ШИНЭ ҮЕИЙН ТАНК Т-14 АРМАТА

2018 оны 11 сарын 28

            Уг танк нь дэлхий дээрх анхны дөрөвдүгээр үеийн танк бөгөөд танкийг бүтээх төсөл 2011 оноос эхэлж, 2014 онд анхны туршилтанд орсон байна. Улмаар 2015 оны 02 дугаар сард үйлдвэрлэгдэж, аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баяраар дэлхий дахинд танилцуулагдаж байлаа.

        Танкийг хөгжлийн эхэн үеэс нь эхлэн гал, маневар /хөдөлгөөнт байдал/, хамгаалалт болон бусад тусгай тоноглол, системүүдийн боломжуудыг үндэслэн үе шатуудад хуваадаг ба Т-14 танк нь өмнөх үеийн танкуудтай харьцуулахад дээрх үзүүлэлтүүд өндөр бөгөөд энэхүү үзүүлэлтүүдийг олон шинэлэг шийдлүүдээр гаргаж чадсанаараа шинэ үеийн хэмээн нэрлэгдэж байна. Мөн энэхүү танк нь анхны гэсэн олон тодорхойлолтуудыг агуулж чаджээ.

             Цэргийн мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар Т-14 армата танктай энэ зэрэгцэх танк одоохондоо байхгүй бөгөөд одоо дэлхийд буй ямар ч төрлийн танкуудаас бүх төрлийн үзүүлэлтүүдээрээ 25-30 хувь илүү байгаа юм. Зөвхөн танкийн гадна талын цэрэг техникийн үзүүлэлт гэхэд л 4 дахин нэмэгдсэн байна.

Т-14 армата танкийн тактик техникийн өгөдөхүүн:

             Байлдааны жин -48тн,

             Экипаж -3 хүн,

             Их биеийн урт  -10,8 м,

             Их биеийн өргөн -3,5 м,

             Хуяг –олон давхаргат хосолсон,

             Идэвхитэй хамгаалалт – “Малахит” загварын,

             Динамик хамгаалалт – “Афганит” загварын,

             Их буу – 125 мм-ийн “2А82” гөлгөр гол төмөрт,

             Байлдааны буудлагын хурд, сум/мин -10-12,

             Пулемёт – 12,7 мм-ийн “Корд”,

             7,62 мм-ийн –ПКТМ”,

             Байг илрүүлэх алсын тусгал, м – 5000-аас дээш,

             Бай устгах чадвар, м -7000-8000,

             Байлдааны иж, их бууны сум, ш  -45 ширхэг,

             Авмомат сумлагчид, их бууны сум, ш -32 ширхэг,

             Хөдөлгүүрийн загвар – А-85-3А /12Н360/ 12 цилиндиртэй, 4 тактын, Х маягийн газтурбин,

             Хөдөлгүүрийн чадал, м.х  -1200-2000,

             Дээд хурд:

             засмал зам дээр, км/цаг – 80-90,

             шороон зам дээр, км/цаг – 60-70,

             Нөөц явалт, км -500.

 

              Т-14 танк нь ерөнхий бүтэц зохион байгуулалтын хувьд үндсэн 4 тасгаас бүрдэнэ. Энэ нь удирдлагын тасаг, байлдааны тасаг, хүчний тасаг, түлшний хэсэг юм.

             Удирдлагын тасагт экипажийн бүрэлдэхүүн байрлана. Экипаж нь танкийн дарга, механик-жолооч, наводчик-оператор /буудагч/ гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй байна. Удирдлагын тасаг нь танкийг жолоодох, байлдааны талбарыг 360 градуст хянах, буудлага үйлдэх ажиллагааг явуулах зориулалт бүхий экипажийн ажлын байр юм. Удирдлагын тасаг нь хуяган капсул бүхий нэгэн бүхэл хэсэг бөгөөд энэ нь танк дэлбэрсэн ч экипажийн бүрэлдэхүүнийг амьд гарах боломжийг бүрдүүлсэн байна.     Т-14 танкийн даргад өөрийнхөө байрнаас механик-жолоочийн үүргийг давхар гүйцэтгэх боломжийг олгосон. Энэ нь ямар нэгэн нөлөөгөөр механик-жолооч үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд танкийн жолооны удирдлагыг шилжүүлэх боломжийг бүрдүүлжээ. Мөн Т-14 танкийн экипажийн бүрэлдэхүүний суудал нь хагас хэвтээ байдлаар хийгдсэн бөгөөд энэ нь экипажийн бүрэлдэхүүнийг ажиллах ая тухтай нөхцөлийг хангахаас гадна байлдааны талбарт бүтэн өдрийн турш зогсолтгүй ажиллах боломжийг нэмэгдүүлсэн. ОХУ-ын танк анх удаа жолооны удирдлагыг хөшүүрэг /рычаг/-ээр биш штурвалаар гүйцэтгэх болсон. Түүний байрлалыг өөрийн өндөрт тохируулан байрлуулж болно. Т-14 танкийг ТИУС буюу мэдээлэл-жолоодлогийн системээр тоноглож өгсөн. Тэр нь бүх зангилаа болон агрегатуудыг бүрэн хянах чадвартай юм.

                  Байлдааны тасагт их буу, пулемётууд, галт хэрэглэл байрлана. Байлдааны тасгаас экипажийн бүрэлдэхүүнийг гаргаж, буудлага үйлдэх ажиллагааг алсын дамжуулгаар гүйцэтгэхээр зохион бүтээсэн нь уг танкийг дэлхийн хамгийн анхны экипажгүй байлдааны тасаг/цамхаг/-тай танк болгосон байна. Одоогоор дэлхий дээрх энэ танкнаас бусад бүх танкийн байлдааны тасаг/цамхаг/-т экипажийн бүрэлдэхүүнээс байрлаж байгаа юм.  Экипажийг байлдааны тасгаас гаргаж чадсан нь танкийн цамхаг суманд өртөх, байлдааны тасагт байрласан галт хэрэглэл дэлбэрэх зэрэг экипажийн бүрэлдэхүүний аюулгүй байдалд заналхийлсэн зүйлсүүдээс холдуулж чадсан байна.

                 Хүчний тасагт А-85-3А /12Н360/ загварын, 12 цилиндиртэй, 4 тактын, Х маягийн газтурбин хөдөлгүүрийг суурилуулж өгсөн. Энэ нь тухайн танкийг 1200-2000 морины хүчээр зүтгэх, засмал зам дээр 80-90 км/цаг хүртэл хурдлах боломжийг бүрдүүлж өгсчээ. Хүчний байгууламж нэг үзел болсон нь хөдөлгүүр солих хугацааг 30 минут хүртэл бууруулж, монтаж, демонтаж хийхэд хялбар  болгосон байна. Энэ нь байлдааны талбарт танкийг засварлах, түүнийг эргүүлэн жагсаалд оруулах хугацааг эрс багасгажээ.

 

                  Мөн Т-14 танк нь суурин дээрээ буюу өөрийн ось дагаж эргэдэг /бусад танкууд байран дээрээ эргэх ажиллагааг нэг талын гинжийг дагаж эргэдэг/ анхны танк болсон.

                Т-14 танк нь урагшаа 8, арагшаа 8 араатай бөгөөд энэ нь танк урагш болон арагшаа нэг хурдтайгаар хөдөлгөөн үйлдэх боломжийг хангаж байгаа юм.

 

               Түлшний хэсгийг экипажаас тусгаарлаж өгсөн нь экипажад үзүүлэх сөрөг нөлөөг үгүй болгожээ. Мөн танканд тавигддаг томоохон үзүүлэлт болох танкийн нөөц явалтыг 500 км болгож чадсан байна.

 

Т-14 танкийн дээрх тасгууд нь бие биеэсээ тусдаа бүхэл хэсгүүд юм.

 

                Хөдөлгүүр, явах анги, галт хэрэглэл бүхий хэсгүүдийг бие биеэс нь тусгаарлаж чадсанаар галт хэрэглэл бүхий хэсгийг шууд онохгүй л бол детонаци үүсгэхгүй, цамхаг, хөдөлгүүрийн хэсэг суманд  оногдсон ч хуягт капсул нь экипаж, гал удирдах системийг хамгаалж, автоматжуулсан цамхагаас хариу гал явуулах боломжтой. Мөн экипажийг нэг эгнээнд байрлуулснаар хажуугаас оногдох магадлалыг багасгаж чадсан байна.

 

                 Танкийн дотор талыг тусгай найрлагатай давхрагаар бүрж өгсөн нь артиллерийн болон бусад төрлийн буудалтанд танк оногдсон ч түүний нөлөөгөр хуягны хэлтэрхий дотогшоо үсрэхгүй байх нөхцлийг бүрдүүлжээ. Ингэсэнээр хуягны хэлтэрхийнээс экипажийн бүрэлдэхүүн болон доторх эд ангиуд гэмтэхгүй байх боложмтой болжээ.

 

                     Танкийн үзүүлэлтийг тооцохдоо галын боломж, маневарын боломж /хөдөлгөөнт байдал/, хамгаалалтын боломж, олноор үйлдвэрлэхэд зохицсон байдал буюу үйлдвэрлэлийн боломж гэсэн үндсэн үзүүлэлтүүдээр гаргадаг. Эдгээр боломжууд нь нэг нэгэндээ зохицсон байх ёстой буюу нэг боломжийг нэмэгдүүлэхэд нөгөө боломж нь буурах ёсгүй юм. Жишээлбэл: танкийн хамгаалалтыг сайжруулахын тулд хуягын зузааныг нэмсэнээр танкийн маневарын боломж буюу хөдөлгөөнт байдлыг бууруулах ёсгүй гэсэн үг юм.

 

Танкийн дээрх үндсэн үзүүлэлтүүдээс Т-14 танкийн галын болон хамгаалалтын боломжийг тодотгон авч үзье.

 

                  Галын боломж гэдэг нь дайсанд хөнөөл үзүүлэх нөлөөлөл юм. Энэ нь зэвсэглэлийн үндсэн үзүүлэлтүүдээр тодорхойлогддог. Тэгвэл Т-14 танк их буу, 12,7 мм-ийн “Корд” пулемёт, мөн 7,62 мм-ийн хосолсон ПКТМ пулемётуудтай. Цаашид     Т-14 танканд шинэ төрлийн 152мм-ийн 2А83 их бууг суурьлуулах ажил явагдаж байна. Мөн энэ үзүүлэлтэд хянах хараалах хэрэгсэл болон цель илрүүлэх бусад төхөөрөмжүүдийг оруулж болно.

               Т-14 танканд 125мм-ийн 2А82 загварын гөлгөр голт төмөрт их буу суурилуулсан. Уг их буу нь бусад танкийн их буунаас техникийн үзүүлэлтээрээ 1,2-1,25 дахин илүү юм. Их бууг танканд байрлуулахдаа холбогдох хэсгүүдийн хэмжээг томсгож, нэмэлт чичиргээ саармагжуулах хэрэгсэл суурилуулсан. Энэ нь бүх төрлийн галт хэрэглэлээр буудах үед тусгал алдах хүснэгтийн үзүүлэлтүүдийг 15 хувиар багасгаж өгсөн байна. Өөрөөр хэлбэл танк буудлага явуулах үедээ доргилт чичиргээнээс шалтгаалсан тусгал алдалт багасна гэсэн үг юм. Мөн их бууг 7м хүртэл уртасгаж, амны хэсэгт тусгал алдалтыг тооцоолох төхөөрөмж байршуулсан байна.

            Т-14  танкийг зохион бүтээсэн УБКТМ баг нь захиалагч талынхаа юу хүсч байгааг маш үр дүнтэй харуулж чадсан нь түүний өдөр, шөнийн харааны хэрэгслийг сайжруулж, нэмэлт дуран, хэт ягаан туяаны өндөр нарийвчлалтай камер суулгаж өгснөөр орчин тойрноо 360 хэмд харах, хянах боломжийг экипажид олгосон байна.

            Мөн дулаан мэдрэх суваг, лазерын хол хэмжигч бүхий олон сувагт буудагчийн хараалах хэрэгсэлийг суурилуулсан. Хараалах хэрэгслийн өсгөлт 4,12 крат буюу 4 дахин, мөн 12 дахин өсгөлт бүхий 2 горимд ажиллана. Хараалах хэрэгслийн оптик сувгаар 5000м, дулаан мэдрэх сувгаар 3500м хүртэлх зайд цель илрүүлэх боломжтой. Мөн дулаан мэдрэх суваг, лазерын хол хэмжигчтэй панорам даргийн дурантай, танкийн дарга болон буудагчийн харааны хэрэгсэл нь целийг автоматаар дагах бололцоотой юм. Баллистик тооцоолуур нь сумны нисэлтэд цаг уур, орчины нөлөөлөл болон гол төмрийн тусгал алдалт зэргийг тооцоолно.

            Зохион бүтээгчийн талаас  “АРМАТА” Т-14 танк дээр “РЕФЛЕКС-М” залуурт пуужингийн харвах суурийг суурилуулж өгсөн нь түүний байлдааны хүчин чадлыг улам ихээр нэмэгдүүлсэн.

Т-14 танк үндсэн хуяган хамгаалалтаас гадна өөрийгөө хамгаалах 3 түвшний хамгаалалттай юм.

 

                 Нэгдүгээр түвшний хамгаалалт нь Т-14 танкийн хуягны материал болон танкийг бүрхсэн будаг бөгөөд энэ нь эсрэг талын радиолакацийн долгионыг сарьниулах, шингээх үүрэгтэй. Энэ эсрэг талын радиолакацийн хэрэгсэлд илрэхгүй буюу “стелс-үл үзэгдэх” технологи /зарим байлдааны онгоц бүтээхэд ашиглаж байгаа технологи/-ийг уг танканд нэвтрүүлжээ.

 

Дараагийн түвшний хамгаалалт бол идэвхитэй хамгаалалтын систем (KAZ) “Афганит” юм.

                Идэвхитэй хамгаалалтын систем “Афганит” нь алсын болон ойрын зайн радар, бай таних хэт ягаан туяаны хэрэгсэл, лазер онилгоо саринулагчя, радио тэмцлийн хэрэгсэл, НD камер, утаат хөшиг харвах систем, хариу гал нээх систем бүхий  цогцолбор систем юм.

 

                "Афганит" систем нь дөрвөн АФАР радарын сувгаас бүрдэнэ. Афар радар нь импульс-допплер радарын суваг ба дугуй хэт ягаан туяаны сувгийн нэгдэл.Афар радар нь нэг дор 100 км хүртэлх зайд байгаа газрын хөдөлгөөнт 40 цель болонагаарын 25 целийг хянах боломжтой.

 

             Захиалагчдын хүсэлтийн дагуудэлхийд анх удаа Т-14 танканд 5 дугаар үеийн сөнөөгч СУ-57 /Т-50 ПАК-ФА/ онгоцонд суурьлагдсан радарийн технологийн дагуу бага температурт керамикин 25,6-40Гц давтамжит, идэвхтэй үечилсэн антенн(LTCC-технологи) ашигласан. LTCC технологит Радарын онцлог нь – түүний өртөг болон найдвартай байдал юм. АФАР радар нь цамхагт байрласан LTCC 4 сувагаас бүрдэх бөгөөд эдгээр нь радар эргэлгүйгээр 360 градус байг илрүүлэх боломжийг хангаж өгсөн. Ерөнхийдөө 4 сувагт радарын бүтэц нь Меркава танкийн  хамгаалалтын систем “Трофи” радар ELM-2133 төстэй юм. Радарын сувагууд нь хаалттай бөгөөд сум үл нэвтрэх болон төмрийн хэлтэрхийнээс хамгаалсан дэлгэцүүдтэй. 4 сувагт афар радар нь мультиспектрал хөшиг үүсгэх болон байг тагнах үүрэг гүйцэтгэдэг.

 

            Афар радарт 4 сувагаас гадна нэмэлт ПФАР технологоор хийгдсэн 2 ойрын зайн өндөр хурдат радар суурилуулсан. Эдгээр радарууд нь сум, пуужингийн эсрэг хамгаалалтын системийн элементүүдийг ажилуулахад шаардлагатай радарууд бөгөөд үүнээс гадна үндсэн тагнуулын радар ажилаагүй үед өнгөлөн далдлах зорилготой радарууд юм. 

           “Афганит” систем нь эсрэг талын танк эсэргүүцэх пуужин ирж байгаа зүгт танкийн цамхаг /цамхагийн нүүр тал/-ыг автоматаар эргүүлж, утаат метал хөшгөн хаалт тавих замаар эсэргүүцдэг. Мөн "Афганит" систем нь агаарт ирж буй галт хэрэглэлийг буюу пуужинг устгах зорилгоор роботжсон пулеметын суурийг удирдах боломжийг бүрдүүлсэн байдаг. 

               Хэт ягаан туяаны нэгдлийн тусламжтайгаар “АФГАНИТ” систем нь радио электроны тэмцэлд тогтвортой ажилладаг ба идэвхигүй горимд өнгөлөн далдлах радар ажиллахгүй, зөвхөн камер ажилладаг байна.

              Т-14 танкийн цамхагийн дээд хэсэгт байрлах пулемётын сууринд тэнхлэгээс үл хамаарах 180 градусын эргэлттэй Казаны оптик-механикийн үйлдвэрт үйлдвэрлэгдсэн криоген хөргөлт бүхий өндөр нарийвчлалтай хэт улаан туяаны систем, хэт мэдрэмтгий панорам харааг суурилуулсан байна. Хэт улаан туяаны камер нь харагдах гэрлийн спектр камертай лазерын хол хэмжигчтэй хосолсон байна. Пулемётын суурьтай хамт панорам харааг 360° эргүүлэх боломжтой. Панорам харааг ихэвчлэн танкийн дарга целийн координатыг тодорхойлоход ашигладаг.

                 Т-14 танкийн радартай нэгтгэсэн панорам харааны роботжуулсан механик нь радарт илэрсэн целийг автоматаар дагах эсвэл дээр дурьдсан хэт ягаан туяаны камераар тойргийн радиуст целийн илэрцийг харуулдаг. Ийм маягаар эсрэг тал РЭТ-ийн хэрэгсэл ашиглаж целийн илэрцийг бууруулсан үед ч целийн координатыг тодотгох боломжийг олгодог.

Дээрх боломжууд нь Т-14 танкийг “сүлжээ төвт дайн”-д үүрэг гүйцэтгэх боломжтой нэгж болгожээ.

                   Танкийн дарга нь комьпютерийн дэлгэц дээрх тактикийн цагийн байдлын зурагт  целийн координатын илэрцийг хүлээн авч, буудагчид ямар цельд гал явуулах тушаалыг илүү нарийвчлалтай өгнө. Өгөгдсөн тушаал болон Т-14 танкийн илрүүлсэн агаарын болон газрын целүүдийг тактикийн нэгжийн нэгдсэн удирдлагын системд  хүлээн авах боломжтой байна. Инэгсэнээр Т-14 танкийн устах боломжгүй болон танканд нэн аюултай целийг ахлах даргын хүч хэрэгслээр устгах боложмтой болгодог.

                УФ/ИК диапазонд целийг илрүүлэх тойргийн цогцолбор нь танкийн гадна суурилагдсан өндөр нарийвчлалтай зургаан HD камераас бүрддэг бөгөөд энэ нь экипажийн бүрэлдэхүүнд танкийн эргэн тойронд 360 градуст хяналт үйлдэх боломжийг олгодог. Камерууд нь бие даасан эрчим хүчээр хангагдсан ба тоос шорооноос цэвэрлэх системээр төхөөрөмжлөгдсөн.

Тойргийн хяналтын HD камерууд идэвхтэй хамгаалалтын систем «Афганит»-д холбогдсон ба дараах боломжоор хангадаг байна:

                     1. Радар идэвхигүй горимд байх үед ажиллах

                     2. Ажиллагааны алдаанаас зайлсхийх

                     3. Эсрэг тал РЭТ-ийн хэрэгсэл ашигласан нөхцөлд ажиллах

                     4. Танкийн цацрагийн туяаг тодорхойлох

               Микроболометрийн камерууд нь хэт улаан туяаны ИК диапазонд манан, утааг нэвтлэн целийг илрүүлэх боломжийг олгодог. Энэ нь Т-14 танкнаас утаат хөшгөн хаалт тавьсан үед целийг илрүүлэх боломжтой гэсэн үг юм. Жишээ нь Т-14 танк дайсны явган цэргээр хүрээлэгдсэн үед эргэн тойрондоо утаат хөшгөн хаалт тавьж эсрэг талын гранаточиноос өөрийгөө халхлах ба хэт улаан туяаны төхөөрөмжийн өгөгдлөөр пулемётийн суурнаас тухайн гранамётчин /цель/ руу гал явуулах боломжтой.

               4 дүгээр түвшний хамгаалалт бол цахилгаан динамик хамгаалалт “Малахит” юм. Т-14 танканд суурилуулсан цахилгаан динамик хамгаалалт нь ойртож буй сумын соронзон орныг мэдрэгч индукцин алсын зайн электрон удирдлагат модулийн тусламжаар их биед хүрэхээс өмнө хүчдэл өгч сумыг тэслэх ажиллагаанд оруулдаг. Энэхүү системийг зохион бүтээгчдийн баталсанаар “Малахит” динамик хамгаалалт нь хуяг нэвтлэх сум мөн танк эсэргүүцэх пуужинг устгах чадалтай юм. Түүний тэсрэх бодисын хэмжээг багасгасанаар танк болон явган цэргийн аюулгүй байдлыг хангах боломжийг бүрдүүлсэн гэдгээ заралжээ.

                     Энэхүү хамгаалалтын ажиллагааны зарчим нь танкруу ирж байгаа хуяг нэвтлэх сум болон танк эсэргүүцэх пуужингийн соронзон орныг мэдэрч автомат алсын зайн удирдлагаар тодорхой зайнд орж ирмэгц эсэргүүцэх хэрэгслийг идэвхижүүлж эсэргүүцдэг.

                       Т-14 танкийн явах анги болох “Армата” явах анги дээр суурилан уралвагонзаводоос орчин үеийн хэд хэдэн төрлийн байлдааны машинуудыг зохион бүтээхээр ажиллаж байна. Үүнд: 

                                            1. Т-14 – үндсэн байлдааны танк;

                                            2. БМП-Т Т-15 – явган цэргийн байлдааны машин;

                                            3. БРЭМ-Т Т-16 – засварын машин;

                                            4. БМО-2 – огнемёт байлдааны машин;

                                            5. ТОС БМ-2 – хүнд огнемётын цогцолбор;

                                            6. ТЗМ-2 – хүнд огнемётын цогцолборын тээвэрлэх цэнэглэх машин;

                                            7. 2С35 “Коалиция – СВ” – өөрөө явагч артиллерийн систем;

                                            8. УСМ-А1 – минэжүүлэх систем;

                                            9. УМЗ-А – минэжүүлэгч;

                                            10. МИМ-А – олон зориулалтын инженерийн машин;

                                            11. МТ-А – гүүр тавигч;

                                            12. ПТС-А – хөвөгч тээвэрлэгч зэрэг болно.  


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1127

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017