"ДАНКОН" МАРШИД МОНГОЛЫН БАТАЛЬОН ЭХНИЙ 25 БАЙРЫГ ЭЗЭЛЛЭЭ

2018 оны 12 сарын 05

          Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын Жуба хотод 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан ДАНКОН маршийн тэмцээнд тус улсад явагдаж буй НҮБ-ын UNMISS энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний VIII ээлжийн мотобуудлагын батальоны 25 эрэгтэй, 6 эмэгтэй цэргийн алба хаагчид амжилттай оролцжээ. 

      Дэлхийн 33 орны цэрэг, цагдаагийн алба хаагч, хүмүүнлэгийн ажилтан нийт 250 гаруй алба хаагч оролцсон тус тэмцээний эрэгтэйчүүдийн төрлийн 1 дүгээр байраас 10 дугаар байр болон 12 дугаар байраас 25 дугаар байрыг, эмэгтэйчүүдийн төрлийн 1 дүгээр байраас 4 дүгээр байр, 6 дугаар байруудыг Монгол Улсын энхийг сахиулагчид эзэллээ.
          Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлагч М.Уртнасан, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн дэслэгч Н.Ууганцэцэг нар 1 дүгээр байрыг, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн дэд ахлагч Б.Мөнхсайхан, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн ахлах дэслэгч Ю.Туяа нар 2 дугаар байрыг Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн ахлагч Д.Мөнх-Очир, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн дэслэгч Ц.Гэрэлтуяа нар 3 дугаар байрыг тус тус эзэлсэн амжилтаар тэргүүлж, хамтран үүрэг гүйцэтгэж буй орнуудын цэргийн алба хаагчдын дунд Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр хүндийг өндөрт өргөсөн үйл явдал боллоо. 
          1972 оноос энхийг сахиулагчдын дунд зохион байгуулагдаж ирсэн энэхүү нэр хүндтэй тэмцээний үндсэн шалгуур нь цэргийн алба хаагч 10 килограмм ачаатайгаар 25 км замыг туулах бөгөөд 35-40 хэмийн халуунд оролцогчдын хүч, тэсвэр хатуужил, хамтын гар нийлэмжтэй ажиллагааг шаарддаг онцлогтой юм.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ

 


Сүүлд нэмэгдсэн
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧИЙН УРИЛГААР АНУ-ЫН ЭНЭТХЭГ-НОМХОН ДАЛАЙН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН АГААРЫН ХҮЧНИЙ КОМАНДЛАГЧ, ГЕНЕРАЛ ЧАРЛЬЗ БРАУН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ.

2019 оны 05 сарын 16

ГЕНЕРАЛУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 04 сарын 29

"ДАНКОН" МАРШИЙН ЭХНИЙ 40 БАЙРТ МОНГОЛ ЦЭРГҮҮД ЗАВСАРГҮЙ ТҮРҮҮЛЖЭЭ

2019 оны 04 сарын 21

ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

2019 оны 04 сарын 21

"ХААНЫ ЭРЭЛД-2019"-ИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨГСӨЛТИЙН ШАТНЫ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2019 оны 04 сарын 21

ЭЛЧИН САЙД МАЙКЛ КЛЕЧЕСКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2019 оны 04 сарын 21

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ, ЭНЭТХЭГ-НОМХОН ДАЛАЙ ДАХЬ АНУ-ЫН АГААРЫН ХҮЧНИЙ КОМАНДЛАЛ ХООРОНДЫН АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫН ТУХАЙ

2019 оны 04 сарын 19

"ОЛОН УЛСЫН ЦЭРГИЙН НААДАМ-2019" ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ОРНУУДЫН ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО

2019 оны 04 сарын 17

"ХААНЫ ЭРЭЛД"-ИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨГСӨЛТИЙН ШАТНЫ ХУРАЛ БОЛЖ БАЙНА

2019 оны 04 сарын 16

ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

2019 оны 04 сарын 16

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1206

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019