АНУ-ын Агаарын цэргийн газрын гадаад харилцаа, хамтын ажиллагааны орлогч даргын айлчлал

2018 оны 06 сарын 04

Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагчийн урилгаар АНУ-ын Агаарын цэргийн газрын гадаад харилцаа, хамтын ажиллагааны орлогч дарга хатагтай Хайди Грант Номхон далай дахь АНУ-ын Агаарын хүчин, Аляска дахь Агаарын хүчний үндэсний гварди, Вашингтон дахь АНУ-ын Агаарын цэргийн газрын ажилтнуудын хамт 2018 оны 05 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд Монгол Улсад айлчиллаа.

Айлчлалын хүрээнд хатагтай Грант Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Батлан хамгаалахын сайд нартай уулзаж бүс нутгийн аюулгүй байдал, хоёр талын улс төр, цэргийн харилцааны талаар санал солилцсон. Хатагтай Грант ЗХЖШ-т зочилж ЗХЖШ-ын дарга, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч нартай ажлын уулзалт хийлээ.

Зэвсэгт хүчний Агаарын цэргийн чадавхыг хамтран хөгжүүлэх чиглэлийг тодорхойлж, хоёр орны Агаарын хүчнүүдийн хооронд зөвлөлдөх механизм бий болгох зорилгоор дунд шатны зөвлөлдөх уулзалт зохион байгуулж эхлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Зочдод Зэвсэгт хүчний 303, 337 дугаар ангиудын нислэгийн хөдөлгөөний үндэсний төвийн үйл ажиллагааг танилцуулж, малчин айлд зочлуулан Монгол ахуй, соёл урлагийг сурталчлан, Цонжин болдог дахь Чингис хааны цогцолбортой танилцах аялал зохион байгууллаа.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019