ДЭД БҮТЦИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2018 оны 10 сарын 24

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймгийн Алтанширээт сумын нутагт баригдаж байгаа Газрын тосны боловсруулах үйлдвэрийн барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын явцтай 10 дугаар сарын 15-ны өдөр танилцлаа.
Газрын тосны боловсруулах үйлдвэрийг Сайншанд хоттой холбох хүнд даацын тусгай зориулалтын 17,5 км замын байгууламжийн ажлыг БХЯ, ЗХЖШ хариуцан зураг төсөл, техникийн шаардлагын дагуу гүйцэтгэж эхэлсэн бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөхөөр 300 гаруй цэргийн алба хаагч, 90 орчим техниктэйгээр ажиллаж байна.
Ерөнхий сайдыг уг ажилтай танилцах үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Манай бие бүрэлдэхүүн чанартай авто зам тавих чадвартай болохоо харуулахыг зорьж байгаа. Цаашлаад Батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүн эх орныхоо дэд бүтцийн бүтээн байгуулалтад оролцох бүрэн боломжтой гэдгийн илрэл болох учиртай. Үүний тулд хамгийн гол нь чанар” хэмээн тодотгосон бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Энд хэрэгжиж байгаа төсөл бол “мега” гэх хэмжээнд хэлэгдэх учиртай. Урьд өмнө нь манайд ийм том бүтээн байгуулалтын цогц төсөл хэрэгжиж байгаагүй. Тиймээс энэхүү бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаагаараа цэргийн алба хаагчид бахархах хэрэгтэй” хэмээн онцолсон юм.
Замын бүтээн байгуулалтын ажил 35 хувьтай явагдаж байгаа аж. Үүнээс хөрс хуулалт, далангийн ажлууд нь төлөвлөгөөт хугацааны дагуу хийгдэж байгаа ба ус зайлуулах төмөр бетон хоолойны ажил 50 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. 


Сүүлд нэмэгдсэн
АРМИЙН ГЕНЕРАЛ О.Л.САЛЮКОВ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА

2019 оны 08 сарын 21

Х.САНЧИРДОРЖ: ХАМГИЙН ХҮЧТЭЙ БАГУУДТАЙ УРАЛДСАН Ч БИД ЧАНСААГАА АХИУЛЖ ЧАДСАН

2019 оны 08 сарын 21

ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД ДҮРВЭГСДИЙН ХУАРАНД ХАМГААЛАЛТЫН 3 ЦЭГ БАРЬЖ ШИНЭЧЛЭН ЗАСВАРЛАЖЭЭ

2019 оны 08 сарын 20

ЭНХИЙГ САХИУЛАГЧИД “ДЭЛХИЙН ХҮМҮҮНЛЭГИЙН ӨДӨР”-ИЙГ НУТГИЙН ИРГЭДТЭЙ ТЭМДЭГЛЭЛЭЭ

2019 оны 08 сарын 20

П.ЧИНЗОРИГ: МАНАЙХНЫГ МЭРГЭЖЛИЙН МЭРГЭН БУУДАГЧИДТАЙ ЭН ТЭНЦЭХҮЙЦ ӨРСӨЛДЛӨӨ ГЭДГИЙГ ШҮҮГЧИД ХЭЛЖ БАЙСАН

2019 оны 08 сарын 20

ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭ СУРТАЛЧЛАХ, ЭНХ ТАЙВАН ЦАГ ИРСНИЙГ ИЛТГЭХ ДУГУЙТАЙ ЭРГҮҮЛИЙГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

2019 оны 08 сарын 19

ЦАГДАА ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛЖЭЭ

2019 оны 08 сарын 19

МОНГОЛ УЛСЫН ЗХЖШ-ЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ А.ГАНБАТ ОХУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

2019 оны 08 сарын 18

“СЭЛЭНГЭ-2019” БАЙЛДААНЫ БУУДЛАГАТАЙ ХЭЭРИЙН СУРГУУЛИЛТ ЭХЭЛЛЭЭ

2019 оны 08 сарын 16

ХОШУУЧ ГЕНЕРАЛ РОМАН БИНЮКОВ: “МОНГОЛЫН ТАНКЧИД ЧАНСААГАА АХИУЛЖ, ОРОЛЦОГЧ ОРНУУДАД АЙДАС ТӨРҮҮЛЛЭЭ”

2019 оны 08 сарын 16

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1275

Веб холбоос: 9

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019