"МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”-ИЙГ УГТАЖ...

2019 оны 03 сарын 02

          БХЯ, ЗХЖШ-аас “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний дунд “Монгол цэрэг” гэрэл зургийн уралдаан, “Хатан ижий” хүндэтгэл ёслолын арга хэмжээ, Монгол улсад суугаа Элчин сайдын яамдын ажилтнуудын дунд нөхөрсөг уулзалт тэмцээн, “Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бүрдүүлж, бэхжүүлэх нь Зэвсэгт хүчний хөгжлийн шинэ стратеги болох нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, Зэвсэгт хүчний цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч нарын “Байлдагчийн зүрхнээс дуулж байна” хүндэтгэлийн тоглолт, “Халхын гол-Эх орны цэрэг” яруу найргийн наадам, Монгол цэргийн музейн үзэсгэлэн, ЦДБЭЧ-ын хүндэтгэлийн тоглолт, улс, аймгийн цолтой хүчит бөхийн барилдаан зэрэг олон ажил, арга хэмжээг зохион байгуулах юм. Мөн аймаг, нийслэл, дүүргүүдийн ЗДТГ-ын Цэргийн штабаас хэд хэдэн арга хэмжээг явуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: "Соёмбо" сонин

 


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1188

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019