ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД ТОДОРЛОО

2018 оны 12 сарын 07

          Батлан хамгаалахын сайдын нэрэмжит “Аюулгүй байдал, батлан хамгаалах судлал” чиглэлийн 2018 оны шилдэг бүтээлээр БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Ph.D), профессор Ж.Базарсүрэн, мөн төвийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D), дэд профессор Т.Эрдэнэхишиг нарын хамтран туурвисан “Хувилай хааны цэргийн түүх” ном, “Цэргийн зэвсэглэл, техник технологи” чиглэлээр Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Нисдэг тэрэг засварын газрын радио электрон тоноглолын техникч, дэслэгч Б.Золбоот, “Синус дочи” ХХК-ийн механикч Б.Цэнд-Очир нарын зохион бүтээсэн “Ачаа тээвэр, тандан судалгааны нисгэгчгүй нисэх аппарат “Тандем-16” бүтээл тэргүүн байрт шалгарав. Мөн “Аюулгүй байдал, батлан хамгаалах судлал” чиглэлээр техникийн ухааны доктор (Ph.D), профессор, бэлтгэл хурандаа Т.Намсрай, ЗХЖШ-ын БСТГ-ын Стратегийн төлөвлөлтийн хэлтсийн Стратегийн удирдлага, төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн, доктор (Ph.D), хурандаа Д.Нанжид нарын хамтран туурвисан “Иргэншилд учирч буй 100 аюул занал” ном, “Цэргийн зэвсэглэл, техник технологи” чиглэлээр ҮБХИС-ийн Аюулгүй байдлын сургуулийн Инженер, механикийн тэнхимийн багш Б.Бадрууган, Л.Мянгандаш нарын хамтран зохион бүтээсэн “Инж эко” бага оврын цахилгаан хөдөлгүүртэй ачааны машин дэд байрт шалгарчээ. 

            Түүнчлэн “Автомат хурдны хайрцагны шингэн солих зөөврийн багаж” бүтээлээрээ ҮБХИС-ийн Аюулгүй байдлын сургуулийн Инженер, механикийн тэнхимийн багш, магистр Ч.Бямбацэрэн “35 хүртэлх насны шилдэг залуу судлаач”-аар шалгарав. 
Мөн Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн Программ хангамжийн төвийн дарга, дэд хурандаа С.Даариймаа, мөн төвийн Цэргийн мэдээллийн сангийн инженер, хошууч Д.Эрдэнэбаяр, программ зохиогч, ахлах дэслэгч Б.Даваабат нарын хамтран зохион бүтээсэн “MORSEMAF-2018” программчлагдсан төхөөрөмж “Шилдэг инновацын бүтээл”-ээр шалгарсан бол Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Нисэх инженерийн тасгийн их бие, хөдөлгүүрийн ахлах инженер, ахлах дэслэгч Д.Алтансүхийн зохион бүтээсэн “Нисгэгчгүй нисэх аппарат хөөргөх хийн катапуль” бүтээл “Шинэ бүтээл, оновчтой санал”-аар шалгарчээ. 
             Батлан хамгаалахын сайдын нэрэмжит 2018 оны тэргүүний судалгааны төвөөр БХЭШХ-ийн Батлан хамгаалахын дүн шинжилгээний төв, тэргүүний эрдэм шинжилгээний ажилтнаар мөн хүрээлэнгийн Цэргийн урлаг судлалын төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, цэргийн шинжлэх ухааны доктор (Sc.D.), профессор Ш.Паламдорж шалгарав.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1127

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017