“БАРИЛГАЧИН ДАЙЧИД” ХОШОЙ АВАРГА БОЛЛОО

2018 оны 10 сарын 24

ЗХЖШ-ын Ар талын газрын Материал хэрэгслийн төлөвлөлт, хангалтын хэлтэс, Монголын мастер тогоочдын холбоо, “Алтан чадамж” мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв хамтран “Зэвсэгт хүчний аварга тогооч-2018” тэмцээнийг Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн байрлалд 2 өдөр зохион байгууллаа.
Энэхүү тэмцээнийг “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” Монгол Улсын хууль, ЗХЖШ-ын 2017-2018 оны цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, Зэвсэгт хүчний ангиудын хоолны газрын стандартыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний сүүлийн үеийн арга, технологид суралцах, цэргийн алба хаагчдад эрүүл хоол хүнсээр үйлчлэх, мэргэжлийн боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 4 дэх жилдээ явуулж байгаа юм.
Энэ удаагийн тэмцээнд 10 гаруй ангийн 40 орчим тогооч оролцож, ганцаарчилсан болон багийн төрөлд онолын асуултад хариулж, оногдсон хүнсний бүтээгдэхүүнээрээ тодорхой тооны бие бүрэлдэхүүний хоолыг хийж өрсөлдсөн.
Мөн оролцож байгаа төрлөөсөө хамаарч таваг, хутга, сэрээ зэрэг хоол идэхэд ашиглах хэрэгслүүдийг багууд өөрсдөө бэлтгэсэн юм. Учир нь хийсэн хоолныхоо амт, чанар, хадгалалтыг давхар дүгнэх, цаашлаад тухайн хоолыг хараад идэх дур хүслийг төрүүлэхээр бэлтгэсэн эсэхийг шүүгчид харгалзан гүйцэтгэл бүрт оноо өгч байр эзлүүлсэн.
Хамтран зохион байгуулагч “Монголын мастер тогоочдын холбоо”-ноос тус тэмцээнийг мэргэжлийн дагуу шүүсэн бөгөөд оролцогчдын ур чадвар маш сайн байгааг онцолж, өмнөх жилүүдэд оролцож байсан болон анх удаа оролцож байгаа тогоочдын хооронд туршлага, ур чадварын ялгаа байгааг хэлсэн. Үүнээс гадна Зэвсэгт хүчний анги, байгууллагад ажиллаж байгаа тогоочид бусад салбарт ажиллаж байгаа мэргэжил нэгтнүүдээсээ ялгарах давуу тал олон байгааг ч онцолсон юм. Тухайлбал, хээрийн нөхцөлд нарийн боов, бялуу зэргийг маш чадварлаг хийж байгаа нь олзуурхууштай талаар, мөн энэхүү тэмцээний үеэр зохиогчийн эрхийг хуулийн дагуу патентжуулж авах боломжтой зарим нэр төрлийн бүтээлүүд хийгдсэнийг шүүгчид хэлж байлаа.
“Зэвсэгт хүчний аварга тогооч-2018” тэмцээний шагнал гардуулах үеэр ЗХЖШ-ын Ар талын газрын дарга, бригадын генерал М.Эрдэнэдалай хэлсэн үгэндээ “Сургалт, бэлтгэл нь бэлэн байдлыг хангах нэгэн чухал үндэс бөгөөд тогооч нарын ур чадварыг шалгасан энэхүү тэмцээн нь нэгэн төрлийн сургалт боллоо. Уг тэмцээнээс гарсан бүтээлч санаа, хоолны зарим технологийг Зэвсэгт хүчний хэмжээнд хэрэгжүүлэх болно” гэв.
Энэ жилийн тэмцээний “Шилдэг ахлах тогооч” буюу ганцаарчилсан төрөлд тэргүүн байрт ахлах ахлагч Н.Гэрэлтуяа /013/, дэд байрт дэд ахлагч Д.Түвшинбаяр /017/, гутгаар байрт ахлах ахлагч Ц.Алимаа /350/ нар шалгарсан юм.
Талх, нарийн боовны төрөлд Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн “Дуусашгүй”, 325 дугаар ангийн “Агаарын дайчид”, 330 дугаар ангийн “Шонхорууд” баг эхний байрт шалгарсан бол багийн төрөлд тэргүүн байрыг Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн “Барилгачин дайчид” баг эзэлснээр хошой аварга болов. Харин удаах байрт Зэвсэгт хүчний 150, 013 дугаар ангиудын тогоочдын баг шалгарсан юм.
Дашрамд дурдахад “Зэвсэгт хүчний аварга тогооч” тэмцээн энэ жилээс шилжин явах цомтой болсон бөгөөд тус цомын анхны эздээр Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн баг тодорлоо.

Эх сурвалж "Соёмбо" сонин.


Сүүлд нэмэгдсэн
МОНГОЛ УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛТ САХИЛГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТААРАА ҮЛГЭР ДУУРИАЛАЛ БОЛЖ БАЙНА

2019 оны 10 сарын 11

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА Д.ГАНЗОРИГТ ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЦОЛ ОЛГОЛОО

2019 оны 10 сарын 10

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 124 ДҮГЭЭР АНГИЙГ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР ШАГНАВ

2019 оны 10 сарын 09

УУЛЫН ЯВГАН ЦЭРГИЙН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

2019 оны 10 сарын 07

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГААР БРИГАДЫН ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ ТОМИЛОГДЛОО

2019 оны 10 сарын 04

АФГАНИСТАНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ЦЭРГИЙН БАГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 10 сарын 02

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ УДИРДЛАГУУД АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 09 сарын 30

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БАРИЛГЫН ЦЭРГИЙН 017 ДУГААР АНГИЙГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД МАНЛАЙЛАН ОРОЛЦОХ АСУУДАЛД АНХААРЧ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

2019 оны 09 сарын 30

Б.БАТ-ЭРДЭНЭ: ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН АЛБА ХААГЧДАД НҮБ-ААС ЦАЛИН ОЛГОДОГГҮЙ

2019 оны 09 сарын 25

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР ТӨВ ТАЛБАЙД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА СУРТАЛЧИЛЛАА

2019 оны 09 сарын 25

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019