ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛАВ

2019 оны 01 сарын 11

          Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийхэнд шагналын хур буулаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны Улаан тугийн одон”-гоор Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн жолооч, бэлтгэл сургагч ахлагч Д.Батдорж нар, “Цэргийн гавьяаны одон”-гоор ЗХЖШ-ын АУГ-ын мэргэжилтэн, дэд хурандаа Г.Хатанбаатар нар, “Алтан гадас одон”-гоор Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн жолооч Ж.Доржсүрэн нар, “Цэргийн хүндэт медаль”-аар ЗХЖШ-ын ХМТХ-ийн мэргэжилтэн, дэд хурандаа Х.Алтангэрэл, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн эмнэлгийн хангалтын тасгийн дарга, дэд хурандаа Р.Алтантуяа нар, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн слесарь Х.Батсайхан нарын алба хаагчид энгэрээ мялаалгалаа. Шагналыг ЗХЖШ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат нарын удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэсэн юм.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1214

Веб холбоос: 9

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019