ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТЭРГҮҮНИЙ ЦЭРГИЙН ГЭРЭЭТ БОЛОН ХУГАЦААТ АЛБА ХААГЧДЫН “ШИНЭ ЖИЛИЙН БАЯР”-ЫН АРГА ХЭМЖЭЭ АНХ УДААГАА ӨРГӨН ДЭЛГЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018 оны 12 сарын 22

                Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга хамтран анх удаа Зэвсэгт хүчний тэргүүний цэргийн гэрээт болон хугацаат алба хаагчдын “Шинэ жилийн баяр”-ын арга хэмжээг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

              Тус арга хэмжээнд Зэвсэгт хүчний бүх ангиудаас сурлага, сахилга, авьяас билэг, амжилт бүтээлээрээ шалгарсан тэргүүний цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч нар болон Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, нэгдүгээр орлогч дарга хошууч генерал Р.Сүхбат, ЗХЖШ-ын ахлагч тэргүүн ахлагч Б.Гантөмөр, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Б.Амгаланбаатар, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын штабын дарга бригадын генерал Б.Батбаяр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа Ж.Болдбаатар, БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалын удирдлага оролцлоо.

                Энэхүү арга хэмжээний зорилго нь цэргийн алба хаагчдын албандаа хандах хандлагад эерэгээр нөлөөлөх, тэргүүний алба хаагчдынхаа хөдөлмөр, зүтгэлийг алдаршуулах, тэдэнтэй мөр зэрэгцэн алба хааж буй бусад нөхдөд нь үлгэр дуурайлал болгох, залуусын цэргийн жинхэнэ алба хаах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх, нийгэмд сурталчлан таниулах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

                Өнөө үед Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид энх цагт Зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн үүргийг биелүүлэх, цэргийн эрдэмд суралцахын зэрэгцээ энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд бүтээлч хувь нэмрээ оруулж, Үндэсний их баяр наадам, Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал, Зэвсэгт хүчний урлаг, спортын наадам, тэмцээн уралдаанд өндөр амжилт гарган оролцож түүхийн хуудсанд нэрээ мөнхөлсөөр байна.

              Тухайлбал, Дорноговь аймгийн Алтанширээ сум дахь газрын тосны үйлдвэрийг Сайншанд хоттой холбох 17,5 км замын байгууламж, газар шорооны ажил, ургац хураалт, барилга угсралтын ажлуудад манай гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч нар идэвх, зүтгэлтэй оролцож улс орны их бүтээн байгуулалтад бүтээлч хувь нэмрээ оруулж байгаа билээ. 


ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ

 


Сүүлд нэмэгдсэн
ДАЙЧДЫН ХӨШӨӨНД МӨНХИЙН ГАЛЫГ АСААЛАА

2019 оны 08 сарын 23

ХАЛХЫН ГОЛЫН ДАЙН-80

2019 оны 08 сарын 23

АРМИЙН ГЕНЕРАЛ О.Л.САЛЮКОВ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА

2019 оны 08 сарын 21

Х.САНЧИРДОРЖ: ХАМГИЙН ХҮЧТЭЙ БАГУУДТАЙ УРАЛДСАН Ч БИД ЧАНСААГАА АХИУЛЖ ЧАДСАН

2019 оны 08 сарын 21

ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД ДҮРВЭГСДИЙН ХУАРАНД ХАМГААЛАЛТЫН 3 ЦЭГ БАРЬЖ ШИНЭЧЛЭН ЗАСВАРЛАЖЭЭ

2019 оны 08 сарын 20

ЭНХИЙГ САХИУЛАГЧИД “ДЭЛХИЙН ХҮМҮҮНЛЭГИЙН ӨДӨР”-ИЙГ НУТГИЙН ИРГЭДТЭЙ ТЭМДЭГЛЭЛЭЭ

2019 оны 08 сарын 20

П.ЧИНЗОРИГ: МАНАЙХНЫГ МЭРГЭЖЛИЙН МЭРГЭН БУУДАГЧИДТАЙ ЭН ТЭНЦЭХҮЙЦ ӨРСӨЛДЛӨӨ ГЭДГИЙГ ШҮҮГЧИД ХЭЛЖ БАЙСАН

2019 оны 08 сарын 20

ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭ СУРТАЛЧЛАХ, ЭНХ ТАЙВАН ЦАГ ИРСНИЙГ ИЛТГЭХ ДУГУЙТАЙ ЭРГҮҮЛИЙГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

2019 оны 08 сарын 19

ЦАГДАА ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛЖЭЭ

2019 оны 08 сарын 19

МОНГОЛ УЛСЫН ЗХЖШ-ЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ А.ГАНБАТ ОХУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

2019 оны 08 сарын 18

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1277

Веб холбоос: 9

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019