ЗХЖШ-ЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АРВАН ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААН

2018 оны 10 сарын 04

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

Нэгдүгээр асуудал: Томилох тухай

“Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, “Цэргийн албаны тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 01 дүгээр зарлигаар батлагдсан “Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 14 дүгээр хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын штабын дарга, Зэвсэгт хүчний дугаар ангиудын захирагч, штабын дарга нарыг томилов.

Хоёрдугаар асуудал: Цэргийн цол олгох тухай

“Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, “Төрийн албаны тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, “Зэвсэгт хүчний тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.7, “Цэргийн албаны тухай” хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 181 дүгээр зарлигаар батлагдсан “Цэргийн цол олгох журам”-ын 2 дугаар хэсгийн 2.1, 2.3, 2.8, 2.15, 2.18, мөн Ерөнхийлөгчийн 2017 оны 01 дүгээр зарлигаар батлагдсан “Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 14 дүгээр хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн

Хурандаа цолыг-6

Дэд хурандаа цолыг-2

Хошууч цолыг-3

Ахмад цолыг-2

Ахлах дэслэгч цолыг-3

Сургагч ахлагч цолыг-3 нийт 19 цэргийн алба хаагчдад албан тушаалын цэргийн цолыг олгов.

Гуравдугаар асуудал: Тэтгэмж олгох тухай

“Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”-ын 9 дэх заалтууд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 14 дүгээр хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх үүссэн 1 ахлах офицерт гаргасан хүсэлтийн дагуу 18 сарын нэг удаагийн тэтгэмжийг урьдчилан олгов.


Сүүлд нэмэгдсэн
У.ХҮРЭЛСҮХ:МӨРДЭСТЭЙ ЭМЭГТЭЙ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН УУЛЗАЛТ ДЭЭР ИЖИЙТЭЙГЭЭ УУЛЗСАН ЮМ ШИГ БОЛЛОО

2019 оны 09 сарын 21

ТАНКИЙН БИАТЛОН МОНГОЛД...

2019 оны 09 сарын 19

1000 МӨРДЭСТӨН БҮСГҮЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ МАРГААШ БОЛНО

2019 оны 09 сарын 19

БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЖОЗЕФ Ж.СТРЕФИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2019 оны 09 сарын 19

ЭХ ОРНЫХОО ЗАХИАС ДААЛГАВРААР ХӨЛГИЙН ЖОЛОО ЗАЛАХ ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД ЖАНЖИН ТУГАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 09 сарын 18

МӨРДЭСТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО

2019 оны 09 сарын 16

ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЦЭНХЭР ДУУЛГАТНУУДАА ТОДРУУЛЛАА

2019 оны 09 сарын 16

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ УЛИРАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ҮРГЭЛЖИЛНЭ

2019 оны 09 сарын 16

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ ЗУУНМОД ХОТОД БОЛЛОО

2019 оны 09 сарын 16

П.ДОРЖСҮРЭН:ЭНЭ БОЛ СЭТГЭЛИЙН БЭЛЭГ

2019 оны 09 сарын 09

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019