ХОШУУЧ ГЕНЕРАЛ М.Я.НОСУЛЕВИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2019 оны 02 сарын 03

       ЗХЖШ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, хошууч генерал М.Я.Носулевийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд хоёр улсын цэргийн хамтын ажиллагаа болон “Сэлэнгэ-2018” сургуулийн талаар санал, бодлоо солилцсон юм. Энэ үеэр ЗХЖШ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн зуунаас эхтэй, эртний түүхэн уламжлалтай бөгөөд манай ард түмэн энэхүү уламжлал, дайчин нөхөрлөлийг хайрлан хүндэтгэж, үргэлжлүүлж байдгийг онцлов. Мөн Монгол улсын цэргийн алба хаагчдыг өөрийн улсын цэргийн их, дээд сургуулиудад сурган, бэлтгэж, цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээнд тусламж, дэмжлэг үзүүлдэгт талархал илэрхийлэв. Үүний зэрэгцээ ОХУ-д зохион байгуулдаг “Олон улсын цэргийн наадам”-д манай Зэвсэгт хүчний баг сүүлийн жилүүдэд идэвхтэй оролцож байгаа, энэхүү наадмын хүрээнд “Аравт” морин цэргийн олон улсын тэмцээнийг энэ оны 8 дугаар сард Монгол улсад хамтран зохион байгуулах зэрэг асуудлаар ярилцсан юм.

Эх сурвалж: "Соёмбо" сонин


Сүүлд нэмэгдсэн
"ДАНКОН" МАРШИЙН ЭХНИЙ 40 БАЙРТ МОНГОЛ ЦЭРГҮҮД ЗАВСАРГҮЙ ТҮРҮҮЛЖЭЭ

2019 оны 04 сарын 21

ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

2019 оны 04 сарын 21

"ХААНЫ ЭРЭЛД-2019"-ИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨГСӨЛТИЙН ШАТНЫ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2019 оны 04 сарын 21

ЭЛЧИН САЙД МАЙКЛ КЛЕЧЕСКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2019 оны 04 сарын 21

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ, ЭНЭТХЭГ-НОМХОН ДАЛАЙ ДАХЬ АНУ-ЫН АГААРЫН ХҮЧНИЙ КОМАНДЛАЛ ХООРОНДЫН АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫН ТУХАЙ

2019 оны 04 сарын 19

"ОЛОН УЛСЫН ЦЭРГИЙН НААДАМ-2019" ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ОРНУУДЫН ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО

2019 оны 04 сарын 17

"ХААНЫ ЭРЭЛД"-ИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨГСӨЛТИЙН ШАТНЫ ХУРАЛ БОЛЖ БАЙНА

2019 оны 04 сарын 16

ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

2019 оны 04 сарын 16

КАТАР УЛСАД ЯВАГДСАН ОЛОН УЛСЫН СУРГУУЛЬД МАНАЙ АЛБА ХААГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2019 оны 04 сарын 16

БИДНИЙ НЭГ

2019 оны 04 сарын 16

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1204

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019