2018 оны 11 сарын 02
Улсын их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Зэвсэгт хүчний 142 дугаар анги буюу ЗХЖШ-ын ҮЖҮНХ-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Сайдыг дагалдаж БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа, ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал Д.Ганзориг нар ажилласан юм. Энэ үеэр хурандаа Ч.Гансүх ангийнхаа үйл ажиллагаа болон Зэвсэгт хүчний Цэргийн хөгжмийн албаны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Мөн 2017, 2018 онд хийгдсэн уран бүтээл, сургалт, засвар, тохижилтын ажлын талаар танилцуулж, цаашид тус байгууллагад шаардлагатай хөгжмийн зэмсэг, ангийн барилгын өргөтгөл, засвар шинэчлэлийн талаар санал хүсэлтээ уламжилсан юм.
Түүнчлэн ирэх онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгаа “Алтан дуулга-Улаанбаатар” олон улсын цэргийн хөгжмийн наадмын төслийг танилцуулав.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд энэ үеэр хэлсэн үгэндээ тус байгууллагын алба хаагчдын нийгмийн хамгааллын асуудал болон ЗХЖШ-ын Цэргийн хөгжмийн албанаас гаргасан саналуудыг үе шаттайгаар шийдвэрлэхээ илэрхийллээ.
Эх сурвалж "Соёмбо" сонин.
2019 оны 02 сарын 08
МОНГОЛ УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧИД НҮБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА2019 оны 02 сарын 03
ХОШУУЧ ГЕНЕРАЛ М.Я.НОСУЛЕВИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА2019 оны 02 сарын 03
ААВ, ХҮҮ ОФИЦЕРУУД2019 оны 02 сарын 03
ОНЖАВУУДЫН НӨХӨРЛӨЛ2019 оны 02 сарын 03
ШТАБЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЦУГЛАРАЛТ БОЛЛОО2019 оны 01 сарын 21
“ЦАГААН САР-МОНГОЛ ТҮМНИЙ УЛАМЖЛАЛТ ИХ БАЯР” ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО2019 оны 01 сарын 19
ГЭМТЛИЙН КЛИНИКИЙН НЭГ ӨДӨР2019 оны 01 сарын 18
“ЦАГААН САР-МОНГОЛ ТҮМНИЙ УЛАМЖЛАЛТ ИХ БАЯР”-ЫН ХҮРЭЭ УЛАМ ТЭЛСЭЭР БАЙНА2019 оны 01 сарын 18
ЭЛЧИН САЙД Ж.ЛАНГТРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА2019 оны 01 сарын 18
![]() |
Монгол | |
![]() |
Афганистан | |
![]() |
Өмнөд Судан |
Мэдээлэлүүд: 1152
Веб холбоос: 10
Нийт зураг: 221