“ХАТАН ИЖИЙ” НАРТАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

2019 оны 03 сарын 07

           Монголын төр бий болсон цагаас өнөөг хүртэлх он жилүүдийн түүхэн хугацаанд улс орны тусгаар тогтнолыг хамгаалах үйлсэд хүчин зүтгэсэн үе үеийн дайчин баатарлаг эрчүүд, тэднийг төрүүлсэн, төлөвшүүлсэн, хатан ухаанаар зааж сургасан Монголын их хатад, ачлалт ээжүүдийн оруулсан хувь нэмэр яндашгүй их билээ.

            Иймд Батлан хамгаалах, Зэвсэгт хүчинд олон жил үр бүтээлтэй ажилласан, олон хүүхэд төрүүлж өсгөсөн, гэр бүл үр хүүхдүүд нь үе дамжин Зэвсэгт хүчинд алба хааж яваа, баялаг түүх намтартай, бахархан дуурайх гэгээн үйлстэй ижий нарыг алдаршуулан өргөмжлөх, тэдний гавьяа зүтгэлийг нийтэд сурталчлах зорилготойгоор Олон улсын эмэгтэйчүүдийн баяр болон Монгол цэргийн өдрийг тохиолдуулан “Хатан ижий” хүндэтгэлийн арга хэмжээг Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгаас санаачлан ЗХЖШ-тай хамтран 6 дахь жилдээ амжилттай зохион байгуулж ирлээ.

           “Хатан ижий” хүндэтгэлийн арга хэмжээнд энэ жил Ховд, Дундговь, Өвөрхангай, Дорнод аймгаас шалгарсан ижий нар ирж оролцож байгаа бөгөөд хамгийн ахмад нь 84 настай Өөдөсийн Марууш буурай юм. Тэрээр 14 хүүхэд төрүүлж өсгөсөнөөс 13 хүүхэд нь өдгөө Зэвсэгт хүчинд ажиллаж, ураг удмаа залган төрдөө зүтгэж байгаагаараа онцлогтой юм.

               Энэхүү өргөмжлөлийг хүртсэн ээжүүдийн хамгийн залуу нь 47, хамгийн өндөр настай нь 91 настай бөгөөд, 4-14 хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүд байна.
Мөн тэдний гэр бүлээс Зэвсэгт хүчинд 4-13 хүн алба хааж байна.

        Жил бүр тус хүндэтгэлийн арга хэмжээний цар хүрээ өргөсч “Хатан ижий” өргөмжлөлийг хүртсэн ээжүүд хамтдаа олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

         Энэ онд төр засаг, үр хүүхдүүдийнхээ төлөө сайн сайханы залбирал өргөдөг ижий бүхний сэтгэл шингэсэн “Зэвсэгт хүчний Хатан ижий” номыг өлгийдөн авахаар бэлтгэл ажлаа хангаад байна.

Эх сурвалж: "Соёмбо" сонин

 


Сүүлд нэмэгдсэн
МОНГОЛ УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛТ САХИЛГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТААРАА ҮЛГЭР ДУУРИАЛАЛ БОЛЖ БАЙНА

2019 оны 10 сарын 11

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА Д.ГАНЗОРИГТ ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЦОЛ ОЛГОЛОО

2019 оны 10 сарын 10

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 124 ДҮГЭЭР АНГИЙГ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР ШАГНАВ

2019 оны 10 сарын 09

УУЛЫН ЯВГАН ЦЭРГИЙН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

2019 оны 10 сарын 07

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГААР БРИГАДЫН ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ ТОМИЛОГДЛОО

2019 оны 10 сарын 04

АФГАНИСТАНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ЦЭРГИЙН БАГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 10 сарын 02

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ УДИРДЛАГУУД АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 09 сарын 30

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БАРИЛГЫН ЦЭРГИЙН 017 ДУГААР АНГИЙГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД МАНЛАЙЛАН ОРОЛЦОХ АСУУДАЛД АНХААРЧ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

2019 оны 09 сарын 30

Б.БАТ-ЭРДЭНЭ: ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН АЛБА ХААГЧДАД НҮБ-ААС ЦАЛИН ОЛГОДОГГҮЙ

2019 оны 09 сарын 25

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР ТӨВ ТАЛБАЙД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА СУРТАЛЧИЛЛАА

2019 оны 09 сарын 25

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019