“ЦАГААН САР-МОНГОЛ ТҮМНИЙ УЛАМЖЛАЛТ ИХ БАЯР” ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2019 оны 01 сарын 19

      Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр” тэмцээн монгол түмний ахуй амьдралын өвөрмөц хэв маягаас үүссэн ардын уламжлалт ёс заншлыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх замаар хойч үедээ өвлүүлэх, цэргийн алба хаагчдад үндэсний бахархалт үзлийг төлөвшүүлэх, Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх үндсэн зорилготой.

       Энэхүү тэмцээн нь анх Улаанхуаран цэргийн хүрээний Зэвсэгт хүчний 6 ангийн хэмжээнд явагдаж эхэлсэн ч оролцох ангиудын тоо тасралтгүй нэмэгдэж хүрээгээ тэлсээр өдгөө Монгол Улсын өнцөг булан бүрээс Зэвсэгт хүчний алба хаагчид ирж оролцдог соёл урлагийн томоохон тэмцээн болж өргөжсөн төдийгүй монгол түмний соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлж, сурталчлах зорилгоор жил бүр ардын дууг ардын богино дуу, харилцаа дуу, хошин дуу, домогт дуу, баруун монгол ардын дуу гэх мэт өнөө цагт мартагдаж, дуулагдахаа больсон 170 орчим ардын дууг Зэвсэгт хүчний алба хаагчид дуулж сурсан байна.

       Энэ удаагийн тэмцээнд нийт Зэвсэгт хүчний 26 анги, байгууллагууд оролцож байгаагийн дотор Зэвсэгт хүчний 110, 123, 167, 232, 234 дүгээр ангиуд хөдөө орон нутгаас оролцож байгаа нь тэмцээний цар хүрээ, ач холбогдол, чанар чансааг өсгөж байна.

    Зэвсэгт хүчний ангиудын удирдлагын бүрэлдэхүүнийг соёл урлагийн арга хэмжээнд хамруулах зорилгоор тэмцээний удирдамжид “Заавал дуулах дууны тэмцээн”-д ангийн захирагчаас эхлээд жил бүр тодорхой албан тушаал заан оролцуулж ирсэн.
Энэ жил Соёл хүмүүжлийн дарга нар дуулж өрсөлдсөн бөгөөд Монголын үндэсний уламжлалт тоглоом болох шагайн харваа, төв халх ардын дууны тэмцээн, түүнчлэн Монголын ард түмний оюуны их өв болсон “Жангар”-ын туулиас асуулт, хариултын тэмцээн явагдсан нь энэ удаагийн тэмцээний гол онцлог юм.

      Зэвсэгт хүчний “Урлагийн марш” гэсэн албан бус нэртэй болоод байгаа тус тэмцээний шалгаруулалт 2 үе шаттайгаар 5 хоног үргэлжилж, шувтаргын тоглолтод Зэвсэгт хүчний 016, 084,119, 123, 124, 150, 337, 350 дугаар ангиуд өрсөлдөн ”Тэргүүн байр”-т Зэвсэгт хүчний 119 дүгээр анги, “Дэд байр”-т Зэвсэгт хүчний 124 дүгээр анги, “Гутгаар байр”-т Зэвсэгт хүчний 123 дугаар анги, “Тусгай байр”-т Зэвсэгт хүчний 016 дугаар бригад, “Шилдэг хөгжөөн дэмжигч” анги, байгууллагаар Зэвсэгт хүчний 124 дүгээр анги тус тус шалгарлаа.

    Мөн тус тэмцээний “Шилдэг удирдлага” номинацид Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн Иргэн-цэргийн харилцааны тасгийн дарга ахмад Э.Ганбаяр, “Шилдэг дуучин” номинацид Зэвсэгт хүчний 016 дугаар бригад ангийн ахлах дэслэгч Б.Жанцанбалбар, “Шилдэг туйлч” Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах дэслэгч Э.Мэндбаяр, “Шилдэг шагайн харваач” номинацид Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн Ж.Юндэнбат, “Шилдэг мэндчилгээ” номинацид Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн “Наадгай” баг тус тус шалгарав.

       Мөн түүнчлэн тус тэмцээний алтан тайзнаа Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын соёл хүмүүжлийн офицер хошууч Д.Долгоржав, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн соёлын төвийн дарга ахлах дэслэгч Б.Норов-Эрдэнэ, “Тэргүүний ардын авьяастан” хүндэт тэмдгээр Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн ахлах ахлагч Ж.Ганбаатар, Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн ахлах ахлагч М.Даваажав, БСШУСЯ-ны Хүндэт жуух бичгээр Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ахмад Э.Ганбаяр нар тус тус шагнагдлаа.

      Тус тэмцээнийг ЦДБЭЧ-ийн Үндэсний хөгжмийн багш МУСГЗ Г.Батнасан, гоцлол дуучин МУГЖ Б.Батбаатар, гоцлол бүжигчин МУГЖ А.Бямбатөгс, урлаг судлаач, туульч СТА Г.Нямгэрэл нар шүүн явуулсан бөгөөд тэмцээнийг амжилттай зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлж, мэргэжлийн зүгээс хамтарч ажилласан ЦДБЭЧ-ийн хамт олон, тэр дундаа Сургалт, соёл хүмүүжил, маркетингийн албаны хамт олон, Үндэсний найрал хөгжмийн хамт олон, “Дуулга” студи, ҮБХИС болон тус тэмцээнд баг бэлтгэж, өрсөлдсөн Зэвсэгт хүчний бүх анги, байгууллагын удирдлага хамт олонд талархал илэрхийлье.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ


Сүүлд нэмэгдсэн
"ДАНКОН" МАРШИЙН ЭХНИЙ 40 БАЙРТ МОНГОЛ ЦЭРГҮҮД ЗАВСАРГҮЙ ТҮРҮҮЛЖЭЭ

2019 оны 04 сарын 21

ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

2019 оны 04 сарын 21

"ХААНЫ ЭРЭЛД-2019"-ИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨГСӨЛТИЙН ШАТНЫ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2019 оны 04 сарын 21

ЭЛЧИН САЙД МАЙКЛ КЛЕЧЕСКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2019 оны 04 сарын 21

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ, ЭНЭТХЭГ-НОМХОН ДАЛАЙ ДАХЬ АНУ-ЫН АГААРЫН ХҮЧНИЙ КОМАНДЛАЛ ХООРОНДЫН АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫН ТУХАЙ

2019 оны 04 сарын 19

"ОЛОН УЛСЫН ЦЭРГИЙН НААДАМ-2019" ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ОРНУУДЫН ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО

2019 оны 04 сарын 17

"ХААНЫ ЭРЭЛД"-ИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨГСӨЛТИЙН ШАТНЫ ХУРАЛ БОЛЖ БАЙНА

2019 оны 04 сарын 16

ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

2019 оны 04 сарын 16

КАТАР УЛСАД ЯВАГДСАН ОЛОН УЛСЫН СУРГУУЛЬД МАНАЙ АЛБА ХААГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2019 оны 04 сарын 16

БИДНИЙ НЭГ

2019 оны 04 сарын 16

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1204

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019