын ажиллагааг 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулж явууллаа.

Ёслолын ажиллагаанд Агаарын Цэргийн командлалын ажиллагааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа Т.Ганбат, Монголын Залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Билгүүтэй, бэлтгэл хурандаа Я.Хундаганай, Х.Зориг нарын ахмад дайчдын төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр тус ангийн үйл ажиллагааг танилцуулж, урлагийн тоглолтыг үзүүлж сонирхууллаа.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019